TODAY, TOP 10 HOT NEWS

2026-08-31 · 최근 업데이트 · 2026-08-31T08:03:06.973616+09:00 생성

Archive timelineLatest 날짜가 노란색으로 강조됩니다
1위 핵심 이슈2–4위 주요 이슈5–7위 참고 이슈8–10위 관찰 이슈
1핵심
몽골기타최종 51.5
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — “Бид үзэгчдийнхээ итгэлийг алдахааргүй сайн тоглоно. Шигшээ багаа ирж дэмжээрэй”
    Азийн хөлбөмбөгийн холбооны 20 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээн 2027 онд БНХАУ-д болно. Тэмцээний хүрээнд урьдчилсан шатны 11 хэсгийн тоглолтууд энэ сарын 31-ний өдөр зэрэг эхлэх юм. Эндээс “I” хэсгийн тоглолтуудыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулна. Өнөөдөр Монголын хөлбөмбөгийн холбооны байранд тэмцээний өмнөх албан ёсны хэвлэлийн хурал боллоо. Монголын 20 хүртэлх насны шигшээ багийг төлөөлж ахлах дасгалжуулагч Марко Ражини болон шигшээ багийн тамирчин Б.Хабул нар оролцлоо. Дасгалжуулагчийн хувьд “Манай залуучуудын баг энэ тоглолтуудаараа Монголын хөлбөмбөгт тодорхой ахиц, өөрчлөлтүүдийг гаргана гэсэн зорилготой байгаа. Тамирчид маань клубүүдээсээ нэгдээд сүүлийн сар гаруйн хугацаанд нэгдсэн бэлтгэлээ хийсэн. Энэ удаагийн 20 хүртэлх насны шигшээ баг бол Монголын хөлбөмбөгийн ирээдүйд маш чухал нөлөө үзүүлэх ирээдүй болсон тамирчдаас бүрдсэн баг гэж үзэж байна. Энэ баг маань шинээр бүрдээд анхны тэмцээндээ орох гэж байгаа учраас монголчуудыг ирж дэмжиж, урам зориг өгөөсэй гэж хүсэж байна.” гэлээ. Монголын багийн тоглогч Б.Хабул “ Манай баг дотоод, гадаадаас ирсэн тоглогчидтой хүчтэй бүрэлдэхүүнтэй байгаа. Багийн нэгдэл уур амьсгал ч сайн байна. Тоглолтууддаа хожиж дараагийн шатанд шалгарна гэсэн итгэлтэй байгаа болохоор үзэгчдийнхээ итгэлийг алдалгүй сайн тоглох болно. Шигшээ багаа Монголын хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэхэд ирж дэмжээрэй” гэсэн юм. Умард Марианы Арлуудын багаас ахлах дасгалжуулагч Ацүши Ханита, тоглогч Пол Лизама нар багаа төлөөл хэвлэлийн хуралд оролцлоо. Тэд Монголын баг хүчтэй бүрэлдэхүүнтэй байгаа гол өрсөлдөгч. Өөрсдөө дотооддоо тоглодог тамирчдаасаа багаа бүрдүүлж ирсэн. Цааш шалгарна гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа талаараа ярьсан юм. Харин Гуамын багаас ахлах дасгалжуулагч Росс Ава, тоглогч Леви Берг нар хэвлэлийн хуралд оролцов. Тэд Монгол, Гуамын багууд Зүүн Ази гээд нэг бүсчлэлд харьяалагддаг болохоор олон тэмцээнд нэг хэсэгт багтдаг. Тиймээс Монголын багийн талаар судалгаа мэдээлэл сайн хийсэн талаараа хэлээд мөн АНУ, Японд тоглодог олон тамирчид нь ирсэн учраас бүрэлдэхүүн, бэлтгэл сургуулилт бүх зүйл сайн байгаа гэдгээ онцолсон юм. Түүнчлэн харьцангуй эрт ирсэн учраас цаг агаар, талбай, орчин нөхцөлтэйгөө дасаад байгаа талаараа дурдсан юм.
2주요
몽골기타최종 51.5
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Трампын хэлэх үгээр бооцоо тавьдаг байсан Цагаан ордны ажилтан аснаар $172,000 төлүүлэх шүүхийн шийдвэр гарчээ
    Цагаан ордны телепромптер төхөөрөмжийн оператор асан ерөнхийлөгч Дональд Трампын хэлэх үгээр бооцоо тавьж, ашиг олдог байсныхаа төлөө $172,000 төлөх ёстой болжээ. Телепромптер нь хэлэх үгийг текст хэлбэрээр бусдад мэдэгдэлгүй илтгэгчид харуулдаг электрон дэлгэцтэй төхөөрөмж юм. Габриэл Перез нь 2025 оны арванхоёрдугаар сараас 2026 оны хоёрдугаар сарын хооронд ажил үүргийн дагуу олж авсан мэдээллээ урвуулан ашиглаж, бооцооны Kalshi онлайн платформ дээр Трампын хэлэх үгээр бусадтай мөрий тавьж, ашиг олдог байжээ. Шүүх түүний хууль бусаар олсон ашиг болох $107,539.02-ыг бүрэн буцааж төлүүлэх, нэмээд $65,000-ын торгууль төлүүлэх шийдвэр гаргасан байна. Долдугаар сард Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролин Ливитт түүний ёс зүйгүй үйлдэл мөрдлөгийн үр дүнд илэрсэн тул ажлаасаа халагдсаныг анх мэдээлж байсан юм. Үүнээс гадна Перезийн онлайн платформууд дээр арилжаа хийх эрхийг гурван жилийн хугацаатай хассан байна. Эх сурвалж: AFP
3주요
몽골기타최종 51.5
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Исландын ард иргэд Европын Холбоонд нэгдэх эсэхээ санал хураалтаар шийдэх гэж байна
    Исланд улсын ард иргэд 13 жилийн өмнө зогссон Европын Холбоонд гишүүнээр элсэх үйл ажиллагааг үргэлжлүүлэх эсэхээ бүх нийтийн санал асуулгаар шийдэх гэж байна. Сүүлийн үеийн судалгаанууд “Тийм”, “Үгүй” гэсэн сонголтууд тун ойролцоо хувьтай байгааг харуулсан. Тухайлбал хамгийн сүүлийн судалгаагаар “Үгүй” буюу эсэргүүцэгчид 51.6 хувийг эзэлж байсан бол өмнөх судалгаагаар “Тийм” буюу дэмжигчид илүү хувьтай гарч байв. Санал хураалт Бямба гарагийн 09:00-22:00 цагийн хооронд явагдах бөгөөд үр дүн нь Ням гарагийн өглөө гарах төлөвтэй байна. Санал хураалтын хуудсанд “Исланд улс Европын Холбоонд элсэх ажиллагаагаа үргэлжлүүлэх үү?” гэсэн ганц асуулт бий. 400,000 хүрэхгүй хүн амтай тус улс олон жилийн өмнө Европын Холбоонд элсэх үйл явцыг эхлүүлж, зах зээлээ нээж, Шенгений гэрээнд нэгдсэн ч жинхэнэ гишүүн болж амжилгүй 2013 онд завсарласан юм. Үүнд тохиролцох ёстой 35 асуудлаас 27-ынх нь яриа хэлэлцээ эхэлсэн, 11 нь үндсэндээ дууссан байгаа. Хэрвээ санал хураалтаар “Тийм” хөдөлгөөн ялалт байгуулбал уг яриа хэлэлцээ үргэлжлэх ёстой. Дараа нь бүрэн тохиролцсон гэрээг батлах эсэх асуудлаар дахин нэг бүх нийтийн санал хураалт зохион байгуулагдана. Үүний дараа парламент нь баталж, үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах юм. Эдгээрийн дараа Европын Холбооны гишүүн 27 улсын бүрэн дэмжлэгээр Исланд улс шинэ гишүүн болох ёстой. Исландын хувьд 1944 онд Дани улсаас салж, тусгаар тогтнож байсан. Загас агнуур, далай тэнгисийн үйлдвэрлэл нийт экспортынх нь 40 орчим хувийг бүрдүүлдэг. Эсэргүүцэгчид Исланд улс өөрийн арлын орчмын усанд загас агнуур явуулах эрхээ бусад орнуудад алдахаас болгоомжилж байгаа. Европын Холбоонд элсэхэд тулгарч буй гол саад бэрхшээл нь энэ юм. Нөгөө талаар нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр дэлхийд тавдугаарт ордог ч 5.6 хувьд хүрсэн инфляц, үнийн өсөлт тус улсын эдийн засгийг боомилж буй тул Европын Холбоонд нэгдэх шаардлага байгаа. Бас Трампын засаг захиргаа хөрш Гринланд арлыг булаахаар заналхийлэх болсон нь Исландын ард иргэдийн санааг зовоож байгаа юм. Эх сурвалж: BBC
4주요
몽골기타최종 51.5
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Венесуэлийн 65 тэрбум баррель газрын тосны нөөцийг АНУ хяналтдаа авах түүхэн тохиролцоонд хүрснийг Трамп зарлав
    Венесуэлийн 65 тэрбум баррель газрын тосны батлагдсан нөөцийг АНУ-ын хяналтад авах гэрээг байгуулснаа ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр зарлаж, үүнийгээ “түүхэн тохиролцоо” гэж магтсан байна. Тэрбээр энэхүү гэрээ нь Америкийн газрын тосны нөөцийг хоёр дахин нэмэгдүүлж, “америкчуудын худалдаж авдаг бензин шатахууны үнийг мэдэгдэхүйц хэмжээгээр бууруулах” ач холбогдолтойг онцолжээ. Венесуэлийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Дэлси Родригес уг гэрээ улс орных нь эдийн засгийн сэргэлтэд чухал ач холбогдолтойг сайшаасан байна. Ираны дайнтай холбоотой АНУ-ын дотоод зах зээлийн бензин шатахууны үнийн өсөлт Трампын засаг захиргаанд хүнд дарамт учруулж байгаа. Арваннэгдүгээр сарын Конгрессын сонгууль ойртож байгаа нь Трампыг улам бүр шахаанд оруулж байна. Энэ оны эхээр Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог баривчлах тусгай ажиллагаа явуулахдаа Трамп тус улсын газрын тосны нөөцийг ашиглахаа амлаж байсан. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио газрын тосны гэрээг “Америк болон Венесуэлийн ард түмний хувьд асар том ялалт” гэж магтжээ. “Венесуэлийн ард түмний хувьд энэ гэрээ нь бараг $100 тэрбумын хөрөнгө оруулалт татаж, өндөр цалинтай мянга мянган ажлын байрыг бий болгож, эдийн засгийн сэргэлтэд нь түлхэц болох юм” гэж тэр мэдэгдсэн байна. Рубио болон батлан хамгаалахын сайд Пит Хэгсэт нар Венесуэлийн удирдлагуудтай “хувийн бизнесүүдээр дамжуулан” тохиролцоонд хүрснийг Трамп тайлбарлаад үүнд Америкийн татвар төлөгчдөөс ямар ч зардал гараагүй баталжээ. Албаны эх сурвалжийн мэдээлснээр Венесуэлийн газрын тосны нөөцийг “туршлагатай хувийн операторын” хөрөнгө оруулалтаар олборлох бөгөөд хамтарсан компанийн 55 хувийг АНУ-ын засгийн газар эзэмших гэнэ. Баасан гарагт Уолл Стрит Журнал сонин АНУ-ын Chevron, Halliburton зэрэг эрчим хүчний аварга компаниуд Венесуэлийн газрын тосны нөөцийг олборлох гэрээ байгуулахад ойрхон болсныг мэдээлж байв. Goldwyn Global Strategies эрчим хүчний зөвлөх компанийн ерөнхийлөгч Дэвид Голдвин урьд өмнө нь Венесуэлийн газрын тосны нөөцийг олборлох ямар нэг гэрээнд АНУ-ын засгийн газар оролцож байгаагүйг баталж байна. “Ийм гэрээгээр хөрөнгө оруулалтыг хурдасгаж чадах эсэх нь бүрхэг байна” гэж тэр хэлээд Венесуэлийн улс төрийн тогтворгүй байдал, цахилгаан эрчим хүчний хомсдол, экспортын бага багтаамж зэрэг саад тотгоруудыг дурджээ. Мөн Венесуэлийн үндсэн хуульд нийцэж байгаа эсэхэд эргэлзэж байгаагаа Голдвин илэрхийлсэн байна. Гэрээ ёсоор нийтдээ 65 тэрбум баррелийн батлагдсан нөөцтэй газрын тосны 17 стратегийн ордод $100 орчим тэрбумын хөрөнгө оруулалт бий болж, $209 тэрбум гаруй татварын орлого бүрдүүлэхийг Родригес мэдээлжээ. “Энэ гэрээ газрын тосны үнийг бууруулах нь гарцаагүй. Гэхдээ эдгээр нөөцүүд хэзээ бодитой хөрөнгө оруулалт болж хувирах, үүний дараа хэр удаж байж үр өгөөжөө үзүүлэх нь тодорхойгүй байна” гэж газрын тос, байгалийн хий, эрдэс баялгийн хуулийн мэргэжилтэн Александер Куйпер анхааруулсан байна. Эх сурвалжуудын мэдээлснээр Мадурогийн дэглэм түлхэн унагагдсаны дараа ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч болсон Дэлси Родригес дээрх нөөцүүдийг 100 жил ашиглах зөвшөөрлийг АНУ-ын компаниудад өгсөн гэнэ. Трампын хувьд бусад улсын үндэсний баялагт АНУ-ын засгийн газар шууд хяналтаа тогтоосон урьд өмнө байгаагүй шинэ жишиг тогтоож байгаа юм. Хоёр улсын хооронд байгуулагдсан гэрээний нөхцөлүүд нийтэд ил болоогүй байна. Венесуэл бол нийт 303 тэрбум орчим газрын тосны батлагдсан нөөцтэй, энэ үзүүлэлтээр дэлхийд тэргүүлдэг улс юм. Гэвч олборлолт нь 1990-ээд оны сүүлээр оргилдоо хүрснээс хойш төрийн хэт оролцоо, АНУ-ын хориг арга хэмжээ зэргийн улмаас огцом унаад байгаа. Нөгөө талаар Венесуэлийн нөөц нь “хүнд” төрлийнх буюу боловсруулахад нэлээд өндөр зардалтай, голдуу дизель, асфальт зэргийг үйлдвэрлэхэд тохиромжтой тос байдаг. Эх сурвалж: BBC
5참고
몽골기타최종 51.5
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Киевийн ойролцоох зэвсгийн агуулах Оросын нисгэгчгүй онгоцны цохилтод өртсөний улмаас 37 хүний амь үрэгджээ
    Киев хотод ойрхон оршдог Украины зэвсэг хадгалах агуулах Оросын нисгэгчгүй онгоцны цохилтод өртсөний улмаас 37 хүн амиа алдаж, зэргэлдээ суурьшлын бүсээс 400 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Баасан гарагийн орой болсон энэхүү цохилтын улмаас тус агуулахад хадгалагдаж байсан сум, мина, нисгэгчгүй онгоцнууд дэлбэрэхэд ойролцоо оршдог ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн газар зэрэг байгууламжуудад хохирол учирсныг Украины ерөнхийлөгч Володимир Зеленский мэдээлсэн байна. Тэрбээр сум хэрэгслийг хадгалах агуулах иргэдийн суурьшлын бүсэд байрлах ёсгүй байсныг хэлж, ийм шийдвэр гаргасан хүмүүст хуулийн хариуцлага тооцох мөрдлөг эхэлснийг бас мэдэгджээ. Энэ нь сүүлийн саруудад Украины зэвсгийн агуулах Оросын агаарын цохилтод өртсөн хоёр дахь тохиолдол болж байна. Дэлбэрэлтийн үеэр шархадсан 42 хүний дөрөв нь хүүхэд байсныг орон нутгийн засаг захиргааны тэргүүн Тимур Ткаченко мэдээлжээ. ОХУ-ын батлан хамгаалах яам тус улсын зэвсэгт хүчин Киев хотын баруун талд оршдог Мила тосгоны “FP-1/FP-2 холын тусгалын нисгэгчгүй онгоцны эд анги, харвагч” зэргийг хадгалдаг “зэвсгийн агуулах”-д довтолсноо мэдэгдсэн байна. Дэлбэрэлт тосгоны 130 орчим айлын орон сууцанд эвдрэл гэмтэл учруулжээ. Долдугаар сард Вишнево дахь зэвсгийн агуулах мөн Оросын цохилтод өртөхөд үүссэн хоёрдогч дэлбэрэлтийн улмаас есөн хүн алагдаж, хэдэн арван хүн шархдаж. 280 гаруй айлын орон гэр гэмтэж байв. Тиймээс эдгээр дараалсан цохилтууд нь “яагаад зэр зэвсгийн агуулахыг иргэдийн суурьшлын бүсэд ойрхон байгуулсан бэ” гэх асуудлыг сөхөж байна. Украины ерөнхий сайд Сергей Корецкий өмнөх Вишневогийн алдаанаас суралцаагүй албан тушаалтнуудад харамсаж байгаагаа илэрхийлжээ. “Тав дахь жилдээ үргэлжилж буй эзлэн түрэмгийлэх дайны турш дахин дахин алдаа гаргаж байгаа нь хайхрамжгүй байдлаас үүдэлтэй гэмт хэрэг юм. Ийм алдааг дахин давтуулахгүйн тулд хариуцсан бүх албан тушаалтнууд ямар ч эргэлзээгүйгээр хатуу шийтгэл хүлээх ёстой” гэж тэр Телеграм хуудсандаа бичсэн байна. Үүнээс гадна сүүлийн нэг хоногийн дотор Украины бүс нутгуудад Оросын явуулсан агаарын цохилтын улмаас нийтдээ таван хүн амиа алдсаныг Бямба гарагт Киевийн эрх баригчид мэдээлжээ. Сүүлийн саруудад дайтагч талууд харилцан нэг нэгнийхээ нутаг дэвсгэрт өгөх агаарын цохилтуудаа эрчимжүүлээд байгаа. Оросын Белгород, Ростов мужуудын нутагт сүүлийн 24 цагийн дотор Украины нисгэгчгүй онгоцнууд довтлоход хоёр хүн алагдаж, 25 хүн шархадсаныг бүс нутгийн эрх баригчид Бямба гарагт мэдээлжээ. Оросын хяналтад байгаа Запорожье мужийн худалдааны төвд гарсан халдлагын улмаас дөрвөн хүний амь үрэгдсэнийг Москвагаас томилогдсон захирагч бас мэдээлсэн байна. Оросын хоёр дахь том онлайн худалдааны компани Ozon өнгөрсөн шөнө нэг агуулах нь Украины цохилтод өртөж, өөр нэг ложистикийн төвийн үйл ажиллагааг зогсоон ажилчдаа нүүлгэн шилжүүлснийг баталжээ. Тус компанийн Краснодар, Дагестан, Ставрополь, Адыгей дахь ложистикийн төвүүд энэ долоо хоногийн эхээр Украины цохилтод өртсөн юм. Эх сурвалж: BBC
6참고
몽골기타최종 47.9
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — 35 жил засагласан Норвегийн хаан Харальд 89 насандаа таалал төгсөв
    Норвегийн хаан Харальд 89 насандаа таалал төгссөнийг тус улсын эрх баригчид Баасан гарагт зарлажээ. “Эрхэм дээдэс Харальд хаантан өнөөдөр таалал төгссөнд бид гүнээ харамсаж байна. Хаан Харальд наймдугаар сарын 28-ны Баасан гарагийн өглөөний 6:35 цагт Ослогийн Их Сургуулийн эмнэлэгт амар тайван тэнгэрт халив” гэж уг мэдэгдэлд өгүүлсэн байна. Осло хот дахь хааны ордны тугийг ишнийх нь тал хүртэл буулгажээ. “Бүх үндэстнээрээ эмгэнэн гашуудахын зэрэгцээ түүний Норвегид зориулсан урт удаан амьдралд гүнээ талархаж байна. Хаан Харальд Норвегийг хайрладаг байсан. Норвеги улс хаандаа хайртай байсан” гэж тус улсын ерөнхий сайд Йонас Гар Стор мэдэгдсэн байна. Европын хамгийн өндөр настай хаан Харальд наймдугаар сарын 17-ны өдрөөс хойш Осло хотын эмнэлэгт хэвтэж байсан юм. Энэ нь хаантны цусны улаан эсийн тоог хурдтай бууруулсан цус багадалт, түүнээс үүдэлтэй ядаргаа, амьсгаа давчдалт зэргээс болсон байна. Хааны бие муудаж эхэлсэн тул Пүрэв гарагт гэр бүлийнхэн нь эмнэлэгт цугларсан юм. Тэдний дунд хатан Соня, угсаа залгамжлах хунтайж Хаакон, түүний гэргий Метте-Марит болон тэдний насанд хүрсэн хүүхдүүд байжээ. Энэ өдрөөс эхлэн Норвегийн иргэд эмнэлгийн гадаа цугласан юм. Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав 1991 онд хаан ширээнд заларсан Харальд сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн олон асуудалтай тулгарч, зарим ажил үүргээсээ татгалзахад хүрч байв. Гэсэн ч тэр Норвегийн парламентын өмнө насан туршдаа алба хаах тангараг өргөсөн гэдэг үндэслэлээр хаан ширээнээсээ буухаас татгалздаг байв. Хөрш Швед, Дани, Их Британийн хаад Харальдын араас эмгэнэл илэрхийлцгээжээ. Өнгөрсөн нэг жил Норвегийн хааны гэр бүлийнхний хувьд хүнд хэцүү цаг үе байсан юм. Хааны хатан 89 настай Соня тавдугаар сард зүрхний өвчний улмаас хэсэг хугацаанд эмнэлэгт хэвтэж байв. Хунтайж Хааконы гэргий Метте-Марит бэлгийн хүчирхийлэгч агсан Жеффри Эпштейнтэй холбоотой байсан хэргээр шалгагдаж байгаа. 53 настай Метте-Марит бас уушгины хүнд өвчтэй болсон тул долдугаар сард уушги шилжүүлэн суулгах мэс засалд орсон юм. Түүний хунтайжтай гэрлэхээс өмнө төрсөн дагавар хүү Мариус Борг Хойби зургаадугаар сард хоёр удаагийн хүчин, хуучин найз бүсгүйнхээ эсрэг хүчирхийлэл үйлдсэн зэрэг нийт 32 хэрэгт буруутгагдаж, дөрвөн жилийн хорих ял сонссон. Одоо тэр шүүхийн шийдвэрийг давж заалдаад байгаа. Норвегийн хаан ширээг Харальдын 53 настай хүү Хаакон залгамжилж байна. Эх сурвалж: AFP
7참고
몽골기타최종 47.0
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Өвлийн саруудын хувьд 11 дүгээр сард хүйтэн, хур тунадас харьцангуй их байх төлөв ажиглагджээ
    Ус Цаг Уур, Орчны Судалгаа, Мэдээллийн Хүрээлэн (УЦУОСМХ)-ийн Хиймэл Оюун Ухаан, Тоон Загварчлалын Судалгааны Хэлтэс (ХОУТЗСХ)-ээс 2026 оны 10-12 дугаар саруудын цаг агаарын урьдчилсан төлөвийг тооцоолон хүргэж байна. Дэлхийн Цаг Уурын Байгууллага (ДЦУБ)-ын тодорхойлолтоор “Олон жилийн дундаж (ОЖД)” үзүүлэлтэд 1991-2020 оны хоорондох цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг ашигладаг. 10-12 дугаар саруудын УУР АМЬСГАЛЫН ТОЙМ: Агаарын температур: Аравдугаар сард Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 0... -8°С хүйтэн, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгаар +6... +12°С, бусад нутгаар 0... +6°С дулаан байдаг (Зураг 1а) . Арваннэгдүгээр сард Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар -14...-20°С, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгаар -2... -8°С, бусад нутгаар -8... -14°С хүйтэн байдаг (Зураг 3а) . Арванхоёрдугаар сард Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Увс нуур болон Их нууруудын хотгор, Идэр, Онон голын сав газраар -22...-30°C, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгаар -10...-16°C, бусад нутгаар -16...-22°C хүйтэн байдаг (Зураг 5а ) . Хур тунадас: Аравдугаар сард Хэнтийн уулархаг нутгаар 12–18 мм, Алтайн уулархаг нутаг болон говь, тал хээрийн бүс нутгаар 0–6 мм, бусад нутгаар 6–12 мм хур тунадас ордог байна (Зураг 2а ). Арваннэгдүгээр сард Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 4–8 мм, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 0–2 мм, бусад нутгаар 2–4 мм хур тунадас ордог байна (Зураг 4а ). Арванхоёрдугаар сард Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 0–2 мм, бусад нутгаар 3–6 мм (Зураг 6а ). 2026 оны 10-12 дугаар саруудын цаг агаарын урьдчилсан төлөв: Аравдугаар сар: Агаарын дундаж температур Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтайн нутаг, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр ОЖД-аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна (Зураг 1б ). Зураг 1а. 10 дугаар сарын агаарын температурын ОЖД (1991-2020) Зураг 1б. 2026 оны 10 дугаар сарын агаарын температурын урьдчилсан төлөв (°C) [Д–агаарын температур ОЖД–аас дулаан, Н–агаарын температур ОЖД–ын орчим] Нийлбэр хур тунадас Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр ОЖД-аас бага, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн нутаг, Завханы зүүн, Төв аймгийн ихэнх, Хэнтийн баруун хойд хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна (Зураг 2б ) . Зураг 2а. 10 дугаар сарын хур тунадасны ОЖД (1991-2020) Зураг 2б. 2026 оны 10 дугаар сарын хур тунадасны урьдчилсан төлөв (мм) [Н–хур тунадас ОЖД–ийн орчим, Б–хур тунадас ОЖД–аас бага, И–хур тунадас ОЖД–аас ахиу] Арваннэгдүгээр сар: Агаарын дундаж температур Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын нутаг, Хөвсгөл, Архангайн зүүн, Сүхбаатарын хойд хэсгээр ОЖД-аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна (Зураг 3б ). Зураг 3а. 11 дүгээр сарын агаарын температурын ОЖД (1991-2020) Зураг 3б. 2026 оны 11 дүгээр сарын агаарын температурын урьдчилсан төлөв (°C) [Х–агаарын температур ОЖД–аас хүйтэн, Н–агаарын температур ОЖД–ын орчим] Нийлбэр хур тунадас Өмнөговь, Дорноговийн нутаг, Баянхонгор, Дундговь, Сүхбаатарын өмнөд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна (Зураг 4б ) . Зураг 4а. 11 дүгээр сарын хур тунадасны ОЖД (1991-2020) Зураг 4б. 2026 оны 11 дүгээр сарын хур тунадасны урьдчилсан төлөв (мм) [И–хур тунадас ОЖД–аас ахиу, Н–хур тунадас ОЖД–ийн орчим] Арванхоёрдугаар сар: Агаарын дундаж температур Баян-Өлгийн, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Архангай, Булганы нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Сэлэнгэ, Төв аймгийн баруун хэсгээр ОЖД-аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна (Зураг 5б ) . Зураг 5а. 12 дугаар сарын агаарын температурын ОЖД (1991-2020) Зураг 5б. 2026 оны 12 дугаар сарын агаарын температурын урьдчилсан төлөв (°C) [Д–агаарын температур ОЖД–аас дулаан, Н–агаарын температур ОЖД–ын орчим] Нийлбэр хур тунадас Өмнөговийн нутаг, Дорноговийн ихэнх, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна (Зураг 6б ) . Зураг 6а. 12 дугаар сарын хур тунадасны ОЖД (1991-2020) Зураг 6б. 2026 оны 12 дугаар сарын хур тунадасны урьдчилсан төлөв (мм) [Н–хур тунадас ОЖД–ийн орчим, И–хур тунадас ОЖД–аас ахиу] ЗӨВЛӨМЖ: Аравдугаар сард нутгийн баруун хэсгээр ОЖД-аас дулаан, хур тунадас нутгийн хойд хэсгээр ОЖД-аас ахиу байх бол арваннэгдүгээр сард нутгийн зүүн хойд хэсгээр ОЖД-аас хүйтэн, хур тунадас зүүн өмнөд хэсгээр ОЖД-аас ахиу, арванхоёрдугаар сард нутгийн баруун хойд хэсгээр ОЖД-аас дулаан, хур тунадас нутгийн өмнөд хэсгээр ахиу байхаар байна. Өвлийн саруудын хувьд 11 дүгээр сард хүйтэн, хур тунадас харьцангуй их байх төлөв ажиглагдаж байгаа бөгөөд зуны хугацаанд хуурай гандуу, бэлчээрийн даац муу, хадлан тэжээлийн нөөц багатай нутгууд малын тэжээл нөөцлөх зэрэг арга хэмжээг авч, өвлийн бэлтгэл байдлаа эртнээс хангахыг зөвлөж байна. Урьдчилсан төлөвийг сар бүрийн 28-ны өдөр шинэчлэн гаргаж weather.gov.mn цахим хуудсанд байршуулдаг тул хэрэглэгч та бүхэн тухай бүр шинэчилсэн мэдээллийг авч ашиглана уу.
8관찰
몽골기타최종 47.0
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Японы шуурхай тусламжийн алба ажилтнуудынх нь гутлын байрлалыг цэгцлэхгүй байхыг иргэдэд зөвлөжээ
    Японы нийгмийн салшгүй тулгуур багана нь ёс зүй, биеэ боловсон авч явах байдал, бусдыг халамжлах явдал боловч заримдаа энэ нь ажилд хүндрэл учруулдгийг нэгэн хотын онцгой байдлын алба иргэдэд анхааруулжээ. Тус улсын төв бүсийн Каназава хотын эрх баригчид гал түймэртэй тэмцэгчид, түргэн тусламжийн багийнхан айлын гэрт орохдоо тайлж үлдээсэн гутлыг цэгцэлж, байрлалыг нь солихгүй байхыг иргэдэд уриалж, ингэх нь ялангуяа хэн нэгнийг дамнуурга дээр авч явах үед саад учруулж болохыг сануулсан байна. Наймдугаар сарын 5-ны өдөр Инстаграмд нийтлэгдсэн видео уриалгыг хагас сая гаруй хүн үзжээ. View this post on Instagram A post shared by 金沢市消防局【公式】 (@kanazawa_syoubou) Уг видео бичлэгт түргэн тусламжийн ажилтнууд айлд ирээд гутлаа тайлж орсны дараа гэрийн эзэн тэдний гутлуудын байрлалыг цэгцлэн өөрчилж байгааг харуулсан байна. Гэвч ажилтнууд дамнуурга дээр өвчтөнийг хэвтүүлээд гарахдаа гутлаа олж өмсөхөд хүндрэл тулгарч буйг уг бичлэг харуулжээ. Японд айлд ирсэн зочин гутлаа тайлдаг бол тухайн айлын хүмүүс зочдыг гарахдаа өмсөхөд амархан байлгах зорилгоор гутлыг нь цэгцэлж тавьдаг уламжлалтай. Энэ долоо хоногт TBS News Dig сувагт өгсөн ярилцлагадаа онцгой байдлын албаны ажилтан Дайсуке Ямашита “Манай ажилтнууд өөрсдийн ажил үүргийн дагуу гутлынхаа чиглэлийг тогтоодог тул хэн нэгэн сайхан сэтгэлийн үүднээс байрлалыг нь өөрчилбөл буцааж өмсөхөд саад болж, өвчтөнийг тээвэрлэх хугацаа сунжирч болзошгүй байдаг. Бидний туршлагаас харахад энэ нь 30 секунд орчмын хугацааны алдагдал үүсгэдэг” гэж хэлжээ. “Бид гутлын байрлалыг тэгшлэн цэгцэлж байгаа сайхан сэтгэлийг ойлгож, хүндэлдэг. Үүнээс гадна яаралтай тусламжийн үед хүмүүс өвчтөний нийгмийн даатгалын дугаар, иргэний үнэмлэх зэргийг урьдчилан бэлдсэн байвал бидний ажлыг хөнгөлдөг” гэж тэр цааш нь зөвлөсөн юм. Япончууд уг зөвлөгөөнд талархаж байгаагаа сэтгэгдлээр илэрхийлцгээжээ. Эх сурвалж: The Guardian
9관찰
몽골기타최종 47.0
근거 출처 2개 보기
  • Ikon.mn (몽골어) — 30 гаруй жилийн өмнө жуулчны амийг хөнөөсөн 81 настай эрэгтэйд Германы шүүх бүх насаар хорих ял оноожээ
    Одоогоос 30 гаруй жилийн өмнө Америк жуулчны амийг хөнөөсөн 81 настай эрэгтэйд Германы шүүх бүх насаар хорих ял оноосныг тус улсын Кобленц тойргийн ахлах шүүгч Руперт Стехлин өчигдөр мэдээлжээ. Шүүгдэгч шүүх хурлын эхэнд олон жилийн өмнө үйлдсэн гэмт хэргээ ерөнхийд нь хүлээсэн байна. Түүнийг 1994 оны есдүгээр сард 24 настай Эми Лопезыг хүлж, бэлгийн хүчирхийлэл үйлдэж, есөн удаа хутгалан амийг нь хөнөөснийг мөрдөгчид илрүүлжээ. Тэрбээр уг хэргийг үйлдэхдээ хохирогч эмэгтэйг олны хөлөөс хол байдаг эзгүй барилгад хуурч аваачсан юм байна. Гэмт хэрэг гарсны дараахан тэнд тоглож байсан хүүхдүүд хохирогчийн цогцсыг олж байжээ. Өнгөрсөн хугацаанд шийдэгдэж чадаагүй байсан энэ хэрэг хуучин ДНХ-ийн дээжийг шинэ технологийн тусламжтай шинжлэх боломжтой болсноор илэрсэн байна. 2026 оны хоёрдугаар сард 81 настай сэжигтнийг Кобленц хот орчмын асрамжийн газраас баривчилж байжээ. Эх сурвалж: DPA
  • Ikon.mn (몽골어) — БНХАУ-ын Ляонин мужийн экспортын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн энэ сарын 28-30-ны өдрүүдэд зохион байгуулагдана
    Монгол Улс – БНХАУ-ын зүүн хойд бүс нутгийн төв, технологи, үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч Ляонин муж хоорондын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд Монгол Улсын зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах, бизнес эрхлэгчдийн бодит хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “ГУРАВ ДАХЬ УДААГИЙН ЛЯОНИН МУЖИЙН ЭКСПОРТЫН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЗЭСГЭЛЭН” 2026 оны 8-р сарын 28-наас 30-ны өдрүүдэд UG EXPO Төвд зохион байгуулагдана. Тус үзэсгэлэнд Ляонин мужийн онцлог, давуу тал бүхий үйлдвэрлэлийн салбаруудад тулгуурлан барилгын материал, эрчим хүч, хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, гэр ахуйн цахилгаан болон бусад өргөн хэрэглээний бараа, нэхмэл эдлэл зэрэг төрлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нийт 80 гаруй байгууллага бараа бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд танилцуулна. ⏲ 8-р сарын 28-наас 30-ны өдрүүдэд 10:00-19:00 цагт 📍 УРАНГАН-𝗨𝗚 𝗘𝗫𝗣𝗢 төвд (Нарны хорооллын урд, хараагүйчүүдийн төвийн зүүн талд) ☎ Утас: 7711-7212
10관찰
몽골기타최종 47.0
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — ФОТО: Монголыг шигшээ баг ААШТ-ий урьдчилсан шатны эхний тоглолтдоо Вьетнамыг 34 онооны зөрүүтэй хожлоо
    Сагсан бөмбөгийн 5х5 төрлийн 2029 оны Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ)-ий урьдчилсан шатны D хэсгийн тоглолтууд манай улсын өчигдрөөс эхэллээ. Урьдчилсан шатанд нийт 18 баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөх бөгөөд хэсэг тус бүрээс гурван баг дараагийн шатанд шалгарах юм. Монгол Улсын шигшээ баг D хэсэгт Тайланд, Вьетнам, Фижи улстай өрсөлдөж байна. Өчигдөр манай улсын шигшээ баг Вьетнамыг 98:64 тооны харьцаатай буюу 34 онооны зөрүүтэй буулган авлаа. Тус тоглолтод шигшээ багийн шилдэг тоглогч Ш.Энхийн-Од 13 минут талбайд тоглож 20 оноо, зургаан самбар, хоёр оновчтой дамжуулалт, 8/15 довтолгоо гэсэн үзүүлэлтээр бусад тамирчдаа тэргүүллээ. Түүнээс гадна А.Азбаяр, Э.Саруул-Эрдэнэ, Б.Барсболд, Э.Сугар-Очир, С.Биндэрьяа нар 10-аас дээш оноо авснаар багаараа тэгш тоглов. Харин нөгөө талд Тайландын шигшээ баг Фижи улсын багийг 94:59 онооны харьцаатай буулган авчээ. Ийнхүү D хэсгийг Тайландын шигшээ баг тэргүүлж, араас нь манай улсын баг бичигдэж байна. Хэсгийн дараагийн тоглолт маргаашаас явагдах бөгөөд манай улсын шигшээ баг 17:00 цагаас Фижигийн эсрэг тоглоно. Тэгвэл ирэх Даваа гарагт 19:00 цагаас хэсгийг тэргүүлж буй Тайландын шигшээ багийн эсрэг маш хариуцлагатай тоглолтыг хийнэ. Урьдчилсан шатны дөрвөн хэсгээс шалгарсан нийт 12 баг арваннэгдүгээр сарын 23-наас арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл дараагийн шатанд хоёр хэсэгт хуваагдан тойргийн журмаар өрсөлдөх юм. Шалгарсан багуудаас хэсгийн тоглолтыг зохион байгуулах улсыг тодруулах журамтай. Хоёр хэсгээс эхний дөрвөн байр эзэлсэн багууд тивийн аваргад оролцох эрхийн төлөө хүч үзэх чансаа өндөр 24 багийн тоонд багтана. Улмаар эрхээ авсан 16 баг нь цомын төлөө өрсөлдөх учиртай. Вьетнамын эсрэг тоглолтын зургуудаас