TODAY, TOP 10 HOT NEWS

2026-09-01 · 최근 업데이트 · 2026-09-01T08:04:33.472413+09:00 생성

Archive timelineLatest 날짜가 노란색으로 강조됩니다
1위 핵심 이슈2–4위 주요 이슈5–7위 참고 이슈8–10위 관찰 이슈
1핵심
몽골기타최종 53.1
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Н.Учрал: Ирэх онд тэтгэвэр дунджаар 1,335,400 төгрөг болно
    Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, 2027 оны төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. Ирэх оны төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэнтэй холбогдуулан онцлох есөн шийдвэрийн талаар Ерөнхий сайд Н.Учрал ээлжит бус хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо. Тэрбээр "Энэ төсвийн тоо мөр бүрийн ард нэг л амин чухал утга агуулга байгаа. Монголынхоо баялгийг монголчууддаа хүргэх эх орныхоо эзэн монгол хүн эрдэнэсийн өгөөжөө хүртэх үндсэн зорилготой юм. Энэ бол сайд нарын урсгал зардлаас 1,4 их наяд төгрөгийг танаж иргэндээ зориулах төсвийн тодотгол хийх шийдвэрийн шууд үргэлжлэл. Энэ бол үнийн өсөлтийн ачааны хүндийг төр өөртөө авч айл өрх ард иргэддээ төсвөө өгөх шийдвэр юм. 1. Оюутолгойн ногдол ашгаа анх удаа Монголдоо авчрах болно. Монголчууд ногдол ашгаа хүртэх 20 жилийн дуусаагүй яриаг дуусгана. Оюутолгойн ногдол ашгийн мөнгө аль нэг яамны хаалганы цаана хэн нэгэн албан тушаалтны гарын үсгийн ард алга болохгүй. Харин иргэн бүрийн хуримтлалын дансанд дулааны шинэ станц барихад, арьс шир боловсруулах болон малын эм вакцины үйлдвэрт, хоёр боомтыг бүрэн шинэчлэхэд шийдвэрлэхээр төлөвлөлөө. Оюутолгойн ногдол ашгаар хаана юу хийхийг имонголиа-аар явуулах нээлттэй санал асуулгаар иргэн та бүхэн эцэслэн шийднэ. Энэ бол таны мөнгө таны мөнгө учраас та сонгох болно. 2. Эрдэнэс Тавантолгойн 1,072 ширхэг хувьцаа үнэгүй цаас биш. Та хувьцаагаа үр хүүхдэдээ өвлүүлж болно, бэлэглэж болно, арилжиж болно. Таны үнэт цаас таны жинхэнэ өмч болно. Эрдэнэс Тавантолгой компанийг нээлттэй компани болгоно. Энэ жишгээр бусад төрийн өмчит компаниудын хувьцааг хөрөнгийн биржид гаргаж нээлттэй болгоно. Цаасан дээрх өмчийг жинхэнэ ёсоор үнэт өмч болгоно. Шинэ технологи бүтээн байгуулалт шаардлагатай 10 төрийн өмчит компанийн хувьцааг дэлхийн жишгээр дэлхийн хөрөнгө оруулагч нарт санал болгож 500 сая ам.долларын гадаадын хөрөнгө оруулалтыг эх орондоо татах болно. Эрдэнэс Тавантолгой зэрэг төрийн өмчит компаниудаас төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд хуримтлагдах 3.5 их наяд төгрөгийг иргэдийнхээ ажил хөдөлмөр эрхлэх хувийн хэвшлээ өсөн тэлэхэд дэмжлэг болгоход зарцуулна Төрийн өмчит компаниудаас ногдол ашиг татан төвлөрүүлэх нь жижиг дунд бизнесийн татварын ачааллыг хөнгөлөх боломжийг олгоно. Жижиг дунд бизнес эрхлэгч нарт татварын ачаа дарамт хөнгөрөхийн хэрээр ажлын байраа хадгалах, өргөжин тэлэх, өсөн томрох, шинийг эхлүүлнэ. 3. Та цалингийнхаа 792 мянган төгрөг хүртэлх хэмжээнд ХХОАТ огт төлөхгүй. Хөдөлмөрлөж байгаа хүмүүсийн дансанд 840 тэрбум төгрөг үлдэнэ. Жилийн хоёр тэрбум 500 сая төгрөг хүртэлх борлуулалттай компани ердөө ААНОАТ-ын нэг хувийн татвар төлнө. Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн босго 50-400 сая төгрөг болно. 23 мянган компани ААН сар бүр НӨАТ-ын тайлан гаргах хэрэггүй 25% төлдөг байсан татварыг 15%-ийн татварын шинэ шатлалтай болгож 600 гаруй компанийн татварын ачааллыг бууруулах болно. 4. Ирэх онд тэтгэвэр дунджаар 1,335,400 төгрөг болно. 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс 141 мянган ахмад настны тэтгэврийн зөрөө арилна. Илүү олон жил төлсөн нь илүү тэтгэвэр авна. 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс ахмад настанд шинээр 100-300 мянган төгрөгийн баталгаат тэтгэвэр буюу суурь тэтгэврийг олгоно. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа оюутан залуус НДШ төлөхгүй. Багш нарын цалинг энэ онд 50%-аар, эмч нарын цалинг 30%-аар нэмсэн. Тэгвэл эмч нарын цалинг арваннэгдүгээр сарын 1-нээс 20%-аар нэмж адил тэгш хандах болно. Соёл спорт, ХАА, цаг уур байгаль хамгаалагч зэрэг төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг нэгэн жигд 50% нэмнэ. 2027 оны эхний улиралд багтаан төрийн бүх албан хаагчдын цалинг инфляцтай уялдуулж нэмнэ. 5. 16 мянган өрх орон сууцтай болно. 14 мянган айл ипотекийн 6%-ийн зээлээр хоёр мянган айл түрээслээд өмчлөх нөхцөлөөр шинэ орон сууцанд орно. Төрийн барьж байгаа дөрвөн мянган орон сууцны урьдчилгаа төлбөр 30% биш 15% болж босго нь хоёр дахин намсана. 6. Дулааны зургаадугаар цахилгаан станцыг барьж байгуулна. Дулааны гуравдугаар цахилгаан станцын дэргэд 300 мвт-ын хүчин чадалтай Дулааны зургаадугаар цахилгаан станцыг барьж байгуулна. Олон жил гацсан дулааны гуравдугаар цахилгаан станц, 10 аймгийн дулааны станцыг бүрэн ашиглалтад оруулна. Эрчим хүчний үнийн өсөлтийг өрхийн үүдээр оруулахгүй. 7. Зургаан бүс тус бүрд Кембрижийн хөтөлбөртэй хоёр сургууль, нэг төрөлжсөн ахлах сургуулийг байгуулна. Нэг нь 300 ортой 15 дотуур байрыг шинээр барина. Ирэх онд 100 мянган сурагч гүүглийн компьютероо авах болно. 100 сургууль гүүглийн лаборатори сургууль болно. 100 сургуулийг уурын зуухгүй эрчим хүчний хэмнэлттэй ногоон сургууль болгоно. 8. Гадаад зээл тусламжаар улс орон нутгийн төсвөөр нэмж 34 эмнэлгийг барьж байгуулна. Гадаад зээл тусламжаар улс орон нутгийн төсвөөр 39 эмнэлэг баригдаж байна. Үүн дээр нэмж 34 эмнэлгийг барьж байгуулна. Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад өдөр тутмын амин чухал эмүүдийг оруулна. Ахмадууд даралт, зүрх судас, чихрийн шижин зэрэг эмээ нэг ч төгрөг төлөхгүй авна. 9. Ирэх онд 10 нарны станцыг төр хувийн хэвшлийн түншлэлээр барьж байгуулна. Өнөөдөр таван аймагт нарны станц баригдаж байна. Тэгвэл ирэх онд дахин 10 нарны станцыг төр хувийн хэвшлийн түншлэлээр барьж байгуулна. Цахилгаан машин түргэн цэнэглэх ногоон өртөө 500-г байгуулна. 150 км тутамд нэг ногоон өртөө зам дагуу босгоно. Нарны хавтан, нарны хураагуур, сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжүүд гаалийн болон онцгой албан татвар төлөхгүй" гэв.
2주요
몽골기타최종 52.4
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Гэрийнхээ хаалгыг түгждэгтэй адил хувийн мэдээллээ хамгаал!
    Гэрээсээ гарахдаа хаалгаа түгжих, машинаа орхихдоо цонхоо хаадаг нь бидний өдөр тутамдаа хийдэг энгийн дадал. Үүнтэй адил цахим орчинд хувийн мэдээллээ хамгаалах нь өөрийн санхүү, аюулгүй байдлаа хамгаалах өдөр тутмын хэвшил байх хэрэгтэй. Нууц үг, нэг удаагийн баталгаажуулах код (OTP), картын мэдээлэл зэрэг нууц мэдээллээ бусдад задруулахгүй байх нь үүний нэг чухал хэсэг юм. Хувийн мэдээлэл гэж юу вэ? Хувь хүнийг таних, баталгаажуулах боломжтой аливаа мэдээллийг хувийн мэдээлэл гэж ойлгож болно. Үүнд овог, нэр, төрсөн огноо, регистрийн дугаар, оршин суугаа хаяг, утасны дугаар, цахим шуудан, байршил, зураг, дуу, дүрс бичлэг зэрэг мэдээлэл багтана. Харин банкны картын мэдээлэл, интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг, ПИН, CVV/CVC код, нэг удаагийн баталгаажуулах код зэрэг нь алдагдсан тохиолдолд таны данс, санхүүд эрсдэл учруулж болзошгүй тул онцгой нууцалж, хэнд ч дамжуулахгүй байх шаардлагатай мэдээлэл юм. Яагаад хувийн мэдээллээ хамгаалах хэрэгтэй вэ? Цахим орчинд залилан үйлдэгчид томоохон байгууллага, аж ахуйн нэгж, танигдсан брэнд болон олны танил хүмүүсийн нэр, дүр төрхийг ашиглан итгэл төрүүлэхүйц хуурамч пост, мессеж, цахим хуудас үүсгэж, иргэдийн хувийн болон санхүүгийн мэдээллийг олж авахыг оролддог. Тухайлбал, банкны нэр, лого, өнгө төрхийг ашигласан хуурамч пост, судалгаа, мессежээр “Таны данс хаагдах гэж байна”, “Яг одоо урамшуулалд хамрагдаарай”, “Яаралтай гүйлгээгээ баталгаажуулна уу” гэх мэтээр нэн даруй үйлдэл хийхийг тухайн хүнээс шаарддаг. Улмаар хуурамч холбоос дээр даруулж, интернэт банк, аппликэйшний нэвтрэх нэр, нууц үг, нэг удаагийн баталгаажуулах кодоо оруулахыг хүснэ. Тухайн холбоос дээр дарж мэдээллээ оруулснаар залилангийн хохирогч болох эрсдэлтэй. Иймээс сэжигтэй мессеж, холбоос дээр даралгүй, шууд устгаарай. Өдөр тутамдаа хувийн мэдээллээ хамгаалах 6 дадал Нууц үгээ тогтмол шинэчил. Ялангуяа цахим банк, и-мэйл, сошиал платформуудын нууц үгийг улирал тутам солих. Нэвтрэх нэр, нууц үгээ хэнтэй ч бүү хуваалц. Хэнд ч, ямар ч шалтгаанаар бүү дамжуул. Сэжигтэй холбоос дээр бүү дар. Мессэж, и-мэйл, чатаар танд ирсэн линк дээр дарахаасаа өмнө нягтал. Олон нийтийн сүлжээнд хувийн мэдээллээ хязгаарла. Байршил, гэр бүлийн байдал, хөрөнгийн талаарх мэдээллээ сошиал орчинд нээлттэй тавихгүй байх. Давхар танин баталгаажуулалт ашигла. Two Factor Authentication хамгаалалт нь нууцлалыг нэмэгдүүлэхэд тусална. Хувийн төхөөрөмжөө хамгаал. Гар утас, компьютертоо нууц код, хурууны хээ, нүүр таних хамгаалалт тохируулаарай. Мөн ХААН Банкны аппликэйшндээ Passkey тохируулснаар нууц үг, нэг удаагийн баталгаажуулах код оруулахгүйгээр хурууны хээ, нүүрээ уншуулах эсвэл утасныхаа нууц кодыг ашиглан нэвтрэх боломжтой. Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк
3주요
몽골스포츠최종 52.4
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — ФОТО: Монгол залуус Умард Марианы арлыг 7:0-ээр илүүрхлээ
    Азийн хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг 20 хүртэлх насны Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) 2027 оны гуравдугаар сарын 24-нөөс дөрөвдүгээр сарын 10-ныг дуустал БНХАУ-д болох юм. Тодруулбал Ханжоу хотын дөрвөн цэнгэлдэхэд болно. Шар тивийн 16 баг өрсөлдөх тус тэмцээний топ дөрөв нь Узбекистан, Азербайжаны хамтран зохион байгуулах 20 хүртэлх насны ДАШТ-д өрсөлдөх эрхээ авна. Тивийн аваргын урьдчилсан шатанд шууд өрсөлдөх эрхтэй 32 баг дээр эрхээ авсан зургаан баг нэмэгдэх юм. Монголын залуучуудын шигшээ баг "I" хэсэгт Гуам, Умард Марианы арлууд, Балбатай нэг хэсэгт оржээ. Харамсалтай нь Балбын шигшээ баг FIFA-гаас шийтгэл хүлээсэн тул энэ тэмцээнд оролцохгүй аж. Улаанбаатар хотод болох тус хэсгийн эхний тоглолт монгол залуус Умард Марианы арлын хөлбөмбөгчдийг 7:0-ээр буулган авлаа. Ингэснээр есдүгээр сарын 6-ны өдөр Гуамын эсрэг тоглолтын үр дүнгээс хэсгээ тэргүүлэх эсэх нь тодорхой болно. ФОТО
4주요
몽골기타최종 52.4
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — ₮2.3 их наядын алдагдалтай ирэх оны төсвийг өргөн барив
    Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.08.31/ Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан нар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хууль тогтоомжийн төслүүдийг өргөн мэдүүлэв. Монгол Улсын Ерөнхий сайд энэ үеэр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд 2027 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд төгрөг, төсвийн зарлагыг 43,6 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцлийг 2 их наяд 306 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар тусгасныг онцлон тэмдэглэв. Мөн хуулийн төслийг дагалдуулан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан бөгөөд уг хуулийн төсөлд дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл батлагдсанаас хойш төслийг боловсруулахад хүрээнд тооцох боломжгүй байсан төрийн өмчит компаниудын ноогдол ашгийн нэмэлт орлого, Оюутолгой төслийн ноогдол ашгийн орлого болон орон нутгийн үнэт цаас, урьд оны үлдэгдлээс хамаарсан эх үүсвэр нэмэгдсэнтэй холбоотойгоор нэмэгдсэн орлогын хэмжээгээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 12.1.4-д заасан нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг нэмэгдүүлэн тооцож, энэ тохиолдолд уг нэмэгдлийн хэмжээ нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан төсвийн тусгай шаардлага хамаарахгүй байх зохицуулалтуудыг тус тус тусгасан гэж байлаа. Хуулийн төсөлд тусгасан төсвийн тусгай шаардлагуудыг дараах байдлаар тооцсон байна. Тухайлбал, Тэнцвэржүүлсэн орлого: Гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн үнийг олон улсын санхүүгийн мэдээллийн байгууллагуудын гаргасан үнийн төсөөлөлд үндэслэн, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт болон экспортын төлөвтэй уялдуулан тооцож, төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг тодорхойлсон. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл: Уг тэнцлийг төсвийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 2 хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байхаар тооцож, төсвийн тусгай шаардлагыг хангахаар тусгасан байна. Нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хэмжээ: Тухайн жилийн эрдэс баялгийн бус ДНБ-ий өсөлт болон өмнөх дараалсан 12 жилийн эрдэс баялгийн бус ДНБ-ий өсөлтийн дунджийн аль ихээс хэтрэхгүй байхаар тооцож, эдийн засгийн суурь өсөлттэй уялдуулан төсвийн зарлагыг төлөвлөх зохицуулалтыг тусгажээ. Мөн 2027 оны хувьд нэмэгдсэн орлогын хэмжээгээр нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг нэмэгдүүлэн тооцож уг тусгай шаардлагыг 2027 онд мөрдөхгүй байхаар, 2028-2029 онд төсвийн тусгай шаардлагыг хангахаар тусгажээ. Засгийн газрын өр: Уг өрийн нэрлэсэн дүнгээр илэрхийлсэн үлдэгдлийг 2027-2028 онд тухайн жилийн оны үнээр тооцсон ДНБ-ий 50 хувиас, 2029 онд 45 хувиас хэтрэхгүй байхаар тус тус тооцсон. Энэ нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан Засгийн газрын өрийн нэрлэсэн дүнгээр илэрхийлсэн үлдэгдэл тухайн жилийн оны үнээр тооцсон ДНБ-ий 60 хувиас хэтрэхгүй байх шаардлагыг хангаж байгаа аж. Хуулийн төсөл батлагдсанаар төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан макро эдийн засаг, төсвийн үндсэн үзүүлэлтүүдийг эдийн засгийн шинэчилсэн нөхцөл байдалтай уялдуулан шинэчлэн тооцож, 2027 оны төсвийн тухай хуулийн төслийг бодит тооцоо, үндэслэлтэйгээр төлөвлөх, улсын төсвийн хөрөнгийг үр ашигтай, оновчтой хуваарилах, төсвийн бодлогыг үр нөлөөтэй хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
5참고
몽골기타최종 52.4
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — 2-5 насны 242,742 хүүхэд цэцэрлэгтээ бүртгүүлжээ
    Өнөөдрийн байдлаар 1,407 цэцэрлэгт 2-5 насны 242,742 хүүхэд бүртгүүлснийг Боловсролын Яам наас мэдээллээ. Нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын бүртгэлийг дүүргээр нь ангилбал: Багануур дүүрэг - 1,933 Багахангай дүүрэг - 289 Баянгол дүүрэг - 17,133 Баянзүрх дүүрэг - 32,622 Налайх дүүрэг - 2,942 Сонгинохайрхан дүүрэг - 24,838 Сүхбаатар дүүрэг - 8,859 Хан-Уул дүүрэг – 22,472 Чингэлтэй дүүрэг – 7,898 хүүхэд хамрагджээ. Насаар нь ангилбал: 2 нас-24,159 3 нас-29,487 4 нас-30,721 5 нас-34,619 гээд нийт нийслэлийн хэмжээнд 118,986 хүүхэд энэ хичээлийн жилд цэцэрлэгт бүртгүүлсэн байна. Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүүхдийн хоёрдугаар шатны цахим бүртгэл 2026 оны есдүгээр сарын 3-ны өдрийн 09:00 цагт эхэлж, есдүгээр сарын 11-ний өдрийн 23:59 цагт хаагдана. 2-р шатны бүртгэлд: Түр оршин суух хаягтай хүүхэд 1-р шатны бүртгэлээс хоцорсон хүүхэд хамрагдах боломжтойг мэдээлэв.
6참고
몽골기타최종 52.4
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Хичээлийн шинэ жилээр ихэнх нутгаар дулаан байна
    Есдүгээр сарын 1-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орж, ихэнх нутгаар дулаан байхыг цаг уурын байгууллагаас мэдээлээ. Тухайлбал маргааш Улаанбаатар хотод 30 градус дулаан, хур тунадасгүй, салхи ердийн буюу 5м/с байна. 8 дугаар сарын 31-нээс 09 дүгээр сарын 02-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байх боловч, 03-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар салхитай, уулархаг нутгаар хур тунадас орж, сэрүүсэх төлөвтэй байгаа юм.
7참고
몽골기타최종 52.4

China’s wisdom in combating desertification

검토: 자동 경고 없음

뉴스 사진
근거 출처 1개 보기
  • News.mn (몽골어) — China’s wisdom in combating desertification
    Cao Li Chargé d’Affaires ad interim of the Embassy of the People’s Republic of China in Mongolia Over the past two weeks, the 17th Session of the Conference of the Parties to the United Nations Convention to Combat Desertification (COP17) was successfully held in Ulaanbaatar. Desertification is known as the “cancer of the Earth.” Today, […] The post China’s wisdom in combating desertification appeared first on News.MN - The source of news .
8관찰
몽골기타최종 52.4
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Айл өрхийн ус, дулааны үйлчилгээний ШИНЭЧИЛСЭН ҮНЭ тариф
    Айл өрхийн ус, дулааны үйлчилгээний шинэчилсэн үнэ тарифын мэдээллийг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газраас мэдээллээ. Өнгөрсөн онд Засгийн газрын ээлжит хуралдаанаар 2026 онд ус, цахилгаан, дулаан зэрэг төрөөс үзүүлдэг бүх үйлчилгээний үнэ тариф, төлбөр хураамжийг нэмэхийг тариф тогтоодог сайд, бүх агентлагийн дарга, засаг дарга нарт хориглосон шийдвэр гарсныг мэдэгдэж байв. Гэсэн ч өнгөрсөн зургаадугаар сараас дараах байдлаар нэмэгдээд байгаа аж. Холбогдох тогтоол, шийдвэрүүдтэй доорх холбоосоор орж дэлгэрэнгүй танилцана уу. ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
9관찰
몽골기타최종 52.4
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — ААН-ийн ус, дулааны үйлчилгээний ШИНЭЧИЛСЭН ҮНЭ тарифын мэдээлэл
    Аж ахуйн нэгжийн ус, дулааны үйлчилгээний шинэчилсэн үнэ тарифын мэдээллийг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газраас мэдээллээ. Өнгөрсөн онд Засгийн газрын ээлжит хуралдаанаар 2026 онд ус, цахилгаан, дулаан зэрэг төрөөс үзүүлдэг бүх үйлчилгээний үнэ тариф, төлбөр хураамжийг нэмэхийг тариф тогтоодог сайд, бүх агентлагийн дарга, засаг дарга нарт хориглосон шийдвэр гарсныг мэдэгдэж байв. Гэсэн ч өнгөрсөн зургаадугаар сараас дараах байдлаар нэмэгдээд байгаа аж. Холбогдох тогтоол, шийдвэрүүдтэй доорх холбоосоор орж дэлгэрэнгүй танилцана уу. ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
10관찰
몽골기타최종 52.4
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Сөүлийн Сагсан Бөмбөгийн Холбооны мэргэжилтнүүд Монголд ажиллана
    Сөүлийн Сагсан Бөмбөгийн Холбооны мэргэжлийн, туршлагатай дасгалжуулагчид Монгол Улсад хүрэлцэн ирж, өсвөрийн сагсан бөмбөгчдийн ур чадварын үнэлгээ болон Монголын багш, дасгалжуулагчдад зориулсан сургалт зохион байгуулна. Тодруулбал ирэх есдүгээр сарын 16-наас 18-ныг дуустал Чингэлтэй дүүргийн Биеийн Тамир, Спортын хороонд сургалт зохиогдохоор болжээ. Сөүлийн Кваншин сургууль болон тус хотын сагсан бөмбөгийн холбооноос хамтран уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд өсвөрийн тоглогчид Сөүлийн Сагсан Бөмбөгийн Холбооны таван түвшний ур чадварын үнэлгээнд хамрагдана. Үнэлгээний үеэр тоглогчдын сагсан бөмбөгийн суурь ур чадварыг онцгойлон анхаарч, өнөөгийн түвшин болон цаашид хөгжүүлэх шаардлагатай чиглэлийг тодорхойлох аж. Мөн Монголын сагсан бөмбөгийн багш, дасгалжуулагчдад зориулсан сургалт зохион байгуулж, БНСУ-ын өсвөрийн сагсан бөмбөгийн сургалт, тоглогч хөгжүүлэлт болон ур чадварын үнэлгээний арга зүй, туршлагаас хуваалцана. Хөтөлбөрт сонгогдсон тамирчид цаашлаад Кваншин сургуульд суралцангаа сагсан бөмбөгөөр хичээллэх боломж үүсэх юм. Мөн хөтөлбөрийн хүрээнд Солонгосын Аялал Жуулчлалын Байгууллага (KTO) БНСУ-ын аялал жуулчлал болон спорттой хосолсон аяллын бүтээгдэхүүн, боломжуудын талаар танилцуулахаар төлөвлөжээ. Эх сурвалж: Чингэлтэй дүүргийн Биеийн Тамир, Спортын Хороо