TODAY, TOP 10 HOT NEWS

2026-09-02 · 최근 업데이트 · 2026-09-02T08:03:21.509126+09:00 생성

Archive timelineLatest 날짜가 노란색으로 강조됩니다
1위 핵심 이슈2–4위 주요 이슈5–7위 참고 이슈8–10위 관찰 이슈
1핵심
몽골기타최종 52.4
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Он гарсаар 365 цахилгаан автомашин импортолсон байна
    Сүүлийн жилүүдэд цахилгаан тэжээлт автомашины импорт тогтвортой өссөн ч 2025 оноос эхлэн буурчээ. Тодруулбал энэ оны эхний найман сард 365 ширхэг цахилгаан автомашин импортолсныг Гаалийн Ерөнхий Газраас мэдээллээ. Тодруулбал: 2022 онд манай улс 214 ширхэг, 5.8 сая ам.долларын цахилгаан автомашин импортолж байв. 2023 онд импорт огцом өсөж, 419 ширхэг буюу 10.2 сая ам.долларт хүрсэн нь өмнөх оноос тоо ширхгийн хувьд 95.8 хувь, үнийн дүнгээр 75.9 хувиар өссөн байна. 2024 онд импортын өсөлт үргэлжилж, 504 ширхэг, 13.9 сая ам.долларт хүрч, сүүлийн таван жилийн хамгийн өндөр үзүүлэлтэд хүрсэн юм. Харин 2025 онд импорт 336 ширхэг буюу 9.3 сая ам.доллар болж буурчээ. Энэ оны эхнээс наймдугаар сарын 28-ны өдрийн байдлаар 365 ширхэг, 7.5 сая ам.долларын цахилгаан автомашин импортлогджээ. 2022 оны эхнээс 2026 оны наймдугаар сарын 28-ны өдрийн байдлаар импортолсон нийт 1,838 ширхэг цахилгаан автомашины 76.3 хувь нь БНХАУ-аас, 10.2 хувь нь Япон улсаас, 5.1 хувь нь АНУ-аас, 8.4 хувь нь бусад улс орноос импортолсон байна. Энэ нь цахилгаан автомашины импортын дийлэнх хувийг БНХАУ дангаар бүрдүүлж байгааг харуулжээ.
2주요
몽골기타최종 52.4
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — ҮСХ: Монгол Улсын 100 эмэгтэйд 96 эрэгтэй ногдож байна
    Монгол Улсын хүн амын хүйсийн харьцаа 1918 оны тооллогоор 104.1 буюу 100 эмэгтэйд 104 эрэгтэй ногдож байсан бол 2025 оны тооллогын дүнгээр энэ харьцаа буурч 100 эмэгтэйд 96 эрэгтэй ногдож байгаа талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Хүн амын хүйсийн харьцаа (100 эмэгтэйд ногдох эрэгтэйчүүдийн тоо)-ны түүхэн өөрчлөлт нь тухайн цаг үеийн нийгмийн байдал, эрүүл мэндийн нөхцөл, хөдөлмөрийн зах зээл, дайн, соёлын хувьсгал зэрэг олон хүчин зүйлийн тусгал ажээ. Хүн амын анхны тооллого болсон 1918 онд эрэгтэйчүүдийн тоо эмэгтэйчүүдийнхээс илүү буюу хүйсийн харьцаа 104.1 байв. Харин 1944 оны тооллогоор энэ тоо огцом буурч 95.7 болжээ. Хүйсийн харьцаа 1956-1979 оны хооронд аажмаар сэргэж, 1979 онд харьцангуй тэнцвэртэй түвшинд буюу 100.4-т хүрч, эрэгтэйчүүдийн тоо эмэгтэйчүүдээс бага зэрэг давсан байна. Гэвч энэхүү “тэнцвэрт” байдал удаан хадгалагдаагүй буюу 1989 оны тооллогоос хойш хүйсийн харьцаа тасралтгүй буурч эхэлжээ. 2025 онд Монгол Улсад 100 эмэгтэйд 96.0 эрэгтэй ногдож байгаа нь сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд хүйсийн харьцаа эмэгтэйчүүд давамгайлсан бүтэц рүү шилжиж байгаагийн тод илрэл юм. ҮСХ
3주요
몽골기타최종 52.4
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Ногоон ирээдүйн төлөө оруулсан хөрөнгө оруулалт бүр үнэ цэнтэй
    Тэрбум мод сангийн удирдлагууд “Төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, эмнэлэг, асрамжийн газрын гаднах талбайн ногоон байгууламж” төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэн хэрэгжүүлсэн сургууль, цэцэрлэгүүдийн 2026-2027 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. Тухайлбал, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэр буюу Бэлхэд 2022 онд байгуулагдсан хотын төвөөс алслагдсан 281-р цэцэрлэгийг Ногоон байгууламжтай болгох төслийг 2023 оноос эхлүүлж, гүйцэтгэгчээр нь “Люксландшафт” ХХК ажиллаж байна. Цэцэрлэгийн гадна талбайд ургамлан хашлага, гоёл чимэглэлийн 9 төрлийн 612 мод тарьсан нь бүгд ургажээ. 435 м2 талбайг зүлэгжүүлж, 25 м2 талбайд цэцгийн мандал хийж өгсөн нь хажуугаар нь өнгөрөх хүн бүрийн харааг татна. Туршилтын талбайдаа хүнсний ногоо, нэг наст ургамал тарьж, цэцэрлэгийн хүүхдүүдэд танин мэдэхүйн хичээлээ энд зааж хэвшжээ. Мөн сургалтын зориулалтаар байгуулж өгсөн хүлэмждээ өргөст хэмх, улаан лооль, хулуу тарьсан нь сайн ургаж байна. Арчилгаа хамгаалалт, усалгаагаа гүйцэтгэгч байгууллага болон сангийн ойн инженерийн зөвлөмжийн дагуу тогтмол хийж, хамгийн гол нь санхүүжүүлэн байгуулж өгсөн Ногоон байгууламжаа сургалт, хүмүүжлийн ажилдаа тогтмол ашигладаг болжээ. Мөн Чингэлтэй дүүргийн 9-р хороо буюу Дэнжийн мянгад байрладаг тус цэцэрлэгийн барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2019 онд шинэчилж, 240 ортой болгож хүчин чадлыг нь өргөтгөсөн. Тус цэцэрлэгийг өргөтгөх газрын асуудлыг арайхийн шийдвэрлэсэн ч гадна талын ногоон байгууламжийг төсөв байхгүй гэдэг шалтгаанаар үлдээсэн. Тэгвэл Тэрбум мод сан 2023 оны 5-р сард цэцэрлэгийн гаднах талбайд ногоон байгууламж хийж өгөх гэрээ байгуулан гүйцэтгэгчээр нь UBT Garden ХХК ажиллаж байна. Төслийн хүрээнд 700 гаруй мод бут тарьж өгч, 300м2 талбайг нь зүлэгжүүлэн, сургалт хүмүүжлийн ажлаа гадна талбайдаа зохион байгуулах, улмаар хүүхэд тоглоход аюулгүй ногоон орчныг бүрдүүлж өгсөн. Чингэлтэй дүүргийн 43-р цэцэрлэгийн гаднах талбайн ногоон байгууламжийг энэ оны 10-р сард хүлээлгэн өгч, төсөл хаагдана. Харин Чингэлтэй дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 291-р цэцэрлэг 2021 онд ашиглалтад орсон. 200 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ч өнөөдрийн байдлаар 240 хүүхэдтэй хичээлийн шинэ жилээ эхлүүлж байна. Тэрбум мод сангаас санхүүжүүлэн 2026 онд Ногоон байгууламжтай болгох төслийг эхлүүлсэн. Төслийн хүрээнд 1000 мод, ургамлан хашлага, цэцгийн мандал, сургалтын зориулалттай хүлэмж, 1 тн ус нөөцлөх сав зэргийг нь шийдвэрлэж өгсөн. Гүйцэтгэгчээр нь “Фермер эмэгтэйчүүдийн холбоо” ТББ ажиллаж, 3 жил хариуцан ажиллана. Тус цэцэрлэг нь ногоон байгууламжтай болсноор, гаднах талбайдаа экологийн боловсрол олгох сургалтаа явуулах орчин бүрдэж, улмаар хүүхэд багачууд тоглох тохитой сайхан аюулгүй орчин бүрдээд байна. Тэрбум мод сан нь 2022 онд байгуулагдаж, 4 жилийн хугацаанд нийтдээ 118 төслийг санхүүжүүлэн, 8,8 сая мод тарьсан нь 90-с дээш ургалтын хувьтай байгаагаас: Чиглэл-1 буюу Төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, эмнэлэг, асрамжийн газрын гаднах талбайг ногоон байгууламжтай болгох төслийн хүрээнд: Улаанбаатар хотын төвөөс харьцангуй алслагдсан төрийн өмчийн 42 сургууль, цэцэрлэгийн 67 мянган хүүхдийн сурч хүмүүжиж байгаа орчныг модтой, зүлэгтэй, тохилог орчинтой ногоон болгож, сургууль, цэцэрлэг тус бүрд 8 төрлийн 700 гаруй мод, ургамлан хашлага, цэцгийн мандал, сургалтын зориулалттай хүлэмж, ус нөөцлөх сав, хөрсгүй орчинд хүнсний ногоо тарьдаг гидропоник аппарат, агаарын бохирдол ихтэй зарим сургууль, цэцэрлэгийг агаар цэвэршүүлэгчтэй болгож, энэ улсын ирээдүйн эзэд болсон хүүхэд багачуудад давхар экологийн боловсрол олгон Тэрбум мод сан нь төсөв хүрэлцэхгүй байгаа тэр газруудад төрд нэмэлт хүч болон ажиллаж байна.
4주요
몽골기타최종 52.4
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Эрдэнэт хот усны ухаалаг шийдэл нэвтрүүллээ
    Эрдэнэт хотын усны хэрэглээг илүү нарийвчлалтай хэмжих, хэрэглээний мэдээллийг шуурхай авах, усны ашиглалтыг сайжруулах зорилгоор усны ухаалаг тоолуурын шийдлийг нэвтрүүлж эхэллээ. Энэ нь зөвхөн усны тоолуурыг шинэчлэх ажил биш. Усны хэрэглээний мэдээллийг илүү шуурхай, найдвартай авах замаар усны салбарын үйл ажиллагааг сайжруулах, цаашид өгөгдөлд тулгуурлан шийдвэр гаргах боломжийг бүрдүүлэх дижитал шилжилтийн нэг хэсэг юм. Эрдэнэт хотын хөгжлийн хүрээнд хотын суурь дэд бүтцүүдийг үе шаттайгаар ухаалаг болгохоор ажиллаж байгаа. Ухаалаг хот гэдэг нь зөвхөн иргэдэд зориулсан цахим үйлчилгээ, аппликэйшнээр хязгаарлагдахгүй хотын өдөр тутмын амьдралыг хангаж буй ус, дулаан, эрчим хүч зэрэг суурь үйлчилгээг илүү үр ашигтай, автоматжуулсан байдлаар удирдах нь мөн үүнд хамаарна. Энэхүү төслийг “Эрдэнэт хотын гамшигт тэсвэртэй байдал” төслийн хүрээнд Европын сэргээн босголт, хөгжлийн банк хөнгөлөлттэй зээлээр, Европын холбоо буцалтгүй тусламжаар хамтран санхүүжүүлж байгаа билээ. Төслийн ерөнхий захиалагчаар Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар ажиллаж, технологийн шийдлийн гүйцэтгэгчээр Nexmind компани хамтран ажиллаж байна. Төсөл хэрэгжсэнээр: Хүний гар ажиллагааг бууруулна Мэдээлэл цуглуулах хугацааг хэмнэнэ Хүний хүчин зүйлээс үүдэх алдааг багасгана Усны хэрэглээний мэдээллийг шуурхай авах боломж бүрдэнэ Хэвийн бус хэрэглээг илрүүлэх боломж нэмэгдэнэ Усны алдагдлыг хянах боломж сайжирна Үйл ажиллагааны шийдвэр гаргалтыг бодит мэдээлэлд тулгуурлан хийх боломж бүрдэнэ Ухаалаг тоолуурын гол үнэ цэн нь зөвхөн усны хэрэглээг хэмжихэд оршихгүй. Тоолуураас цугласан мэдээллийг найдвартай дамжуулж, төвлөрүүлэн ашигласнаар усны хэрэглээг илүү сайн хянах, асуудлыг эрт илрүүлэх, цаашлаад байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг сайжруулах боломжтой болно. Өнөөдөр усны ухаалаг тоолуураас эхэлж буй энэ шилжилт цаашид усны хэрэглээг илүү үр ашигтай удирдах, усны байгууллагын үйл ажиллагааг өгөгдөлд тулгуурлан хөгжүүлэх суурь болно. Төсөлтэй холбоотой аливаа асуудал, санал гомдлыг доорх утсаар холбогдон гаргах боломжтой. Утас: 77094415
5참고
몽골기타최종 52.4
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Викториа Бекхэмийн компани 18 жилийн дараа анх удаа ашигтай ажиллажээ
    Викториа Бекхэмийн хувцас загвар, гоо сайхны бүтээгдэхүүний компани 2008 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш анх удаа ашигтай ажилласнаа өчигдөр зарлажээ. Спайс Гёрлз охидын хамтлагийн гишүүн асан бүтээгдэхүүн хөгжүүлэлт хариуцсан захирлаар нь ажилладаг Victoria Beckham Holdings Ltd компани 2025 онд 7.5 сая фунт стерлингийн ашигтай ажилласныг Даваа гарагт танилцуулсан санхүүгийн тайлан харуулсан байна. “Бид бүгд ашиг орлого, өсөлтийн энэ мөчийг харахын төлөө удаан хугацаанд шаргуу ажилласан юм” гэж Financial Times сонинд хатагтай Бекхэм ярьжээ. “Бид бизнестээ тулгарч байсан асуудлуудын талаар маш ил тод байсан бол одоо боломжийн хурдаар өсөн нэмэгдэж байна. Хорин жилийн дараа л хүмүүс миний брэндийг хэн нэг алдартай хүний брэнд гэж үзэхээ больж байна” гэж тэр цааш нь ярьсан юм. Өнгөрсөн онд Викториа Бекхэмийн бизнесийн түүхийн тухай баримтат киног Нэтфликс үзэгчдэдээ хүргэсэн нь борлуулалтад зарим талаар нөлөөлсөн гэж үзэж байна. Өчигдрийн тайланд тус компанийн хувцас загварын салбарын борлуулалт 2025 оны турш хоёр оронтой тоогоор хэмжигдэх өсөлт үзүүлсэн бол 2019 онд байгуулагдсан гоо сайхны салбар нь “өнөөдрийг хүртэл хугацааны хамгийн хүчтэй өсөлт”-өө үзүүлсэн тухай дурджээ. Тухайлбал “Foundation Drops” бүтээгдэхүүн нь арьс арчилгааны салбарын борлуулалтыг хоёр дахин өсгөж, хүлээлтийн жагсаалтдаа 25,000 орчим захиалагчтай болсон байна. Нэтфликсийн баримтат кинонд Викториагийн бизнес олон арван саяын алдагдалтай ажиллаж, нөхөр Дэвид нь санхүүгээр тусалсан тухай өгүүлдэг. “Тэр над дээр ирээд жаахан мөнгө хэрэгтэй байна…бидэнд арай илүү мөнгө хэрэгтэй байна…бизнест маань илүү их мөнгө хэрэгтэй байна гэж хэлдэг байсан. Энэ байдал бид хоёрт хоёулд маань хэцүү байсан. Учир нь надад үүнийг удаан үргэлжлүүлэх мөнгө байгаагүй” гэж Сэр Дэвид Бекхэм ярьж байв. Викториа Бекхэм “Тэр надад итгээгүй бол би одоог хүртэл бизнес эрхлэхгүй байх байсан” гэж нөхрийнхөө тусламжийн талаар ярьжээ. Тэрбээр 2017 онд компанийнхаа 30 хувийг NEO Investment Partners хөрөнгө оруулалтын санд зарснаар 30 сая фунт стерлинг татаж, бүтцийн өөрчлөлтийг эхлүүлсэн нь ийнхүү үр дүнд хүрсэн байна. Даваа гарагт өнгөрсөн оны санхүүгийн тайлан танилцуулахдаа Victoria Beckham Holdings Ltd компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Дэвид Бэлхассен “Хувцас загвар, гоо сайхны салбарын хоёр өсөлтийн хөдөлгүүр, улам бүр тэлж байгаа олон улсын хэрэглэгчдийн бааз, төвлөрсөн үйл ажиллагааны загвар нь манай бизнесийг ашигтай ажиллах дараагийн үе шатанд баттай шилжүүлж байна” гэж мэдэгджээ. Компанийн гүйцэтгэх захирал Сибилла Даррикаррер Лунель “Манай анхны ашигтай ажиллагаа нь Викториа Бекхэмийн хувьд түүхэн мөч бөгөөд олон жилийн сахилга баттай гүйцэтгэл, стратегийн хөрөнгө оруулалтын үр дүн. Тансаг хэрэглээний зах зээл, макро эдийн засаг хүнд сорилттой тулгараад буй энэ үед ийм үр дүн гаргасан нь бүр ч онцгой болгож байгаа юм” гэж мэдэгдсэн байна. Эх сурвалж: BBC
6참고
몽골기타최종 51.5
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Тавилгын нэгдсэн хэрэглээний лизингийн төв Мишээл Экспод нээлтээ хийлээ
    Монголын тавилгын худалдаа, үйлчилгээний салбарт хэрэглэгчдэд хэрэгцээт тавилгаа илүү хүртээмжтэй нөхцөлөөр худалдан авах боломжийг бүрдүүлэх зорилготой Тавилгын нэгдсэн хэрэглээний лизингийн төв 2026 оны 8 дугаар сарын 25-ний өдөр Мишээл Экспо төвийн B28 павильонд албан ёсоор нээлтээ хийлээ. Тус төв нь хэрэглэгчдэд олон төрлийн тавилгын сонголтыг нэг дороос харьцуулан сонгох боломж олгохын зэрэгцээ хэрэглээний лизингийн үйлчилгээг нэг цэгээс авах, лизингийн хүсэлтээ газар дээр нь түргэн шуурхай шийдвэрлүүлэх нөхцөлийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм. Тавилгын нэгдсэн хэрэглээний лизингийн төвөөр дамжуулан хэрэглэгчид 10 сая төгрөг хүртэлх үнийн дүнтэй тавилгыг урьдчилгаа төлбөргүйгээр, уян хатан нөхцөлөөр худалдан авах боломжтой. Мөн тус төв нь зөвхөн нэг үйлдвэрлэгч, нийлүүлэгчийн бүтээгдэхүүнээр хязгаарлагдахгүйгээр Улаанбаатар хот болон орон нутгийн 50 гаруй тавилгын дэлгүүртэй хамтран ажиллаж байна. Ингэснээр хэрэглэгчид зочны өрөөний буйдан, унтлагын өрөөний иж бүрэн тавилга, гал тогооны тавилга, оффисын тавилга зэрэг өргөн сонголтоос өөрийн хэрэгцээнд тохирсон бүтээгдэхүүнээ сонгон, хэрэглээний лизингийн нөхцөлөөр авах боломжтой болж байна. Олон төрлийн тавилгын дэлгүүр, бүтээгдэхүүний сонголтыг санхүүгийн үйлчилгээгээр холбож буй энэхүү шийдэл нь хэрэглэгчдийн худалдан авалтын үйл явцыг илүү хялбар, хүртээмжтэй болгохын зэрэгцээ тавилгын салбарын бизнесүүдэд борлуулалтаа нэмэгдүүлэх шинэ боломжийг нээж байгаа юм. Түүнчлэн тус төвийн үйл ажиллагаа нь хэрэглэгчдэд санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна Улаанбаатар хот болон орон нутгийн тавилгын худалдаа эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг илүү өргөн хүрээний хэрэглэгчдэд хүргэх, зах зээлийн эргэлтийг дэмжихэд чиглэж байна. Хэрэглэгчид хүссэн тавилгаа сонгосны дараа Тавилгын нэгдсэн хэрэглээний лизингийн төвд хандан хүсэлтээ гаргаж, зөвшөөрөгдсөн нөхцөлийн дагуу худалдан авалтаа шуурхай хийх боломжтой. Цаашид тус төв нь хамтран ажиллах дэлгүүрүүдийн тоо, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлж, хэрэглээний лизингийн үйлчилгээг үе шаттайгаар өргөжүүлэн, хэрэглэгч бүрд илүү хялбар бөгөөд хүртээмжтэй санхүүгийн шийдлийг хүргэхээр ажиллах юм. 📍 Мишээл Экспо төв, B28 павильон 💰 10 сая төгрөг хүртэл урьдчилгаа төлбөргүй хэрэглээний лизинг ⚡ Лизингийн хүсэлтийг газар дээр нь шуурхай шийдвэрлүүлэх боломж 🏪 Улаанбаатар хот болон орон нутгийн 50+ тавилгын дэлгүүртэй хамтын ажиллагаа Хүссэн тавилгаа авах илүү хялбар, хүртээмжтэй шийдэл - Тавилгын нэгдсэн хэрэглээний лизингийн төв.
7참고
몽골기타최종 51.5
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт зохион байгуулах "Мянган морьтон" арга хэмжээний хөтөлбөр
    "Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын "Хаадын хаан морин парк"-д болохоор товлогджээ. Арга хэмжээний хүрээнд: "Хийморь" морьт харвааны олон улсын тэмцээн ”Адуун төвөргөөн” морьт жагсаал ”Хаадын хаан Чингис хаан” морин шоу тоглолт Адуучдын ур чадварын тэмцээн Эмнэг сургах тэмцээн Жороо морины үзүүлбэр Дэмбээний тэмцээн Морин хуурын үзэсгэлэн худалдаа Гар урлалын үзэсгэлэн худалдааг зохион байгуулна. Монгол Улс 2013 онд 3,000 морины уралдаан, 10 мянган морьтны жагсаал зохион байгуулж, гиннест бүртгүүлсэн байдаг. Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдөр”-ийн тухай тогтоолыг хэлэлцэн баталжээ. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэдээлснээр дэлхий дээр 60.8 сая адуу бий гэсэн судалгаа байдаг. Үүний 5 сая гаруй нь Монгол Улсад байдаг бөгөөд манай улс адууныхаа тоогоор дэлхийд дөрөвдүгээрт, нэг хүнд ногдох адууны тоогоор нэгдүгээрт ордог ажээ.
8관찰
몽골기타최종 51.5
근거 출처 3개 보기
  • Ikon.mn (몽골어) — 2026 оны есдүгээр сард ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАХ ХУВААРЬ
    Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас 2026 оны есдүгээр сард цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарийг танилцууллаа. Түгээх сүлжээний төлөвлөгөөт засвар нь "Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх ажиллагааны дүрэм", "Эрчим хүчний тоног төхөөрөмж, байгууламжийн техник ашиглалтын дүрэм"-ийн дагуу хийгддэг тул хэрэглэгч та бүхнийг зарласан хугацаанд хэрэглээгээ түр зохицуулж, хүлээцтэй хандахыг хүсэв. Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орсон тохиолдолд гэрээнд бүртгэлтэй гар утасны дугаарт мэдээллийг хүргэх юм байна.
  • Ikon.mn (몽골어) — 2026-2027 оны хичээлийн жилийн бүтэц
    2026-2027 оны хичээлийн жил дөрвөн улиралтай байхаар батлагдсан. Өнөөдөр эхэлж буй энэхүү шинэ хичээлийн жилд сурагчид танхимаар 32-34 долоо хоног хичээллэнэ. Харин бие даалтын хоёр долоо хоног нь улирлын амралттайгаа ойр таарч байгаа юм. Ийнхүү хичээлийн жилийн бүтцийг шинэчлэхдээ 2026 оны тавдугаар сард 10,000 орчим багшаас санал авсны үндсэн дээр шийдвэрлэснээ Боловсролын Яамнаас танилцуулж байв. 2026-2027 оны хичээлийн жилийн бүтцийн дагуу нэгдүгээр улирлын амралт: нийслэл болон орон нутгийн сурагчид арваннэгдүгээр сарын 2-6-нд буюу нэг долоо хоногт амраад, арваннэгдүгээр сарын 9-ний Даваа гарагт хоёрдугаар улирлын хичээлдээ орно. хоёрдугаар улирлын амралт: нийслэл болон орон нутгийн сурагчид арванхоёрдугаар сарын 28-наас эхлэн гурван долоо хоног амарна. Гэхдээ нийслэлийн сурагчдын бие даалтын долоо хоног нь өвлийн амралтынх нь урд буюу арванхоёрдугаар сарын 21-25-нд хуваарилагдсан байна. Сурагчдын гуравдугаар улирлын хичээл 2027 оны нэгдүгээр сарын 18-наас эхэлнэ. гуравдугаар улирлын амралт: нийслэлд гуравдугаар сарын 22-ноос эхлэн нэг долоо хоног амраад, шинэ улирлын хичээлдээ гуравдугаар сарын 29-нөөс орох нь. Орон нутгийн сурагчдын хувьд гуравдугаар сарын 22-26-нд бие даалтын долоо хоног, түүнээс үргэлжлүүлэн нэг долоо хоног амраад, дөрөвдүгээр сарын 5-наас шинэ улирлын хичээлдээ орно. Орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудын 2026-2027 оны хичээлийн жилийн бүтэц: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын 2026-2027 оны хичээлийн жилийн бүтэц:
  • Ikon.mn (몽골어) — 2026-2027 оны хичээлийн жилийн зорилго, зорилтод бага ангид шатрын сургалт хэрэгжүүлэх тухай багтжээ
    2026-2027 оны хичээлийн жил өнөөдөр эхэлж байна. "Монгол хүүхдийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье" үндэсний санаачилгын хүрээнд энэ хичээлийн жилд суралцагч бүрийн онцлог, хэрэгцээнд нийцсэн чанартай, үр дүнтэй хичээл, сургалтын үйл ажиллагаагаар суралцагчдын тэгш, идэвхтэй оролцоо, суралцахуйн ахиц, сайн сайхан байдлыг дэмжиж, мэдлэг, чадвар, хандлагад бодит ахиц гаргах зорилгыг Боловсролын Яам дэвшүүлсэн байна. Зорилгоо биелүүлэхийн тулд хэрэгжүүлэх зорилтод Сурагчдын уншиж ойлгох, мэдээлэл ашиглах, шүүн тунгаах, асуудал шийдвэрлэх чадварыг бүх хичээл, сургалтын үйл ажиллагаанд хөгжүүлж, бие даан суралцах арга барилыг төлөвшүүлэх Бага ангид шатрын сургалтыг хэрэгжүүлж, суралцагчийн анхаарал төвлөрөл, асуудал шийдвэрлэх, бүтээлчээр сэтгэх болон оновчтой шийдвэр гаргах чадварыг хөгжүүлэх Суралцагчийн авьяас, сонирхол, хэрэгцээ, ирээдүйн мэргэжлийн чиг баримжаанд нийцсэн төрөлжсөн ахлах сургуулийг хөгжүүлж, сургалтын сонголт, чанарыг сайжруулах зэргийг тусгажээ.
9관찰
몽골기타최종 51.5
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — “GRANDEUR” Contemporary Ballet Show есдүгээр сарын 11, 12-нд UG Palace-д анх удаа
    Монголын бүжгийн урлагийн тайзнаа 10 жилийн турш өөрийн өнгө төрхөө бүтээж ирсэн Nomadic Ballet Production энэ жил 10 жилийн ойгоо тэмдэглэж байна. Энэхүү ойгоо тохиолдуулан UG Events-тэй хамтран “GRANDEUR” Contemporary Ballet Show -г UG Palace танхимд 9-р сарын 11-12-ны өдрүүдэд үзэгчдэдээ толилуулахаар болсон байна. “GRANDEUR” бол сонгодог балетын нарийн техник, contemporary dance-ийн чөлөөт хөдөлгөөн, орчин үеийн тайзны шийдлийг нэгэн тайзнаа хослуулсан шинэ мэдрэмж, шинэ бүтээлүүдээс бүрдэх онцгой тоглолт юм. Тоглолтыг уламжлалт тайзны бүтээл гэхээс илүүтэйгээр орчин үеийн шоуны мэдрэмжтэйгээр бүтээхээр зорьж байна. UG Palace танхимын орон зай, техникийн боломжийг ашиглан тайзны засал, гэрэлтүүлэг болон визуал шийдлийг бүжгийн хөдөлгөөнтэй уялдуулан илүү орчин үеийн шинэлэг байдлаар бүтээх юм. Энэ удаагийн тоглолт нь театрын уламжлалт тайзнаас илүүтэйгээр үзэгчидтэйгээ ойр, дотно орчинд уран бүтээлээ хүргэхийг зорьж буйгаараа онцлог. UG Palace танхимд зохион байгуулагдах “GRANDEUR” gala concert нь гайхалтай бүжгийн үзүүлбэрүүд, хөгжмийн уран сайхны мэдрэмж, амтат дарсны таатай хослол бүхий онцгой оройн хөтөлбөр байх юм. БҮЖИГ ДЭГЛЭЭЧИД: Г.Батчимэг МУГЖ Э.Эрдэнэжаргал МУСТА М.Нямтайван МУСТА Урилгаар: Х.Юүлэхорол МУСТА Тоглолтод Монголын балетын урлагийн шилдэг төлөөлөл болсон, шинэ үеийн авьяаслаг бүжигчид оролцоно. Тэдний дунд ДБЭТ-ын тэргүүн гоцлооч, МУГЖ Б. Саруул, мөн Марал, Нямцэрэн, Уянга, Галтулга болон бусад шилдэг бүжигчид уран бүтээлээ толилуулж байна. НЭГ ТОГЛОЛТ, ОЛОН ӨӨР МЭДРЭМЖ “GRANDEUR” нь нэг л үйл явдал, нэг л түүхийг өгүүлэхгүй. Харин өөр өөр сэдэв, өөр өөр мэдрэмжийг бүжиг, хөгжим, тайзны илэрхийллээр дамжуулан хүргэх бүтээлүүдээс бүрдэнэ. Тоглолтын хүрээнд хайр, эрх чөлөө, дотоод тэмцэл, хүний харилцаа зэрэг сэдвийг contemporary ballet-ийн хэлээр илэрхийлэх юм. Nomadic Ballet Production × UG Events 10 жилийн түүх. Шинэ тайз. Шинэ мэдрэмж. “GRANDEUR” — хөдөлгөөнөөр мэдэрч, хөгжмөөр амьсгалах нэгэн үдэш. Тайз болон суудлуудын хуваарилалт 1 давхрын суудлууд: 💛(С хэсэг) - 60,000₮ 💚(Б хэсэг) - 80,000₮ 💙(А хэсэг) - 100,000₮ VIP суудлууд (ширээтэй): 💜VIP 2 /Бэльтаж/ - 4 хүний суудалтай 600,000₮ (ширээ тус бүрд) Wine, Cheese platter, Water 4, Soda 4 🔴 VIP 1 - 4 хүний суудалтай 800,000₮ (ширээ тус бүрд) Wine, Cheese platter, Water 4, Soda 4 Тайзны хамгийн ойрхон, төвд байрлах ширээнүүд (1–18 дугаартай) Хэзээ: 2026.09.11–12 Хаана: БГД, 26-р хороо, Дунд гол гудамж, 𝐔𝐆 𝐏𝐚𝐥𝐚𝐜𝐞 Тасалбар авах: "Grandeur” contemporary ballet show | Тасалбарыг Ticket.mn-ээс
10관찰
몽골기타최종 51.5
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Нийслэл хотод 266 шинэ барилга, объект дулааны эрчим хүчинд холбогдохоор техникийн нөхцөлөө авчээ
    Халаалтын улиралд нийслэлийн 14,500 гаруй барилгыг дулааны эрчим хүчээр хангахаар төлөвлөсөн бол шинээр 226 барилга, объект дулааны шугамд холбогдохоор болжээ. Энэ тухай "УБДС" ТӨХК-ийн Шуурхай удирдлагын албаны дарга М.Ууганбаяр "Өвлийг өнтэй давахын тулд 2026 оны тавдугаар сарын 15-наас наймдугаар сарын 13-ны хооронд 8 удаагийн зогсолт хийж, "УБДС" ТӨХК-ийн 5.8 тэрбум төгрөгийн хөрөнгөөр дулааны шугам сүлжээг солих ажлыг гүйцэтгэлээ. УБЗАА-ны захиалгаар Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороололд байрлалтай Миний хайпермаркет орчмын авто зам доорх дулааны шугамыг шинэчлэн сольсон. Мөн Дэлхийн банк болон Европын сэргээн босголт хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Толгойт орчмын болон 3,4 дүгээр хорооллын Имартаас 1000 нэрийн барааны дэлгүүр хүртэлх, Эрчим хүчний яамны хөрөнгөөр 10а магистраль буюу ДЦС-4-өөс БҮК хүртэлх дулааны шугамыг шинэчлэх ажил хийгдэж байна. 2026-2027 оны халаалтын улирлын дулааны шугамын засварын ажил 95 хувьд хүрч, дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулах ажил эхэлсэн бөгөөд гэрээ байгуулах айл өрх, ААН-үүд төлбөрийн үлдэгдэлгүй байх шаардлагыг тавьж байна. Орон сууцны хувийн контор болон орон сууцны удирдах газар засварын ажлуудаа дуусгаж, есдүгээр сарын 15-наас айл өрх, ААН-үүдийг дулаанаар хангах бэлтгэлээ хангахыг зөвлөе. 2026-2027 оны халаалтын улиралд нийслэлийн 14,500 гаруй барилгыг дулааны эрчим хүчээр хангах бол 266 барилга, объект шинээр дулааны эрчим хүчинд холбогдохоор техникийн нөхцөл авсан байна" хэмээн ярилаа.