TODAY, TOP 10 HOT NEWS

2026-09-03 · 최근 업데이트 · 2026-09-03T08:04:43.406193+09:00 생성

Archive timelineLatest 날짜가 노란색으로 강조됩니다
1위 핵심 이슈2–4위 주요 이슈5–7위 참고 이슈8–10위 관찰 이슈
1핵심
몽골기타최종 52.4
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Б.Баасанхүү, Л.Анхзаяа нарын 10 жүдоч Унгарын Их Дуулгад зодоглоно
    Олон Улсын Жүдогийн Холбоо (IJF)-ноос зохион байгуулдаг цуврал тэмцээний нэг Унгарын Их Дуулга тэмцээн энэ сарын 11-нээс 13-ныг дуустал болно. Урьдчилсан байдлаар 74 орны 578 жүдоч өрсөлдөхөөр нэрээ өгчээ. Тухайлбал эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд хамгийн олон буюу 68 тамирчин өрсөлдөхөөр байгаа бол эмэгтэйчүүдийн 57, 63 кг-ын жинд тус бүр 31 тамирчин хүч үзэх аж. Манай улсаас эрэгтэй зургаа, эмэгтэй дөрвөн тамирчин бүртгүүлсэн байна. Эрчүүдийн 60 кг-ын жинд Б.Бат-Энэрэл, Н.Мэндсайхан, 66 кг-ын жинд Ө.Бямбасүрэн, Ө.Жанцандорж, эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Л.Энхдөл, ДАШТ-ий хүрэл медальт Л.Анхзаяа нар барилдах бол эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Баасанхүү, 52 кг-ын жинд Б.Уранзаяа, 57 кг-ын жинд Л.Сосорбарам, -78 кг-ын жинд О.Хүслэн нар барилдах юм. Б.Баасанхүүгийн хувьд олимпоос хойш хэсэг хугацаанд завсарлаад өнгөрсөн зургаадугаар сард Улаанбаатарын Их Дуулга тэмцээнд оролцсон билээ.
2주요
몽골기타최종 52.4
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Б.Дашпүрэв: Нийслэлийн 88 ШТС-д 664 тонн бүтээгдэхүүн нийлүүлээд байна
    Шатахууны хангамж нэмэгдүүлэх үүрэг бүхий шуурхай штабаас ээлжит хурлаа өнөөдөр зохион байгуулав. Энэ үеэр шатахууны хангамж, түгээлтийн мэдээллийг Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам(АҮЭБЯ)-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв танилцууллаа. Тэрбээр "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 92 вагон цистерн буюу 5,398 тонн АИ-92 төрлийн авто бензинийг буулгаж авч, түгээсэн. Улмаар Улаанбаатар хотын 88 Шатахуун Түгээх Станц (ШТС)-руу 664 тонн, Орон нутгийн 77 ШТС-руу 807 тонн бүтээгдэхүүнийг нийлүүлээд байна. Одоогийн байдлаар 42 вагон цистерн буюу 2,520 тонн бүтээгдэхүүн өртөөдөд ирсэн. Одоо буулгалтад бэлэн байна. БНХАУ, ОХУ болон бусад эх үүсвэрээс бүтээгдэхүүнийг тасралтгүй нийлүүлж байгаа. Есдүгээр сарын бүтээгдэхүүний захиалга баталгаажсан. Үнэ баталгаажсан учраас нийлүүлэлт хэвийн үргэлжлэх болно. Ялангуяа нийслэлд анхаарсантай холбоотой орон нутагт олон хоног оочер дугаар үүссэн. Улаанбаатар хотын хэмжээнд дараалал үндсэндээ багассан. АИ-92 төрлийн бүтээгдэхүүн дээр евро-5 төрлийн бүтээгдэхүүн зарж байгаа ШТС дээр үндсэндээ дараалал байхгүй. Энгийн буюу евро-2 төрлийн бүтээгдэхүүн зарж байгаа ШТС-уудад тодорхой хэмжээний оочер дугаар үүссэн нөхцөл байдалтай байна. Орон нутаг руу евро-5, евро-2 төрлийн бүтээгдэхүүнийг аль алиныг нь нийлүүлж байгаа. Гэхдээ алслагдсан сумдад тээврийн хөлс нэмэгдэж очдогтой холбоотойгоор хөдөө орон нутаг руу нийлүүлэлтийг 80 хувь АИ-92 төрлийн бүтээгдэхүүн, 20 хувьд нь евро-5 төрлийн бүтээгдэхүүнийг нийлүүлж байна" хэмээн мэдээллээ.
3주요
몽골기타최종 52.4
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Философич С.Молор-Эрдэнийг нэг сар цагдан хорихоор болжээ
    Тагнуулын Ерөнхий Газар (ТЕГ)-аас философич С.Молор-Эрдэнийг ярьсан зүйлтэй нь холбогдуулан шалгаж байгааг холбогдох эх сурвалж хэллээ. Түүнийг Эрүүгийн хуулийн 19.9 дүгээр зүйлд зааснаар үндэсний эв нэгдлийг бусниулах гэх зүйл ангид холбогдуулан шалгаж байгаа аж. Эрүүгийн хуулийн 19.9 дүгээр зүйл. Үндэсний эв нэгдлийг бусниулах 1.Хүмүүсийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашны номлол, үзэл бодлоор дайсагнуулах, эвдрэлцүүлэх, салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан, ялгаварлан гадуурхсан, хүчирхийлсэн, эрхийг нь хязгаарласан, давуу байдал тогтоосон үйлдлийг зохион байгуулсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 2.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
4주요
몽골기타최종 52.4
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — “ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МАРАФОН”-оо эхлүүлцгээе!
    “Итгэл Найдвар Боломж” марафонд оролцогчид болон хөрөнгийн зах зээлд хөл тавихыг хүсэж буй хүн бүрд зориулав. Тэнгэр Капитал үнэт цаасны компани нь 2026.09.19-нд зохион байгуулагдах “Итгэл Найдвар Боломж Улаанбаатар 2026” марафоныг ивээн тэтгэхийн зэрэгцээ тус марафонд оролцогчид болон хөрөнгийн зах зээлд хөл тавихыг хүсэж буй хүн бүрийн “ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МАРАФОН” -ы анхны гарааг нээхээр зорьж байна. Эрхэм та “Tenger Capital Institute” -ийн 📅 2026.09.16 -ны 🕒 16:00 цагт 📍 Улаанбаатар театрт зохион байгуулагдах тус сургалтад 🆓 төлбөргүй хамрагдсанаар: Үнэт цаасны данс болон Хуримтлалын данс 🆓төлбөргүй нээлгэх Хөрөнгийн зах зээлийн анхан шатны мэдлэгт суралцах Монголын болон гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох Хэрхэн өндөр өгөөж хүртэх Юунд хөрөнгө оруулах зэрэг цогц мэдлэгийг нэг дор авахаас гадна бүтэн жилийн туршид мэдээлэл, судалгаа, зөвлөгөөгөөр хангагдах боломжтой юм. Жич: Суудлын тоо хязгаартай тул та амжиж бүртгүүлээрэй. 📝Сургалтад бүртгүүлэх: forms.gle/K7t4Hx1XC3J2PVa5A 📅 Хэзээ: 2026.09.16 🕒 Хэдэн цаг: 16:00 📍Хаана: Улаанбаатар театр ☎️Холбоо барих: 7711-0272 ‍🏃‍♀️Марафонд бүртгүүлэх: 2026.09.12-ны 24:00 цаг хүртэл achilles.marathon.mn
5참고
몽골기타최종 52.4
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Туул гол дагуух усны ослын эрсдэл бүхий 20 байршлыг тодорхойлжээ
    Улсын хэмжээнд хэрэгжүүлж буй “Бүү бас” гол, усны ослоос урьдчилан сэргийлэх нөлөөллийн аяны хүрээнд иргэдийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх зорилгоор Туул голын дагуух усны ослын эрсдэл бүхий 20 байршлыг тодорхойлон, сэрэмжлүүлэг самбар байршууллаа. ИРГЭД ТА БҮХЭН: Сэрэмжлүүлэг самбар дээрх анхааруулга, зөвлөмжийг мөрдөх; Цүнхээл, гүнзгий болон эрсдэлтэй хэсэгт усанд орохгүй байх; Бага насны хүүхдийг гол, голын эрэг дагуу хараа хяналтгүй орхихгүй байх; Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол ус руу орохгүй байх Цаг агаарын мэдээ, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, заавар, зөвлөмжийг тогтмол дагаж мөрдөхийг зөвлөж байна. Усанд болгоомжтой хандаж, эрсдэлтэй үйлдлээс татгалзъя хэмээн Нийслэлийн Онцгой Байдлын Газраас уриаллаа. "Тус ажлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Гамшгийн эрсдэлийг бууруулах Нийслэлийн зөвлөлийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа" гэв.
6참고
몽골기타최종 52.4
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — 13 дахь “Шилэн номын сан” ХУД-ийн 89 дүгээр сургуульд нээгдлээ
    2024 оноос хэрэгжиж буй “Хайр түгээх RAV4” аяны хүрээнд тохижуулсан 13 дахь, 2026 оны дөрөв дэх “Шилэн номын сан” Хан-Уул дүүргийн 89 дүгээр сургуульд ашиглалтад орлоо. Бага сургуулийн сурагчдад зориулсан уг номын сан нь хүүхдүүдийг сургуулийнхаа орчинд ном, уншлагатай илүү ойр байлгах боломжийг нэмэгдүүлж байна. Мөнххада ХХК-ийн “Хайр түгээх RAV4” аяны хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудын номын сангийн орчныг шинэчлэн тохижуулах “Шилэн номын сан” төслийг RAV4 автомашины борлуулалтын орлогоосоо санхүүжүүлдэг бөгөөд нийгмийн асуудалд санаа зовнидог, шийдэл эрж хайдаг худалдан авагчдынхаа шийдвэрийг үнэ цэнтэй байлгах нь аяны зорилго аж. Бага насны хүүхдэд номын санг ойртуулж байна ХУД-ийн 89 дүгээр сургууль нь бага сургууль учраас энэ удаагийн тохижилт хүүхдүүдийн нас, өдөр тутмын орчинтой шууд холбоотой ач холбогдолтой. Бага насны сурагчид нийтийн номын сангаар бие даан тогтмол үйлчлүүлэх боломж харьцангуй хязгаарлагдмал байдаг. Харин сургууль дотроо тухтай, хүртээмжтэй номын сантай болсноор хичээлийн үеэр болон чөлөөт цагаараа ном унших, сонирхсон номоо сонгох боломж нь нэмэгдэж байна. “Шилэн номын сан” гэх нэр нь зүгээр нэг хийцийн онцлог биш. Төслийн хүрээнд номын санг: Хүүхдэд аюулгүй, энгийн тохижилттой, Уншлагын танхим нь ил тод харагдах шилэн ханатай, Сурагч бүрд нээлттэй, чөлөөтэй ашиглах боломжтой байхаар шийдсэн нь сургуулийн орчинд унших соёлыг илүү амьд болгохыг зорьсны илрэл юм. Өдөр бүр очдог сургуульдаа номын сантай байх нь номыг тусгайлан зорьж очдог зүйл бус, өдөр тутмын хэрэглээ, дадлын нэг хэсэг болгоход дэмжлэг үзүүлдэг. Сургуулийн номын сан бол сурах бичиг хадгалдаг агуулах биш Сургуулийн номын санг олон хүн сурах бичиг хадгалдаг агуулах төдий гэж ойлгодог. Гэвч бодит байдал дээр номын сан бол хүүхдийн сэтгэхүй, оролцоо, чанартай боловсролын суурь орчин байх ёстой газар. Ном унших орчинд оруулсан хөрөнгө оруулалт үр дүнгээ шууд харагдуулдаггүй байж болох ч урт хугацаандаа хүүхдийн сэтгэлгээ, хэл яриа, бие даан суралцах чадварт нөлөөлдөг. Тиймээс “Шилэн номын сан” төсөл нь барилга байгууламжийн тохижилтын ажил гэхээс илүүтэйгээр боловсролын орчны чанарын тухай асуудлыг дахин сануулж буй жишээ гэж хэлж болохоор байна. Мөнххада ХХК-ийн зүгээс “Хайр түгээх RAV4” аянаа үргэлжлүүлэн, 2026 ондоо багтаан Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ аймагт ерөнхий боловсролын сургуулийн дөрвөн номын санг шинэчлэн тохижуулах төлөвлөгөөтэй аж.
7참고
몽골기타최종 52.4
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — БНХАУ-ын Эрээн хотноо суух Консул Б.Эрдэнэболдод патентыг нь гардуулав
    Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг 2026 оны наймдугаар сарын 31-ний өдөр Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотноо суух Консул Б.Эрдэнэболдод Консулын патентыг нь гардуулжээ. Энэ үеэр Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг БНХАУ-тай найрсаг хөршийн харилцаа, стратегийн иж бүрэн түншлэлийн хүрээнд хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг тэмдэглээд тус Консулын газрын тойрогт оршин суугаа болон Замын-Үүд-Эрээн боомтоор БНХАУ-д зорчиж буй иргэд, бизнесийн болон бусад төрлийн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хамгаалж, тэдгээрт төрийн үйлчилгээг шуурхай үзүүлж, ажиллахыг захиж, ажлын амжилт хүсэв. Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотноо суугаа Консулын газрын консулын тойрогт БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны‎ Шилийн гол аймаг хамаардаг байна.
8관찰
몽골기타최종 52.2
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — "Төрийн залгамж халаа байх ёстой. Эмч, багш нарын цалингийн хэлэлцээрийг төсвийн тодотголд тусгаагүй байна"
    Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо (МҮЭХ)-оос өнөөдөр боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын тэмцэл хөдөлгөөний үр дүн, гарсан шийдвэр, тохиролцооны хэрэгжилт, 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсөвт тусгах шаардлагатай асуудлуудын талаар үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудын санал, байр суурийн талаар танилцууллаа. Монгол Улсын иргэн бүрд хамааралтай эрүүл мэнд, боловсролын салбарын цалин хөлсийг нэмэгдүүлэхтэй холбоотой асуудлыг бид маш олон сорилт, дарамтын дунд хэлэлцээ хийж тохиролцсон. Энэ хэмжээний ачааллыг төр өөрөө даагаад гарч чадна гэх амлалтаа өгөөд хэлэлцээрээр баталгаажуулж түүнийг нь Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам бүртгэж авсан. Харамсалтай нь энэ хэмжээний төсөв тусгагдахгүй байгаад МҮЭХ-ноос эрс эсэргүүцэж байна гэв. Эрүүл, мэнд боловсролын салбарын ажил олгогч нь төр юм. Гэтэл төр хангалттай хэмжээний их үүсвэрийг тусгахгүйгээр төсвийн төсөл болоод төсвийн тодотголдоо оруулахгүйгээр УИХ-д өргөн барьсныг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Өнгөрсөн жилийн маш олон жагсаал цуглаан, ажил хаялтын үр дүнд боловсролын салбарт нийтдээ 76 хувь буюу 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс үндсэн цалинг 50 хувь, 11-р сарын 1-нээс 26 хувиар нэмэгдүүлнэ гэсэн тохиролцоо хийсэн байна. Мөн эрүүл мэндийн салбарт 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 30 хувь, наймдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарыг дуустал сар болгон 9 хувиар цалин хөлсийг нэмэгдүүлэх тохиролцоог тухай үеийн Засгийн газартай хийж хэлэлцээрээр баталгаажуулжээ. "Эрүүл мэндийн салбарынхан наймдугаар сарын 9%-ийн нэмэгдлээ аваагүй байна" Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ч.Нарантуяа "Өнгөрсөн оны 10, 11-р сард эрүүл мэндийн салбарынхан үндэсний хэмжээнд ажил хаях дээрээ тулж байж нэмэлт хэлэлцээрийг байгуулж 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 75 хувиар нэмнэ гэж заасныг хэрэгжүүлэхийг шаардаж байна. Бид энэ талаар сонордуулж 2026 оны төсвийн тодотголд эрүүл мэндийн салбарын 45 хувийн нэмэгдэл буюу 200 тэрбум төгрөгийг тусгах саналыг хүргүүлсэн. Эрүүл мэндийн салбарынх нь наймдугаар сарын 9%-ийн нэмэгдлээ аваагүйд маш их бухимдалтай байна. Төрийн залгамж халаа байх ёстой. Өмнөх сайдын хийсэн бүх тушаал шийдвэр үргэлжлээд хэрэгжээд явдаг. Иймд эрүүл мэндийн салбарын цалингийн нэмэгдэл цаашид 9 хувиараа нэмэгдээд явах ёстой. Хэрэв нэмэгдэхгүй бол тэмцэл хөдөлгөөнөө өрнүүлэхэд бэлэн байна гэх шаардлагыг маш олон эмнэлгүүд бичээд ирүүлчихсэн байна. Ерөнхий сайд Н.Учрал яагаад хэлэлцээрийн хүрээнд яриагүй асуудлаараа аман яриа яриад байгаа юм бэ? Салбар дотроо шийдээд Хөдөлмөрийн хуульд зааснаараа хэлэлцээрийнхээ үр дүнг шаардах ёстой. Бид ажлын мал биш. Хийсэн хөдөлмөртөө тохирсон цалин хөлс авмаар байна" гэв. "2027 оны төсвийн төсөлд гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж байгаа" Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дарга З.Цогтгэрэл "Боловсролын салбарт мөн адил нэмэлт хэлэлцээрийг өнгөрсөн жил хийсэн. Шинээр байгуулагдсан Засгийн газар төсвийн тодотголыг өргөн барьсан ч үүнд боловсролын салбарын төсөв мөнгөтэй асуудлыг тусгаагүй байна. Иймд 2027 оны төсвийн төсөлд гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж байгаа. Засгийн газар УИХ-д өргөн барьсан төсөв дээрээ инфляцтай уялдуулж нийт төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлнэ гэж хэлсэн ч энэ нь зөвхөн алдагдсан боломжийг нөхөж байгаа болохоос биш тухайн салбарын нийгмийн баталгаа болсон цалин хөлс нь гүйцэд нэмэгдэхээргүй дүнтэй байна" гэв.
9관찰
몽골기타최종 51.5
근거 출처 1개 보기
10관찰
몽골기타최종 51.5
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — С.Бямбацогт: Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж, төсвийн тодотголыг хэлэлцэхээр боллоо
    УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах болсон талаар мэдээллээ. Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Өнөөдөр УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаад ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаар боллоо. Наймдугаар сарын 20-нд Засгийн газраас төсвийн тодотголыг өргөн барьсан. Мөн сөрөг хүчнээс ээлжит бус чуулганыг хуралдуулах санал гаргаж байсан. Төсвийн тодотгол өргөн барьсантай холбоотойгоор Үндэсний аудитын болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг заавал танилцуулах ёстой байдаг. Дүгнэлтийг танилцуулахад 14 хоногийн хугацаа шаардлагатай. Энэ дүгнэлтүүд өнөө маргаашгүй УИХ-д ирж байгаа. Тиймээс ээлжит бус чуулган хуралдах нөхцөл хангагдсан гэж үзэж болно. Ингээд УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс 2026 оны есдүгээр сарын 7-ны Даваа гарагийн 10:00 цагт Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлах хуралдуулахаар шийдвэрлэлээ. Ээлжит бус чуулганаар зөвхөн төсвийн тодотгол хэлэлцээд есдүгээр сарын 14-ний 17:00 цагт хаана" гэв.