TODAY, TOP 10 HOT NEWS

2026-09-08 · 최근 업데이트 · 2026-09-08T14:18:45.302965+09:00 생성

Archive timelineLatest 날짜가 노란색으로 강조됩니다
1위 핵심 이슈2–4위 주요 이슈5–7위 참고 이슈8–10위 관찰 이슈
1핵심
몽골기타최종 61.7
근거 출처 4개 보기
  • Montsame (몽골 국영통신) — Montenegro's President Arrives in Mongolia for State Visit
    Montenegro's President Arrives in Mongolia for State Visit
  • Montsame (몽골 국영통신) — Dwight Howard, NBA Champion, Arrives in Mongolia
    Dwight Howard, NBA Champion, Arrives in Mongolia
  • Montsame (몽골 국영통신) — This Week in Mongolia
    This Week in Mongolia
  • Ikon.mn (몽골어) — Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    Дэлхий даяар сая, сая хүн нэгэн өдөр нэгдэж, эх дэлхийгээ цэвэрлэх, хог хаягдлыг бууруулах, байгаль орчны талаарх зөв хандлагыг түгээдэг World Cleanup Day хөдөлгөөнд Монгол Улс 5 дахь жилдээ, 6 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Тус хөдөлгөөнд Төрийн банк 2018 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж ирсэн “Гялс цэвэрлэгээ” аянаараа нэгдэж байна. “Гялс цэвэрлэгээ”-ний хүрээнд, банкны хамт олон Улаанбаатар хотын есөн дүүрэг, 21 аймаг, 330 сумын нутаг дэвсгэрт байрлах гол горхи, нуур цөөрмийн эрэг, усны сав газар, ойн нөөц бүхий газруудад цэвэрлэгээ хийдэг уламжлалтай. Өнгөрсөн жил Төрийн банкны хамт олон орон даяар 8,000 гаруй га талбайгаас 1,000 орчим тонн хог хаягдал цуглуулж, хогийн цэгт төвлөрүүлсэн. World Cleanup Day хөдөлгөөн нь өнгөрсөн 4 жилийн хугацаанд 5 удаа амжилттай зохион байгуулагдаж, мянга мянган залуусыг нэгтгэн хог хаягдлыг бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулах зөв дадал, хандлагыг олон нийтэд түгээсээр ирсэн билээ. Энэ жилийн хувьд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа байгууллагууд болон бусад байгууллагуудын дэмжлэгтэйгээр Монгол Улсынхаа 21 аймагт зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэхүү төсөл нь 2025 оны “Алтан Сарнай” наадмын Байгаль орчны оны шилдэг төсөл, 2026 JCI Asia-Pacific Conference – “Best International Human Duties Project” шагналуудаар тус тус шагнагдсан амжилттай. Харин энэ жил төрийн болон хувийн хэвшил, иргэний нийгмийн 15 байгууллага хамтран World Cleanup Day in Mongolia – 6 арга хэмжээг зохион байгуулж байна. Албан ёсоор бүртгэл эхэлсэн тул та бүхэн доорх линкээр бүртгүүлээрэй. Та ч бас өөрчлөлтийн нэг хэсэг болоорой! 📅 2026.09.19 | 09:00 цагт 📍 Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгийн хөлбөмбөгийн талбай 📝 УЛААНБААТАР ХОТЫН БҮРТГҮҮЛЭХ:� forms.gle/jR3FTh7FvWgjmMbP8 Нэг өдөр. Нэг зорилго. Нэг дэлхий.
2주요
몽골기타최종 57.0
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — ФОТО: Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэргий Милена Милатовичийн хамт 2026 оны 09 дүгээр сарын 08-10-ны өдрүүдэд төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирээд байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, гэргий Милена Милатович нарыг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Энэ үеэр ёслолын буудлага үйлдэж хүндэтгэл үзүүллээ. Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын цэргийн цагаан тугт мэхийн ёсолсны дараа, Ерөнхийлөгч Яков Милатович Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчилэв. Төрийн тэргүүн нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн, олон улсын байгууллагуудын Суурин төлөөлөгч болон албаны хүмүүстэй мэндчиллээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович, гэргий Л.Болорцэцэг, Милена Милатович нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Ерөнхийлөгч Яков Милатович Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа. Дараа нь хоёр улсын төрийн тэргүүн, гэргий нар товч уулзалт хийлээ. 2006 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр дипломат харилцаа тогтоосон хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2024 онд Баку хотноо болсон Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх конвенцын оролцогч талуудын дээд түвшний уулзалт болон 2025 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Нью-Йорк хотноо Ерөнхийлөгч Яков Милатовичтай уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож байсан юм. Монтенегро Улс 630 гаруй мянган хүн амтай, 13,812 км2 газар нутагтай. Серби, Босни ба Херцеговин, Хорват, Албани Улстай хиллэдэг. Парламентын засаглалтай. XX зуунаас Балканы бүс нутаг дахь аялал жуулчлал, үйлчилгээний төв байсаар ирсэн. Дотоодын нийт бүтээгдэхүүн нь 9 тэрбум гаруй ам.доллар бөгөөд 30 хүртэл хувийг аялал жуулчлал, зочид буудал, үйлчилгээ, тээвэр зуучлалын салбар бүрдүүлдэг. Нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн нь 14 мянган ам.доллар. Өнгөрсөн онд 2.8 сая жуулчин хүлээн авсны зэрэгцээ дэд бүтэц, эрчим хүч, мэдээллийн технологи, логистик, далайн эдийн засаг, хөдөө аж ахуй болон өндөр нэмүү өртөгтэй үйлдвэрлэл хөгжүүлэх, эдийн засгаа төрөлжүүлэх, хөрөнгө оруулалт татах зэрэгт онцгой анхаарч байна. Монтенегро нь НАТО-гийн гишүүн орон бөгөөд 2028 онд Европын Холбоонд элсэх зорилт тавьсан. Манай хоёр улс хамтран 2023 онд нийслэл Подгорица хотноо “Хот мандал-нууц тарнийн сүм” зургийн үзэсгэлэн гаргаж, монтенегро хэлнээ орчуулсан “Монголын орчин цагийн өгүүллэг” номын нээлтийг 2025 онд мөн хотноо хийж байсан. Дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойг тохиолдуулан шуудангийн дурсгалын маркийг өнгөрсөн зургаадугаар сард хамтран гаргаад байна. Тус улсын нэрт аялагч, продюсер Эдин Крничийн Монголд хийсэн аялал, түүх, соёл, зан заншил, уламжлал, байгаль, нүүдэлчин ахуй, онцлогийг харуулсан нэвтрүүлгийг Үндэсний радио, телевиз нь 2023, 2024 онд үзэгчдийн хүртээл болгож байжээ. Манай улсын хувьд Монтенегро нь Европын зах зээлд гарах боломж бөгөөд Европын Холбооны бодлого, Балканы бүсийн тээвэр-логистикийн сүлжээ, аялал жуулчлал, байгаль орчин, уулын экосистемийн хамгаалал зэрэг чиглэлээр хамтран ажиллах өргөн боломжтой гэж судлаачид үзэж байна.
3주요
몽골기타최종 56.1
근거 출처 2개 보기
4주요
몽골기타최종 56.1
근거 출처 1개 보기
5참고
몽골기타최종 56.1
근거 출처 1개 보기
6참고
몽골기타최종 56.1
근거 출처 1개 보기
7참고
몽골기타최종 56.1
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — "БНСУ-ын Пүсан хотноо нүүдэлчин монголчуудын өв уламжлал, язгуур соёлыг харуулсан баярын жагсаал зохион байгуулна"
    Монголын Үндэсний Спортын Хороо (МҮСХ)-ноос энэ сарын 12-ны Ням гарагт БНСУ-ын Пүсан хотноо нүүдэлчин монголчуудын өв уламжлал, язгуур соёлыг олон улсад харуулах зорилгоор баярын жагсаал хийхээр болжээ. Энэ талаар тус хорооны Ерөнхийлөгч Т.Түмэндэлгэр "Монголын Үндэсний спортын гайхамшиг, сүр хүч, өв уламжлалыг олон улсын тавцанд цуурайтуулах арга хэмжээний талаар танилцуулах гэж байгаадаа таатай байна. МҮСХ нь Өмнөд Солонгосын томоохон аялал жуулчлалын төв болох Пүсан хотод энэ сарын 12-ны Ням гарагт үндэсний спортыг таниулах парад буюу баярын жагсаал зохион байгуулахаар бэлтгэл ажил хангагдаад буй. Энэ жагсаалд манай хороонд бүртгэлтэй 17 спортын шилдэг тамирчид, удирдлагууд мөн Монгол бөхийн аварга, арслан, үндэсний сурын дархан, даян мэргэн, шагайн харвааны үлэмж дархан мэргэн гэх зэрэг олон алдартнууд бүрдсэн бөгөөд "Physical Asia" нэвтрүүлэгт амжилттай оролцсон уран нугараач Э.Лхагва-Очир, холимог тулаанч Б.Энх-Оргил нар энэ жагсаалд оролцоно. Түүнчлэн тус улсад ажиллаж амьдарч байгаа үндэсний спортын тамирчид дэмжиж, оролцохоор төлөвлөсөн. Солонгост аялан тоглолт хийж байгаа Үндэсний урлагийн театрын баг хамт олон жагсаалд хүч нэмж оролцох гэж байгааг дуулгахад таатай байна. Энэ боломжийг ашиглаад Солонгост амьдарч байгаа нийт иргэдээ жагсаалд оролцох боломжоор бид хангаж байгаа. Тиймээс иргэдээ энэ жагсаалд өргөнөөр оролцохыг уриалж байна" гэв. Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Үндэсний спортоо сурталчлах зорилготой энэ төсөл нь аялал жуулчлалын хөгжүүлэх бодлоготой уялдуулж байгаа аж. Нийт үндэсний спортын 45 тамирчин энэ удаагийн жагсаалд оролцохоор төлөвлөжээ. Аялал жуулчлалын томоохон төв болох Пүсан хотоор дамжуулан үндэсний спортыг шинэ, өвөрмөц чиглэл болгон сурталчлах бөгөөд зөвхөн парад бус соёлын дипломат ажиллагаа юм гэдгийг зохион байгуулагчид хурлын төгсгөлд онцоллоо.
8관찰
몽골기타최종 56.1
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — ТЦА: Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн айлчлалтай холбогдуулан замын хөдөлгөөнд зохицуулалт хийж байна
    Монтенегро Улсын Ерөнхийлөгч гэргийн хамт Монгол Улсад 2026 оны 9 дүгээр сарын 8-10-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Төрийн айлчлалтай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөнд тодорхой зохицуулалт хийгдэж байгаа тул иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмээ чанд мөрдөж, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэн, хөдөлгөөнд соёлтой, хариуцлагатай оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө. Манай улсын хувьд Монтенегро нь Европын зах зээлд гарах боломж бөгөөд Европын Холбооны бодлого, Балканы бүсийн тээвэр-логистикийн сүлжээ, аялал жуулчлал, байгаль орчин, уулын экосистемийн хамгаалал зэрэг чиглэлээр хамтран ажиллах өргөн боломжтой гэж судлаачид үзэж байна.
9관찰
몽골기타최종 56.1
근거 출처 3개 보기
  • Ikon.mn (몽골어) — Л.Амар: Инфляц 13 хувь хүрчхээд байгаа. Төсвийн тодотгол энэ хэвээр батлагдвал гал дээр тос нэмсэнтэй адил болно
    Монголын Банкны Холбоо(МБХ)-ноос өнөөдөр 2026 оны эхний хагас жилийн тоймоо "Шоконд бэлэн үү" нэртэйгээр танилцуулав. Тус холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар "Банкны салбар 2026 оны эхний хагаст харьцангуй тогтвортой, өсөлттэй байлаа. Нийт актив өмнөх онтой харьцуулахад 26 хувиар нэмэгдсэн. Зээл дийлэнхдээ бизнесийн салбарт олгогдсон. Өөрөөр хэлбэл эдийн засаг 7.7 хувь өсөхөд банкны салбар үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж байна. Харин өр орлогын харьцааг чангаруулснаар хэрэглээний зээлийн өсөлт харьцангуй хязгаарлагдаж, дахин санхүүжүүлэх боломж хомс болсон. Иргэдийн зээлээ төлөх чадвар муудсан гэж харагдаж байгаа. Цалингийн, тэтгэврийн, картын, автомашины зэрэг зээл чанаргүйдэх нь нэмэгдлээ. Иргэд зээлээ төлөхөд хүндрэлтэй болж байгаа нь өрийн дарамт нэмэгдэх талтай. Албан ёсны зохицуулалттай буюу банкны салбараас гарч, хамгийн өндөр хүүтэй, нөхцөл муу зээлүүдийг хамгийн эмзэг хэсгийнхэн авч байна" гэлээ. Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Мөн саяхан өргөн баригдсан 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны улсын төсвийн төслийн талаар тэрбээр "Маш өндөр дүнтэй, өсөлттэй байна. Ялангуяа 2027 оны төсвийн зардлыг 28 хувь өсгөсөн. Инфляцын түвшин одоо 13 хувь хүрчхээд байна. Төсвийн нэмэгдэл, нөлөөг тооцохгүйгээр бодож үзэхэд инфляц оны төгсгөлд 18 хувь хүрэх тооцоолол бий. Төсвийн тодотгол батлагдаад, урсгал зардал нэмэгдвэл гал дээр тос нэмсэнтэй адил болно. Инфляц улам нэмэгдэж, нийт иргэдийн амьжиргаа доройтох эрсдэлтэй. Шатахуун, махны үнийн зэрэгцээ геополитикийн тогтворгүй байдлаас шалтгаалсан Монгол Улсад дам нөлөө нь байгаа учир цаашид ч үнэ ханш нэмэгдэх эрсдэл байна. Хэдийгээр төрийн үйлчилгээний албаныхан, тэтгэвэр авдаг гээд тодорхой бүлгийн 200-300 мянган хүнийг инфляцаас хамгаалах зорилготой ч төсвийн тодотгол энэ хэвээрээ батлагдвал хувийн салбарт байгаа 700-800 мянган хүний амьжиргаа улам дордохоор байна. Төсөв дээр маш болгоомжтой хандаж, инфляц хөөргөдөхгүйгээр иргэдийн амьжиргааг яаж дэмжих вэ гэдэгт анхаарах шаардлагатай байна" гэв.
  • Ikon.mn (몽골어) — Энэ сарын 9-13-ныг хүртэлх хугацаанд хадлан хадах, тариа, ногоо хураахад тохиромжтой цаг агаартай байна
    2026 оны есдүгээр сарын 09-13-ныг хүртэлх хугацаанд хадлан хадах, тариа, ногоо хураахад тохиромжтой цаг агаартай байхыг цаг уурын байгууллагаас мэдээллээ. Тодруулбал есдүгээр сарын 09-ний өдөр Дундговь, Төв аймгийн зүүн, Хэнтий, Дорнодын өмнөд, Дорноговийн хойд, Сүхбаатарын ихэнх сумдын нутгаар, 10-ны өдөр Ховдын өмнөд сумдын нутгаар, 11-ны өдөр Сэлэнгэ, Хэнтий аймгийн хойд сумдын нутгаар, 12-ны өдөр Төв, Сэлэнгийн зүүн, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 0.0-1.4 мм бага зэргийн бороо орно. 11-нээс нутгийн баруун хэсгээс эхлэн дулаарах юм байна.
  • Ikon.mn (몽골어) — Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гадаадын 13 иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ
    Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх чиглэлээр олон ажил арга хэмжээ хэрэгжүүлж байгаа боловч хэргийн гаралт буурахгүй, зохион байгуулалттай, далд хэлбэрт шилжиж байгаатай холбоотойгоор прокурорын байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн үйлдэгдэж буй шалтгаан нөхцөлийг судалжээ. Судалгаагаар сүүлийн таван жилд 4,105 гэмт хэрэг бүртгэгдэж, прокуророос 2,333 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Гэмт хэрэг нь газар нутгийн байршил, байгалийн нөөцийн тархалт, цаг хугацааны хувьд харилцан адилгүй улиралд үйлдэгдэж байгааг мэдээллээ. Сүүлийн хоёр жилд шүүхээс 1,228 хүн, 18 хуулийн этгээдийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэснээс 13 нь БНХАУ, ОХУ, Тайвань, Казахстан зэрэг гадаад улсын иргэн байв. Шүүхээр шийдвэрлэгдсэн 797 хэргийн улмаас байгаль орчинд 25 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 6.09 тэрбум төгрөгийн хохирол нөхөн төлүүлсэн байна. Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд зөвхөн ял, эрүүгийн хариуцлага хүлээлгээд зогсохгүй, байгаль экологи-амьтан, ургамлын аймагт учирсан хохирлыг 2-5 дахин нэмэгдүүлэн экологи эдийн засгийн үнэлгээг тооцон нөхөн төлүүлж, гэмт хэрэг үйлдэж олсон орлого, эд хөрөнгө, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан зэвсэг, техник хэрэгсэл болон тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгодог хуулийн зохицуулалттай. Шүүхээс 12.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд зүйл, хөрөнгө орлогыг хураан авч, улсын орлого болгохоор шийдвэрлэжээ. Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж буй шалтгаан нөхцөл нь иргэд, хуулийн этгээд ашиг олох зорилгоор байгалийн баялгийг зохих зөвшөөрөлгүйгээр ашиглах, амьтан, ургамлын экологийн ач холбогдол болон хууль, эрхзүйн мэдлэг, мэдээлэл дутмаг байдал нөлөөлж байна гэж үзсэн. Судалгааны үр дүнгээр тогтоогдсон нөхцөл байдалд тулгуурлан прокурорын байгууллагаас улсын хэмжээнд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн эрх ашгийг хамгаалах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх зорилгоор “ХАМГААЛСАН БАЙГАЛЬ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ” нөлөөллийн арга хэмжээг эхлүүлжээ. Энэхүү арга хэмжээний хүрээнд: гэмт хэргийн шийдвэрлэлтийг эрчимжүүлэх, учирсан хохирол, нөхөн төлбөрийг төлүүлэх, хэрэг, зөрчил шалгах эрх бүхий албан тушаалтнуудыг мэргэжил арга зүйгээр хангах, зөвлөмж, мэдээлэл өгөх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нэхэмжлэл бичих, хэрэг, зөрчилд оногдуулсан албадлагын арга хэмжээний биелэлтийг хангуулах, олон нийтэд зориулсан соён гэгээрүүлэх зэрэг арга хэмжээг зохион байгуулах талаар УЕПГ-аас мэдээлэв.
10관찰
몽골기타최종 56.1
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Москвагийн цагдаагийн генерал, шатахуун түгээх компанийн захирлууд бензиний хулгайн хэргээр баривчлагдав
    Москва мужийн хууль сахиулах байгууллагуудын автомашинд зориулсан бензин түлшийг хулгайлсан хэргээр цагдаагийн генерал, хоёр ахлах офицер, орон нутгийн шатахуун түгээх компанийн хэд хэдэн захирлуудыг баривчилснаа ОХУ-ын дотоод хэргийн яам Даваа гарагт мэдэгджээ. Уг хулгайн сүлжээг дотоод хэргийн яамны Москва муж дахь салбарын орлогч даргын албан тушаалд ажиллаж байсан хошууч генерал Сергей Малков, шатахуун түгээх станцын томоохон оператор болох ЕвроТранс компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Игорь Мартышов нар удирдан зохион байгуулсныг илрүүлсэн байна. Малков болон түүний удирдлагад ажилладаг хурандаа Алексей Суяров, дэд хурандаа Анна Левина нарыг баривчилсны дараа дотоод хэргийн яам тэднийг албан тушаалаас нь чөлөөлжээ. Мөн ЕвроТранс компанийн бусад гурван захирлыг урьдчилан саатуулах төвд хорьсныг дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ирина Волж мэдээлсэн байна. Дээрх долоон хүн бүгд их хэмжээний эд хөрөнгө завшсан хэргээр шалгагдаж байгаа бөгөөд ийм хэрэг 10 жилийн хорих ялтай байдаг юм. Украины агаарын цохилтын улмаас бензин шатахууны хомсдол үүссэн зургаадугаар сард Москва болон түүний ойр орчимд нийт 57 түгээх станц ажиллуулдаг ЕвроТранс компанийг үнэ зохиомлоор өсгөсөн хэрэгт холбогдуулан шалгасны дараа уг хулгай илэрсэн юм байна. Захирлуудыг нь баривчилсан тухай мэдээ цацагдсаны дараа Даваа гарагт Москвагийн бирж дээр ЕвроТранс компанийн хувьцааны ханш 6 орчим хувиар унажээ. Украины олон сар үргэлжилсэн агаарын цохилтын улмаас наймдугаар сарын сүүл гэхэд Оросын шатахууны үйлдвэрлэлийн хэмжээ дотоодын хэрэгцээнийхээ 70 хувь хүртэл огцом буурсныг Ройтерс агентлаг саяхан мэдээлсэн юм. Эх сурвалж: The Moscow Times