TODAY, TOP 10 HOT NEWS

2026-09-11 · 최근 업데이트 · 2026-09-11T08:05:50.227767+09:00 생성

Archive timelineLatest 날짜가 노란색으로 강조됩니다
1위 핵심 이슈2–4위 주요 이슈5–7위 참고 이슈8–10위 관찰 이슈
1핵심
몽골기타최종 55.2
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Сурагчид сурах бичгээ “хаагаад” баруун болон зүүн хилийг зориод ирлээ
    Зарим зүйлийг танхимд, самбар дээр шохойгоор бичээд ойлгоход үнэхээр бэрх. Ялангуяа хил, эх орон гэдэг зүйлийг илүүтэй ойлгох, тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрэхэд ердөө сурах бичгийн цөөн хэдэн хуудаснаас мэдэх нь хангалтгүй үе бий. Ялангуяа 19, 20-хон настай цэрэг эрс эх орныхоо төлөө амиа золин тулалдаж байсан Байтаг Богд, Бүдүүн Харгайт болон Халх голын түүхийг яг тэр цуст хөрсөн дээр нь зогсож, нүдээр харж, чихээр сонсон байна гэдэг юу юунаас илүү бодит хичээл байх нь гарцаагүй. Боловсролыг ямагт дэмжигч "Сайн Электроникс" компани Нийслэлийн ЕБС-ийн 1-р сургуулийн 11, 12-р ангийн 450 гаруй сурагч, 20 орчим багш, ажилтнуудад танхимаас гаднах энэхүү ховор боломжийг олгож, "Эх орны дархан хил" хээрийн танин мэдэхүйн төсөлт хичээлийг амжилттай хэрэгжүүллээ. Энэхүү судалгаа хичээл 9 дүгээр сарын 2-8-ны өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд зөвхөн нэг чиглэлээр хязгаарлагдсангүй. Нэг хэсэг нь Хэнтий, Дорнодоор дамжин түүхт Халх гол руу аялсан бол, нөгөө хэсэг нь Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймгуудыг дамжин нийт 2000 гаруй километр замыг туулан Байтаг Богд, Бүдүүн Харгайтыг зорьсон юм. Энэ бол зүгээр нэг ангийн аялал биш байв. Сурагчид урт замын турш онгон дагшин байгаль, торгон хил, хилийн бүс нутаг болон заставын өдөр тутмын амьдралтай бодитоор танилцсан. Мөн хилчдийн ашигладаг зэвсэг техник, хувцас хэрэглэлийг өөрсдийн биеэр үзэж, жагсаалын талбайн уур амьсгалыг ч мэдрээд зогсохгүй, Бодончийн хавцлаар аялж, Захчин болон Торгууд түмний ахуй соёлтой танилцахын сацуу говь, хангай хосолсон экосистемийн ялгааг ажиглаж, хариуцлагатай аяллын зарчимд биеэр суралцлаа. "Эх орны дархан хил" төсөлд хамрагдсан сурагчид аяллаа дүгнэн түүх, газарзүй, байгаль хамгааллын чиглэлээр судалгаа хийн видео тайлан, ханын сонин, танилцуулга хэлбэрээр үзсэн хичээлээ хамгаалах юм. Сурагчдад хил, эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнийг илүүтэй ойлгож, эх оронч сэтгэлгээг бодитоор мэдрүүлэхийг зорилгоо болгосон энэхүү аялалд "Сайн Электроникс" компани дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж ирсэн бөгөөд Монголын ирээдүй болох хүүхэд багачуудын боловсролыг цаашид ч үргэлжлүүлэн дэмжсээр байх юм. Фэйсбүүк: Sain Electronics
2주요
몽골기타최종 52.4
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — ФОТО: Н.Учрал АН-д оноо алдав
    Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий боловсролын байгууллага төсвөөс хувьсах зардал авах сургуулиудын дунд байна гэх мэдээлэл өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Энэ асуудал өнөөдөр хүрээгээ тэлж, Ерөнхий сайдыг өөрийгөө шалгуулах хүсэлт Авлигатай тэмцэх газарт гаргахад хүргэв. Өглөөхөн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнд оролцсон Ерөнхий сайдаас энэ асуудлыг тодруулахад Боловсролын яамны албан тушаалтныг "будилсан" хэмээгээд, нотлох баримт гаргаж ирэхийг шаардсан юм. Гэтэл үүний дараахан нэр бүхий УИХ-ын гишүүд Сангийн яамнаас ирүүлсэн төсвийн тодотголын задаргаанд "Гэрт ойр сургууль" хөтөлбөрийн хүрээнд төсвөөс хувьсах зардал авах сургуулиудын нэрс дунд Ерөнхий сайдын хамаарал бүхий "Их засаг кингс" сургууль байгааг баталсан. Үүнтэй зэрэгцэн УИХ дахь Ардчилсан Намын бүлгээс Ерөнхий сайд Н.Учралтай холбоотой асуудлаар Авлигатай Тэмцэх Газарт хандаж байгаа талаар мэдээлнэ гэдэг зар тарсан. Харин нөгөө талаас буюу Засгийн газрын хэвлэлийн албанаас "Ерөнхий сайд Н.Учрал АТГ-ын гадаа мэдээлэл өгнө" гэдэг зарыг түгээв. Ингээд АТГ-ын гадна Ерөнхий сайд болон сөрөг хүчний төлөөлөл зэрэг мэдээлэл хийх болчхов. Зарласныхаа дагуу АН-ын төлөөлөл АТГ-ын хашааны гадна мэдээллээ эхлүүлээд зогсож байтал Ерөнхий сайд хамгаалагч болон бусад хүмүүсийнхээ хамт очиж таарснаар улс төрийн "хөөрхөн" бужигнаан болоод амжлаа. Ерөнхий сайдын хамгаалагч нар АТГ рүү орох гэтэл хаалгыг нь хааж зогссон АН-ын талынхны эсэргүүцэлтэй тулав. "Бид мэдээлэл хийж байна" хэмээн хөндөлссөн тэднийг түлхэж холдуулсан ч хэл амыг нь дийлээгүй тул Ерөнхий сайд "бууж өгөөд", хүмүүсээ дагуулан буцаад явав. Ингээд АН-ынхан түрүүлж очсон газраа мэдээллээ үргэлжлүүлж, Ерөнхий сайд Н.Учрал АТГ-ын баруун талын хаалган дээр хэвлэлийнхний асуултад хариулт өглөө. Ядарч явахад ямааны гарз гэгчээр гэр бүлийн бизнестэй нь холбоотой таагүй мэдээлэл цацагдаж, түүнийг нь сайн дураараа шалгуулах хүсэлт гаргахаар явж байхдаа сөрөг хүчний "жижигхэн тоглолт"-д өртсөн Ерөнхий сайд өнөөдөр буруу хөл дээрээ боссон гэлтэй байлаа. АН-ын зүгээс Ерөнхий сайд Н.Учралыг төсвийн тодотголд хамаарал бүхий этгээддээ 9.8 тэрбум төгрөгийн давуу байдал олгох асуудлыг тусгасан гэж үзэж, АТГ-т шалгуулахаар хандаж байгаа аж. Харин Ерөнхий сайд Н.Учрал өөртэйгөө холбоотой цацагдаад байгаа мэдээллийг шалгуулах хүсэлтээ АТГ-т гаргажээ. Тэрбээр "Миний үр хүүхэд, гэр бүл гээд бүх зүйл ил тод байдаг. Надад нуугаад байх зүйл байхгүй. Миний аав, ээж хоёр насаараа боловсролын салбарт зүтгэж байгаа хүмүүс. Миний хөгшин аав, ээжийг улс төртэй битгий хутгаач. Бид төсвөөс таван цаас аваагүй" хэмээсэн юм.
3주요
몽골기타최종 52.4
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл маргааш хаагдана
    Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны цахим бүртгэл 2026 оны есдүгээр сарын 3-нд E-Mongolia системээр эхэлсэн. Энэ удаагийн бүртгэлд: Түр оршин суух хаягтай хүүхэд I шатны бүртгэлээс хоцорсон хүүхэд хамрагдах боломжтой. Бүртгэл маргааш буюу есдүгээр сарын 11-ний 23:59 цагт хаагдана. Цаашид цэцэрлэгийн нэмэлт бүртгэл дахин явагдахгүй тул заасан хугацаанд амжиж хүүхдийнхээ хүсэлтийг цахимаар илгээхийг Боловсролын Ерөнхий Газраас санууллаа.
4주요
몽골기타최종 52.4
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
    Цахим хэрэглээгээ илүү хялбар, хурдан, аюулгүй болгохыг хүсэж байна уу? Тэгвэл залуусын өдөр тутмын цахим хэрэглээнд зориулсан Төрийн банкны виртуал карт таны сонголт байж чадна. Төрийн банк залуусын олон улсын болон дотоодын цахим төлбөр тооцоонд зориулсан аюулгүй байдал, картын нууцлалыг хангасан виртуал дебит картыг санал болгож байна. Төгрөгийн /MNT/ болон долларын /USD/ валютын сонголттой тус карт нь 2 жилийн хугацаатай ба интернэт худалдаа, цахим үйлчилгээний төлбөр тооцоонд ашиглах боломжтой. Худалдан авалтын өдрийн дээд лимит 10 сая төгрөг хүртэл бөгөөд АТМ болон салбараас бэлэн мөнгө авах боломжгүй тул цахим хэрэглээнд төвлөрсөн шийдэл юм. Картаа зөвхөн цахимаар захиалан авах боломжтой. Онлайн худалдан авалт, цахим үйлчилгээ, олон улсын төлбөр тооцоогоо бүгдийг нэг виртуал картаар шийдээрэй. Итгэл төгс Ногоон ирээдүй
5참고
몽골기타최종 52.4
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Малын хулгайн 154 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна
    Прокурорын байгууллага наймдугаар сарын байдлаар Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд заасан “мал хулгайлах” гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 270 хүнд холбогдох 154 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг мэдээллээ. Архангай аймгийн прокурорын газар энэ оны наймдугаар сарын 28-нд шүүхэд шилжүүлсэн “олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн нэр бүхий 27 хүнд холбогдох хэргээс тоймлон хүргэв. -П.Т нарын нэр бүхий 27 яллагдагч (14 нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан) нар нь дангаараа болон бүлэглэн 2014-2026 онуудад Архангай, Төв, Булган зэрэг аймгийн нутаг дэвсгэрт иргэдийн олон тооны (334 тооны) мал хулгайлж, 30 иргэнд 113 сая төгрөгийн хохирол, мөн бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлж, 27 иргэнд 74 сая төгрөгийн хохирол учруулсан, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьжиргаагаа залгуулах эх үүсвэр буюу амьдралын эх үүсвэр болгосон, бусдын эд хөрөнгийг залилсан, түүнчлэн бусдын бие махбодод халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан зэрэг гэмт хэрэг үйлдсэн. Прокуророос Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйл (хулгайлах), 17.12 дугаар зүйл (мал хулгайлах), 17.3 дугаар зүйл (залилах), 17.7 дугаар зүйл (тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах), 18.6 дугаар зүйл (мөнгө угаах), 11.6 дугаар зүйл (хөнгөн хохирол учруулах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлсэн талаар Улсын Ерөнхий Прокурорын Газар (УЕПГ) -аас мэдээллээ.
6참고
몽골기타최종 52.2
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Голомт банк харилцагчдынхаа худалдаа, төлбөр тооцоог дэмжихээр Bank of China-тай стратегийн хамтын ажиллагааг эхлүүллээ
    Голомт банк БНХАУ-ын Bank of China болон Xiamen C&D Inc.-тай Монгол, Хятадын аж ахуйн нэгжүүдийн хоорондын худалдаа, төлбөр тооцоог дэмжих гурван талт хамтын ажиллагааны санамж бичгийг Шиамэнь хотноо болсон олон улсын хамтын ажиллагааны арга хэмжээ (CIPS Exhibition on Bank-Enterprise Collaboration)-ний үеэр байгууллаа. Энэхүү хамтын ажиллагаа нь Хятадын төрийн өмчит томоохон корпорац болох Xiamen C&D Inc. болон Монголын аж ахуйн нэгж, байгууллагуудын хоорондын худалдаа, төлбөр тооцоог илүү хурдан, найдвартай, үр ашигтай хэрэгжүүлэхэд чиглэнэ. Xiamen C&D Inc. нь уул уурхай, барилгын материал болон түүхий эдийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани бөгөөд Монголын олон аж ахуйн нэгж, байгууллагатай олон жилийн турш хамтран ажилласаар иржээ. Голомт банк Монгол Улсын хил дамнасан юанийн төлбөр тооцооны 30% хувийг гүйцэтгэдэг бөгөөд 2024 онд олон улсын юанийн төлбөр тооцооны үндсэн дэд бүтэц болох CIPS системд нэгдсэн. Ингэснээр Монголын аж ахуйн нэгж, байгууллагууд БНХАУ-ын түншүүдтэй хийх юанийн төлбөр тооцоогоо богино хугацаанд гүйцэтгэх, олон улсын худалдааны үйл ажиллагаагаа илүү үр ашигтай зохион байгуулах нөхцөл бүрдсэн юм. Голомт банкны Ерөнхийлөгч Г.Ганболд Монгол, Хятадын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа тогтвортой тэлж буй энэ үед бизнес эрхлэгчдийн хувьд найдвартай төлбөр тооцоо, шуурхай санхүүжилтийн хэрэгцээ улам бүр нэмэгдэж байна. Энэхүү хамтын ажиллагаа нь Монголын аж ахуйн нэгжүүдэд хил дамнасан юанийн төлбөр тооцоогоо илүү үр ашигтай хийх, худалдааны санхүүжилтийн боломжоо өргөжүүлэх бодит дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна. Цаашид бид харилцагчдадаа олон улсын шилдэг туршлагад суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэх чиглэлээр стратегийн түншүүдтэйгээ хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх болно. БНХАУ нь Монгол Улсын худалдааны хамгийн том түнш улс бөгөөд хоёр улсын худалдааны эргэлт жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Иймд худалдаа, хөрөнгө оруулалтын урсгалыг дэмжих хүрээнд Голомт банк Хятадын тэргүүлэх банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран Монгол Улс болон БНХАУ хоорондын түншлэлийн сүлжээг улам бэхжүүлж, хоёр улсын аж ахуйн нэгжүүд хоорондын худалдаа, төлбөр тооцоог илүү хүртээмжтэй, шуурхай, найдвартай хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ худалдааны санхүүжилт, хил дамнасан санхүүгийн шийдлүүдийг хөгжүүлэх замаар харилцагчдынхаа бизнесийн өсөлтийг дэмжин ажиллаж байна. Дэлхийн жишиг Монголын банк
7참고
몽골기타최종 52.2
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Тусгай замын автобус төслийн трассыг Ард Аюушийн өргөн чөлөөнөөс Содон хороолол хүртэл сунгахаар болжээ
    Нийт хөрөнгө оруулалтыг 60-75 сая ам.доллар байхаар тооцоод буй тусгай замын автобус /BRT/ төслийн трасст өөрчлөлт оруулахаар болсон тухай холбогдох албаныхан өмнө нь мэдээлж байв. 2025-2030 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй уг төслийн трасст өөрчлөлт оруулахыг төслийн Удирдах Хорооны гишүүд дэмжжээ. Албаны эх сурвалжийн мэдээлснээр Сүхбаатарын талбай орчмын төлөвлөлтийг зураг төслөөс хасаж, Ард Аюушийн өргөн чөлөө буюу ГССҮТ-өөс Содон хороолол хүртэлх чиглэлийн өргөтгөлийг зураг төсөлд тусгахаар болжээ. Ингэхдээ Улаанбаатар хотын баруун хэсгийн орон сууц, худалдаа, үйлчилгээний хөгжлийн чиг хандлага, хүн амын суурьшил, нийтийн тээврийн эрэлт хэрэгцээний өсөлт, Толгойтын авто замын бүтээн байгуулалт болон тухайн бүсийн цаашдын хөгжлийн төлөвлөгөөг харгалзан үзэхийг чухалчилсан байна. Үүний дагуу Тусгай замын автобус (BRT) төслийн коридорыг Ард Аюушийн уулзвараас Содон хороолол хүртэл сунгахаар болсон байна. Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх төслийн эхний шатны тендерийг 2026 оны зургаадугаар сарын 10-ны өдөр хааж, тендерийн хоёрдугаар шатыг эхлүүлжээ. “Тусгай замын автобус (BRT)” төслийн шугамыг авто замын гуравдугаар эгнээнд төлөвлөсөн байна. Санхүүжилтийн тухайд Азийн Хөгжлийн Банкны зээл нь 60 сая ам.долларын, SOFR+0.97% /~5.526%/ хүүтэй, нийт 25 жилийн хугацаатай, 5 жил нь үндсэн төлөлтөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй зээл байна. Нийслэлийн төсвөөс 2026-2030 онуудад зээлийн хэрэгжүүлэлтийн хүү болон 0.15%-ийн амлалтын шимтгэл төлөгдөх бөгөөд 2031-2050 онуудад хүү болон зээлийн үндсэн төлөлт хийгдэх аж.
8관찰
몽골기타최종 51.5
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Л.Энх-Амгалан: Ерөнхий сайдын гэр бүлийн хамаарал бүхий сургууль ямар нэг хүсэлт гаргаагүй
    2026 оны улсын төсвийн тодотголд боловсролын салбарт тусгагдсан мөнгөн дүнтэй холбоотой сэдэв олон нийтийн анхаарал татаж байна. Учир нь "Гэрт ойрхон сургууль", "Төрөлжсөн ахлах сургууль байгуулах" зэрэг арга хэмжээний хүрээнд санхүүжилт олгох хувийн сургуулиудын дунд Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий сургууль багтаж байгаа талаар хэвлэлээр мэдээлэгдсэн. Мөн үүнийг УИХ-ын зарим гишүүн батлаад буй. Тэгвэл энэ талаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан дараах тайлбарыг өөрийнхөө цахим хуудсанд байршуулжээ. Тэрбээр "Чоно борооноор гэдэг шиг хариуцлагатай үеэр Засгийн газраас УИХ-д өргөн барьсан төсвийн тодотголтой холбоотой буруу ташаа мэдээллүүдийг санаатайгаар улс төрийн ашиг хонжоо олох зорилгоор гуйвуулж байгаад гүнээ харамсаж байна. Өнөөдөр хувийн 180 сургуульд 80,000 орчим хүүхэд суралцаж байгаа. Хувийн сургуулиуд төрийн ачааллыг үүрэлцэж байгаа. Төрийн ачааллыг хуваалцаж байгаа хувийн сургуулиуддаа бид талархах ёстой болохоос нэр хүндэд нь бүдүүлгээр халдаж болохгүй гэдгийг Боловсролын сайдын хувьд хариуцлагатайгаар мэдэгдье. Хүүхдийн сурах эрхээр улс төр хийж болохгүй. Энэ удаагийн улсын төсвийн тодотголыг дагаж ямар нэгэн байдлаар хувийн сургуульд санхүүжилт өгөх, тэр тусмаа тоног төхөөрөмж өгөх жагсаалт батлагдаагүй гэдгийг төсөв өргөн барьсан сайдын хувьд хариуцлагатайгаар мэдэгдье" гэв. Мөн бичлэгийн тайлбар хэсэгтээ "Монгол Улсын Засгийн газраас ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, 3 ээлжээр хичээллэхгүй байх зорилгоор ГЭРТ ОЙРХОН СУРГУУЛЬ санаачилгыг 2026 оны 5 дугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн. Энэ зуны турш 3,000-аас дээш хүүхэдтэй хэт өндөр ачаалалтай 38 сургуулийг гурван ээлжээр хичээллүүлэхгүй байх, 46-аас дээш хүүхэдтэй 1,089 бүлгийн ачааллыг бууруулах зорилгоор Боловсролын яам, түүний харьяа байгууллагууд, нийслэл, дүүргийн Засаг дарга нар, Боловсролын газар, хэлтсийнхэн идэвхтэй ажилласан. Үүний үр дүнд өнөөдөр нийслэлийн хотхон, хорооллуудад 21 бага сургуулийн анги бүлгийг эхлүүлж, 8,600 хүүхэд аюулгүй, ачаалалгүй суралцахаас гадна нийслэлийн замын түгжрэлийг бууруулах бодит үр дүнтэй ажил болж байна. Монгол Улсын Засгийн газар ерөнхий боловсролын сургуулиудын бүтцийн дахин төлөвлөлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй хэрэгжүүлж, боловсролын чанар, хүртээмжийг сайжруулж, нөөцийн хуваарилалт, төсвийн зарцуулалтын үр ашиг нэмэгдүүлэх тогтолцооны шинэчлэлийг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар нийслэлд төрийн өмчийн ерөнхий боловсролын 157, Оюуны Ундраа сургуулиуд ахлах сургуулиар төрөлжин хичээллэж эхэлсэн бөгөөд төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Эрдэм нова сургууль сургалтын төлбөр, хураамжгүйгээр сургалт, үйл ажиллагаагаа эхлүүлэн эдгээр сургуулиудад нийт 2,000 хүүхэд хичээллэж байна. Цаашид хотхон, хорооллын бага сургуулийг үе шаттай нэмэгдүүлж, энэ хичээлийн жилдээ багтааж дүүрэг бүрд болон 20 аймагт 22 ахлах сургууль эхлүүлэхээр төлөвлөж, үргэлжлүүлэн ажиллаж байна. Ийм учраас Боловсролын яамнаас эдгээр арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд 2026 оны төсвийн тодотголд 50 тэрбум төгрөг тусгуулсан болно. Үүний 13.9 тэрбум нь ачаалал өндөртэй байршлуудад сургуулийн зориулалттай барилга түрээслэх, анги танхим тохижуулах; 18.7 тэрбум нь бага ангийн шинэчилсэн хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хичээллэх орчныг шинэчлэх, бэлтгэл хангах; 15.0 тэрбум нь шинээр байгуулагдаж байгаа төрийн өмчийн Төрөлжсөн ахлах сургуулийн тоног төхөөрөмж авахад зориулагдана. Аймаг бүрд, дүүрэг бүрд ийм ахлах сургуулиуд байгуулж эхэлж 2,4 тэрбум нь хувийн сургуулийн сул орон зай ашиглахад зориулагдана. Хүний сул үгийг гуйвуулах бус бодит баримтаар асуудалд хандахыг та бүхнээс уриалж байна. Нэгдүгээрт, Ерөнхий сайдын гэр бүлийн хамаарал бүхий сургууль ямар нэг хүсэлт гаргаагүй. Ийм санал хүсэлт нь байхгүй учраас тийм баримт гэж байхгүй гэдгийг хариуцлагатай хэлье. Хоёрдугаарт, төрөлжсөн ахлах сургуулиуд байгуулах бодлогын асуудал. Ямар зорилготой, ямар үр дүнтэй, ямар үндэслэлтэй асуудал вэ гэдгийг бүрэн дүүрэн баримтаар нээлттэй мэдээлнэ. Гуравдугаарт, Хүүхдийн сурах эрх, боловсролын асуудлыг улс төржүүлж гацаахгүй байхыг хүсье. Төрөлжсөн ахлах сургуулийн ажлыг улс төржүүлбэл олон мянган хүүхэд хохирно. Улс төр биш ажил хийе. Төсвийн тоо, цэг, таслал бүрийн ард ард түмний эрх ашиг бий. Тоо бүрд эргэлзээ байгаа бол ил тод нээлттэй, баримттай хэлэлцүүлэх ёстой" гэжээ.
9관찰
몽골기타최종 51.5
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Б.Жаргалан: Шатахуун, цахилгаан, дулааны үнийн нэмэгдэлтэй холбоотой шок хараахан эхлээгүй байна
    Ардчилсан Намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Б.Жаргалан “Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотголд урсгал зардлыг нэг тэрбум гаруй төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Энэ нь байгаа огт оноогүй арга хэмжээ болж байна. Гэтэл инфляц 13 хувь, хүнсний инфляц 25 хувьд хүрээд байгаа. Мөнгөний бодлого чангарч байхад төсвийн бодлого тэлж байгаа нь нэг төлөөрөө хааз, нөгөө хөлөөрөө тоормос гишгэж байгаатай адилхан зүйл юм. Төсвийн алдагдлыг нэмэгдүүлж байгаа нь инфляцыг хөөрөгдөх үр дагавартай. Хэлэлцүүлгийн үеэр Төсвийн тогтвортой байдлын зөвлөл болон Монголбанкны зүгээр төсвийн тодотгол энэ хэвээрээ батлагдвал инфляц хоёр оронтой тооноос буухгүй болохыг анхааруулсан. Мөн мэргэжлийн холбоод төсвийн бодлого энэ хэвээр явбал инфляц 18 хувьд хүрнэ гэдгийг мэдэгдсэн. Түүнчлэн шатахууны хомстлоос үүдэлтэй үнийн нэмэгдэл, цахилгаан, дулааны нэмэгдэлтэй холбоотой шок, давлагаа хараахан эхлээгүй байна. АН-ын зүгээр урсгал зардлыг нэмэгдүүлснийг эрс шүүмжил, харин ч улам бууруулах боломжтой гэж үзэж байгаа. Ингэхдээ Засгийн газар өөрөөсөө эхэлж, бүтэц бүрэлдэхүүнээ цомхотгож, давхардсан төсөл хөтөлбөрөө цөөлөх замаар урсгал зардлаа бууруулах боломжтой" гэв.