TODAY, TOP 10 HOT NEWS

2026-09-17 · 최근 업데이트 · 2026-09-17T08:03:34.981677+09:00 생성

Archive timelineLatest 날짜가 노란색으로 강조됩니다
1위 핵심 이슈2–4위 주요 이슈5–7위 참고 이슈8–10위 관찰 이슈
1핵심
몽골기타최종 56.1
근거 출처 1개 보기
2주요
몽골기타최종 56.1
근거 출처 1개 보기
3주요
몽골기타최종 56.1
근거 출처 1개 보기
4주요
몽골기타최종 54.2
근거 출처 1개 보기
5참고
몽골기타최종 54.2
근거 출처 2개 보기
6참고
몽골기타최종 54.2
근거 출처 1개 보기
7참고
몽골기타최종 54.2
근거 출처 1개 보기
8관찰
몽골기타최종 53.1
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — БНХАУ-д зорчиж буй болон оршин сууж байгаа ИРГЭДИЙН АНХААРАЛД
    Бүгд Найрамдах Хятад Ард Улс(БНХАУ)-д зорчиж, оршин сууж буй Монгол Улсын иргэдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, анхаарах зүйлсийн талаар Гадаад Харилцааны Яам(ГХЯ)-ны Консулын газраас дараах мэдээллийг хүргэлээ. Нэг. БНХАУ-ын хилээр нэвтрэхэд анхаарах зүйлс: Нисэх онгоцны буудал дээр ачаа солигдох, алдагдах тохиолдол гардаг тул тээшин дээрээ нэр, утас, хаяг зэргээ тодорхой бичих, БНХАУ нь олон улсын жишгээр хар тамхи, мансууруулах бодис, галт зэвсэг, ангийн сум, түүх дурсгал, соёлын үнэт зүйлсийг хилээр оруулахыг хориглосон бөгөөд энэ төрлийн гэмт хэрэгт оноодог ялын хэмжээ өндөр байдаг тул хилээр нэвтрэхийн өмнө өөрийн гар цүнх, ашаа тээшийг сайтар шалгах, танихгүй хүний эд зүйлийг авахгүй байхад анхаарах, Хил нэвтрэх мэдүүлэг болон гаалийн мэдүүлгийн хуудсыг хил нэвтрэхээс өмнө бөглөсөн байх, Хилээр нэвтрүүлэхэд тодорхой хязгаарлалт тавьдаг эд зүйлс, бараа, бүтээгдэхүүнийг зөвшөөрсөн тоо, хэмжээнээс их хэмжээгээр авч орж ирэх тохиолдолд татвар, хураамж ногдуулдаг. Тухайлбал Согтууруулах төрлийн ундаа 1.5 литр (спиртийн хэмжээ 12%), Янжуур тамхи 400 ширхэг, ороомол навчин тамхи (сигар)100 ширхэг, 20,000-аас дээш юань (5000 ам.доллар) бэлнээр, эсхүл түүнтэй тэнцэх үнэт цаас (personal or cashier's check, traveler's checks, money orders, stocks, bonds) авч яваа бол гаалийн мэдүүлэгт заавал мэдүүлэх. Мэдүүлээгүй тохиолдолд гаалийн хууль зөрчсөн гэж үзэн, хураадаг. Хоёр. БНХАУ-д оршин суух хугацааны талаар анхаарах зүйлс: БНХАУ-д оршин суух хугацаагаа нягтлан шалгаж, суугаа улсын хууль тогтоомж, дүрэм журмыг дагаж мөрдөх, гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос сэргийлж, суугаа орны ёс заншилд хүндэтгэлтэй хандаж, баяр ёслолын арга хэмжээнд оролцохдоо архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, олон нийтийн газар биеэ зөв авч явахад анхаарах, Гадаад паспортын хүчинтэй хугацааг шалгаж байх, хугацаа нь дуусахаас өмнө цаг тухайд нь шинээр авах, Гадаад паспорт, иргэний үнэмлэх зэрэг баримт бичгийг бусдад ашиглуулах, худалдах, барьцаалах, хуурамчаар үйлдэхийг хатуу хориглоно. Бичиг баримтаа гээж үрэгдүүлсэн тохиолдолд нэн даруй цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тодорхойлолт авч, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Дипломат Төлөөлөгчийн Газар(ДТГ)-уудад хандан шинээр захиалах, эсвэл буцах үнэмлэх мэдүүлэх, Утасны дугаар болон оршин суугаа хаягаа итгэмжит найз нөхөд болон ар гэрийнхэндээ мэдэгдэж, байнга холбоотой байх. Эдгээрийг өөрчилсөн, гэр орноосоо удаан хугацаагаар явах тохиолдолд ойр дотнынхондоо заавал мэдэгдэх, Иргэд шаардлагагүй үед бичиг баримтынхаа эх хувийг биедээ авч явахгүй байх, бичиг баримтуудынхаа хуулбар болон зургийг гар утас, цахим шуудандаа хадгалж байх, Үл таних хүмүүстэй олон нийтийн сүлжээгээр танилцах, харилцахдаа анхаарал болгоомжтой хандаж, албан ёсны баталгаатай мэдээлэл аваагүй тохиолдолд санхүүгийн асуудлаар харилцахгүй байх, Монгол Улсын ГХЯ-ны Консулын газар болон Монгол Улсаас БНХАУ-д суугаа ДТГ-аас гаргаж буй сэрэмжлүүлэг, зөвлөмжтэй тухай бүр танилцаж, анхаарч байх зэрэг болно. Гурав. Яаралтай үед холбоо барих: Иргэн танд БНХАУ-ын хилээр нэвтрэх үед болон хилээр нэвтэрсний дараа эрүүл мэндтэй холбоотой болон бусад асуудлаар яаралтай туслалцаа хэрэгтэй бол Монгол Улсаас БНХАУ-д суугаа ДТГ-уудтай дараах шуурхай утас болон цахим шуудангаар холбогдоно уу.
9관찰
몽골기타최종 52.4
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — "Нийтийн тээврийн салбарын хэмжээнд есөн өдрийн шатахууны нөөцтэй"
    Энэ оны есдүгээр сарын байдлаар нийслэлд 19 сургууль, цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулснаар 3,740 сургуулийн суудал, 1,620 цэцэрлэг, 840 бага сургуулийн хүүхдийн суудал шинээр бий болжээ. Эрүүл мэндийн салбарт 23 төсөл, арга хэмжээ хэрэгжиж, есдүгээр сарын 14-ний байдлаар 82.3 хувийн гүйцэтгэлтэй байна. "Харин нийтийн тээврийн аж ахуйн нэгж, байгууллагууд 4.4 тэрбум төгрөгийн сэлбэг хэрэгсэл, хөлддөггүй шингэний нөөцтэй, 1.5 тэрбум төгрөгийн шатах тослох материалын нөөц, салбарын хэмжээнд есөн өдрийн буюу 429 тонн шатахууны нөөцтэй байна" хэмээн НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс Улаанбаатар хотын 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэв.
10관찰
몽골기타최종 52.4
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Автобусны төлбөрийн биет карт худалдах цэгийн тоо нэмэгджээ
    Нийтийн тээврийн автобусаар зорчих том хүний болон хүүхдийн биет картыг нийслэлийн таван дүүргийн 14 байршлын ТҮЦ, мини маркет, хүнсний дэлгүүрт худалдан борлуулж буйг өмнө нь мэдээлсэн . Өнөөдрийн байдлаар карт худалдах цэгийн тоог 9-өөр нэмж, 23 цэгээс том хүний болон хүүхдийн биет картыг 3,600 төгрөгөөр авах боломжтойг Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээлэв. Сонгинохайрхан дүүрэг, 37-р хороо Содон хороолол-U money ТҮЦ https://maps.app.goo.gl/B8NTGUBNYXsRX1q9A Сонгинохайрхан дүүрэг, 37-р хороо Цахилгаан тээврийн автобусны буудал- Сити шоп дэлгүүр https://maps.app.goo.gl/J34ctRNukuNNrAvJ8 Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, 5 шар цагаан ТҮЦ https://maps.app.goo.gl/4emwMZpQo1J2KYx49 Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, 32-р байрны буудал U money павильон https://maps.app.goo.gl/hvNSvb6mzggHK3Fc6 Баянзүрх дүүрэг, 19-р хороо, 16-р хороолол, автобусны буудал хойд, Brown хүнсний дэлгүүр https://maps.app.goo.gl/dYBrSdQiEVqsWJhj9 Баянзүрх дүүрэг, 9-р хороо, Цахлай зах, Тайхар хүнсний дэлгүүр https://maps.app.goo.gl/qoXYc4mqjrj68qPL8 Баянзүрх дүүрэг, 17-р хороо, Да хүрээ зах, Арвин эрдэнэ хүнсний дэлгүүр https://maps.app.goo.gl/1oKwf9n7jQFgR3Ei7 Баянзүрх дүүрэг, 23-р хороо, Улиастайн шинэ эцэс, Баялаг арвай хүнсний дэлгүүр https://maps.app.goo.gl/g8LZh7MFn12oX7Ds6 Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Хууль сахиулахын их сургууль автобусны буудлын ТҮЦ https://maps.app.goo.gl/5XSYscVy2EnS9Rw36 Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Бага тойруу Ард кино театрын автобусны буудлын баруун талын ТҮЦ https://maps.app.goo.gl/LrWC5dnkxADzWh1HA Чингэлтэй дүүрэг, 12-р хороо 32-н зүүн талын буудал Зоригт Од дэлгүүр https://maps.app.goo.gl/4Xo1ZAgLD3T3i5Jq5 Чингэлтэй дүүрэг, 12-р хороо Дэнжийн 1000-ын 3-р буудал хүнсний дэлгүүр https://maps.app.goo.gl/rr3q4jrf5qpc9oxP8 Чингэлтэй дүүрэг, 14-р хороо 9 Эрдэнэ зах https://maps.app.goo.gl/9VScjWRdhwRu5hUM6 Хан-Уул дүүрэг, 21-р хороо Буянт-Ухаа спорт цогцолборын буудал баруун тийш Хонгор мини маркет https://maps.app.goo.gl/uieUtu1if3ahJn4i6 Сонгинохайрхан дүүрэг, 21-р хороолол автобусны буудлын ард Сайн ломбард доторх хүнсний мухлаг https://maps.app.goo.gl/sip36RQ4tpb8kv4g6 Нарангийн гол –шинэ эцэс NG mart https://maps.app.goo.gl/UUYwSxLZjWwrvB6r9 Баянгол дүүрэг, 1-р хороо Төмөр зам /Вокзал - Хийморь хүнсний дэлгүүр https://maps.app.goo.gl/43buNCFPXKMZkJiX9 Сүхбаатар дүүрэг, 4-р хороо Баруун 4 зам Элба буудал, Цагаан ТҮЦ https://maps.app.goo.gl/pRqDrai9rpSraUqM9 Баянзүрх дүүрэг, 13-р хороо Офицеруудын ордон замын урд талын ТҮЦ https://maps.app.goo.gl/kcD2PcGP5yqxokdN6 Баянзүрх дүүрэг, 13-р хороо, Чулуун овоо автобусны буудал замын урд талын ТҮЦ https://maps.app.goo.gl/n7DVbDDjsb9umAD28 Баянзүрх дүүрэг, 13-р хороо, Чулуун овоо, Номин агуулахын замын хойно https://maps.app.goo.gl/AQ61U2rZ5V1yEYnQ7 Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Ботаникийн эцсийн буудал замын урд талд https://maps.app.goo.gl/zgr9CgtXzGGpTWzb9 Баянзүрх дүүрэг, 33-р хороо, Монгол шилтгээн, замын хойд талын автобусны буудал https://maps.app.goo.gl/CU2iWbwVcn3sYivM6 ​​​​​Нийтийн тээврийн автобусанд том хүн 1,000 төгрөг, хүүхэд 200 төгрөг төлөөд дөрвөн удаа дамжин суух зохицуулалттай болсон билээ.