- Ikon.mn (몽골어) — Айчи-Нагоя 2026: Азийн наадмын Монголын багийн анхны медалийг дугуйчин С.Жамбалжамц хүртлээ [한국어/English]
Азийн наадмын эхний өдөр Монголын багийн анхны медалийг дугуйчин С.Жамбалжамц эх орондоо авчирлаа. Дугуйн төрөлд нийт 19 тамирчин хурд сорьсноос манай тамирчин С.Жамбалжамц 42:58.02 минутаар барианд орсноор хүрэл медаль хүртлээ. Энэ төрөлд Казахстаны дугуйчин Алексей Луценко алтан медаль хүртсэн бол Японы тамирчин Шинсүкэ Имамүра мөнгөн медаль зүүв. Ийнхүү Ази тивийн аваргын хошой мөнгө, гурван хүрэлтэй С.Жамбалжамц Азийн наадмын хоёр хүрэл медальтай болж байна. Өдгөө 30 настай дугуйчин эр дөрвөн жилийн өмнө Ханжоугийн Азийн наадамд мөн хүрэл медаль хүртэж байлаа. Казахстаны дугуйчин А.Луценко дөрвөн жилийн өмнө мөнгөн медаль хүртэж байсан бол энэ удаад амжилтаа ахиулан тивийн наадамдаа түрүүллээ.
- Ikon.mn (몽골어) — Айчи Нагоя 2026: Азийн наадмын анхны АЛТАН медальтан тодорлоо [한국어/English]
Японд өчигдөр нээлтээ хийсэн Азийн наадмын анхны медальтнууд өнөөдөр тодорлоо. Тодруулбал триатлоны эрэгтэйчүүдийн ангилалд Японы Такүми Хожо анхны алтан медалийн эзэн болсон юм. Гурван жилийн өмнө холимог хос төрөлд алтан медаль хүртэж байсан 30 настай эр энэ удаад ганцаарчилсан төрөлд аваргалсан байна. Тэрбээр 52:56 минутад замаа дуусгаснаар Японы багийн анхны алтан медалийг хүртсэн бол БНХАУ-ын Ши Рү Жан мөнгө, Казахстаны Ариан Жанабай хүрэл медаль хүртсэн юм. Гэрэл зургийг М.Мөнхзул Гэрэл зургийг М.Мөнхзул Гэрэл зургийг М.Мөнхзул Энэ төрөлд спортын мастер Ганбаатарын Амарсанаа өрсөлдсөн юм. Харамсалтай нь манай тамирчин барианд орж чадсангүй. Триатлоны эмэгтэйчүүдийн ангилалд Цогийн Аяс, Ганбаатарын Номуунаа нар өрсөлдөх хуваарьтай.
- Ikon.mn (몽골어) — Айчи Нагоя 2026: Аав, хүү Мүрафүши Нагоягийн тэнгэрт Азийн наадмын бамбарыг асаав [한국어/English]
Азийн зуны спортын XX наадам өнөөдөр албан ёсоор хөшгөө нээв. Японы телевизийн болон кино найруулагч Юкихико Цүцимигийн "Зүрхний аялгуут хэмнэл" зохиолын дагуу Азийн Үндэсний Олимпын Хороо (ҮОХ)-д бүртгэлтэй 45 байгууллага, тэр дундаа анх удаа дүрвэгчдийн багийг оруулсан тамирчдын жагсаал боллоо. Азийн наадмыг гурав дахь удаагаа зохион байгуулж буй Япон Улсын төрийн дуулал эгшиглэсний дараа хоёр цаг гаруй үргэлжилсэн нээлтийн ёслолд Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако, Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ны ерөнхийлөгч Кристи Ковентри, Азийн Олимпын Зөвлөлийн тэргүүн Шейх Жоан бин Хамад тэргүүтэй албаныхан оролцсон юм. Манай улсаас Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ны Б.Баттүшиг, Монголын багийн ахлагчаар томилогдсон Улсын Их Хурал (УИХ)-ын гишүүн Х.Баттулга, Х.Булгантуяа нарын зочид төлөөлөв. Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Азийн наадмын нээлт, хаалтын ёслол Нагоя хотын "Mizuho Park Athletic Stadium"-д болж буй. Тэртээ 1941 онд баригдсан энэ цэнгэлдэх 30,000 хүний суудалтай. Шар тивийн 45 улсын 11,000 орчим тамирчин 469 алтан медалийн төлөө өрсөлдөх юм. Нээлтийн ёслолд Японы хөвгүүдийн хамтлаг INI ая дуу өргөсөн юм. Үүний дараа Нагоя хотын бэлгэ тэмдэг Киншачи загасны дүрсийг дроноор үзүүлэв. Дэлхийд нэртэй хийлч Хикарү Хикасэгийн хөгжмийн аянд Нагоя хотыг бүрэн илэрхийлсэн үндэсний болон бусад хувцастай 240 бүжигчин тамирчдыг угтаж авав. Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Азийн олимпын бамбарыг Японы спортын үе үеийн алдартнууд цэнгэлдэхэд буухиалав. Тодруулбал чөлөөт бөхийн олимпын аварга Акира Фүжинами буухиаг эхлүүлж, олимпын дөрвөн удаагийн аварга усанд сэлэгч Косүкэ Китажима, олимпын гурван алттай, гүйгч Кочи Ито, бадминтоны хосын төрөлд олимпод түрүүлсэн Аяка Такахаши нар буухиалсан юм. Улмаар 2004 оны Афины олимпод дүүгүүр шидэлтийн төрлөөр алтан медаль хүртсэн Кожи Мүрофүши, түүний эцэг 1970 оны Азийн наадамд мөн дүүгүүр шидэлтээр аваргалсан Шингэнобу Мүрофүши нар хамтдаа бамбарыг бадамлууллаа.
- Ikon.mn (몽골어) — Айчи Нагоя 2026: Ази тивийг нэгдмэл болгох уриатай зуны спортын наадам албан ёсоор нээлтээ хийв [한국어/English]
Азийн зуны спортын XX наадам өнөөдөр албан ёсоор хөшгөө нээлээ. "Imagine One Asia" уриан дор тивээрээ нэгдмэл байхыг уриалж буй спортын наадамд тус тивийн 45 улс спортын олон төрөлд энэ сарын 19-нөөс аравдугаар сарын 4-нийг дуустал өрсөлдөнө. Манай улсаас энэ удаагийн наадамд спортын 34 төрөлд 299 тамирчин өрсөлдөхөөр Японыг зорих юм. Тэдний түрүүч нь Нагоя хотноо ирсэн бөгөөд өнөөдрийн нээлтийн ёслолд нийт 100 гаруй тамирчин, албаны хүн оролцож байна. Энэ удаагийн Азийн наадамд зохион байгуулагч Япон Улсаас хамгийн олон буюу 927 тамирчин оролцож байгаа бол БНХАУ 811, БНСУ 787, Тайланд 690 тамирчин оролцуулахаар бүртгүүлжээ. Азийн наадмын нээлтийн ёслол "Palorma Mizuho Stadium"-д орон нутгийн цагаар 18:00 цагаас эхэлсэн. Нийт 30,000 хүний багтаамжтай тус наадмын нээлтийн ёслолд Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар оролцлоо. Монголын багийн тугчаар дээд лигийн “Хасын Хүлэгүүд” багийн тоглогч, 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин, ОУХМ Ч.Тэмүүлэн, волейболын үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ П.Энххүслэн нар сонгогдсон билээ. Нээлтийн үйл ажиллагаанд Олон улсын олимпын хорооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг ОУОХ болон Азийн олимпын зөвлөлийн хүндэт гишүүдтэй нэгдэн хуран цугласан олны хүндэтгэлийг хүлээн сууна. Албаны төлөөллөөс “Айчи-Нагоя-2026” ХХ Азийн наадмын Монголын багийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Баттулга, дэд ахлагч, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Соёлын сайд Ж.Алдаржавхлан, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар оролцов.