- Ikon.mn (몽골어) — Айчи Нагоя 2026: Үшүгийн санда буюу тулааны төрлөөр Э.Энхтүвшин шөвгийн наймд шалгарав [한국어/English]
Японд болж байгаа Азийн зуны спортын наадмын үшүгийн санда буюу тулааны төрлийн эрэгтэйчүүдийн 56 кг-ын жинд тулалдсан Э.Энхтүвшин Тажикистаны Рустам Сайдовыг 2:0 үр дүнгээр буулган авлаа. Ингэснээр манай тамирчин шөвгийн наймд шалгарчээ. Анхны ялалтаа байгуулсан Э.Энхтүвшин маргааш Индонезийн тамирчин Фэрэдди Синагатай Улаанбаатарын цагаар маргааш 18:50 цагаас тулна. Сонирхуулахад үшүгийн төрлөөр манай улсаас эрэгтэй дөрөв, эмэгтэй хоёр тамирчин энэ удаагийн Азийн наадамд өрсөлдөж байна. Одоогоор БНХАУ-ын хоёр тамирчин алт, Макао нэг алт, хоёр мөнгө, Хонконг нэг алт, Тайвань, Япон тус бүр нэг мөнгө, Индонез хоёр хүрэл, Бруней, Сингапур, БНСУ-ын баг тус бүр нэг хүрэл медаль хүртээд байна.
- Ikon.mn (몽골어) — Айчи Нагоя 2026: Тивийн олимпод түрүүлсэн тамирчдыг алдаршуулах тайзыг Нагоя хотын төвд барьжээ [한국어/English]
Японд энэ сарын 19-нд нээлтээ хийсэн Азийн зуны спортын XX наадмыг зохион байгуулах хороо, Азийн Олимпын Зөвлөл (АОЗ)-тэй хамтран Нагоя хотын төв цэцэрлэгт хүрээлэнд тамирчдыг алдаршуулах зорилгоор тусгай тайз зассан юм. Азийн наадмын аваргууд болон Японы багаас медаль хүртсэн тамирчид өнөөдрөөс энэ тайзанд гарч, ярилцлага өгөх, олон нийтийн арга хэмжээнд оролцохоос гадна тивийн олимпод оролцож байгаа улсууд өөрсдийн соёлын хөтөлбөрөө танилцуулах боломжийг зохион байгуулагч талаас бэлдэж байгаа нь энэ юм. Японы хамгийн "хөгшин" телевизийн цамхаг болох байгуулагдсанаасаа хойш 76 жилийн нүүр үзэж байгаа "Mirai Tower"-ын чанх урд байрлах талбайд "One Asia World" уриатай тайзын нээлтэд Японы Үндэсний Олимпын Хороо (ҮОХ)-ны анхны эмэгтэй ерөнхийлөгч Сэйко Хашимото, Азийн наадамд оролцож байгаа Японы багийн ахлагч, олимпын нэг, дэлхийн гурван удаагийн аварга Косэй Иноуэ, Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг болон бусад төлөөлөгчид оролцлоо. Ташрамд дурдахад Б.Баттүшиг нь АОЗ-ийн Соёлын хорооны даргаар ажилладаг билээ. "Hisaya-odori Park"-т Азийн наадмыг дуустал тамирчдыг угтах хэсэг, тусгайлан зассан тайз, хүндэт зочдыг хүлээн авах өрөө, үзэгчдэд зориулсан тэмцээний шууд дамжуулалт, баярын жагсаал хийх талбай зэрэг долоон хэсгээс бүрдсэн байна.
- Ikon.mn (몽골어) — Айчи Нагоя 2026: Спортын гимнастикч Д.Энхтүвшин харайлтын төрөлд шигшээ наймд шалгарснаар медалийн төлөө өрсөлдөх боллоо [한국어/English]
Японд болж байгаа Азийн наадмын спортын гимнастикийн төрөлд манай улсаас хоёр тамирчин хүч сорьж байгаа юм. Үндсэн зургаан дасгалд бүгдэд нь оролцохоор олон улсын хэмжээний мастер Э.Өсөхбаяр, гурван дасгалд өрсөлдөхөөр Д.Энхтүвшин нар Нагояд ирээд буй. Харайлтын дасгалд Д.Энхтүвшин 13.216 оноогоор шигшээ наймд шалгарснаар медалийн төлөө өрсөлдөхөөр боллоо. Гэрэл зургийг С.Энхжаргал Уг дасгалд Хонконгийн Нг Ка Ки 14.166 оноогоор тэргүүлсэн бол БНСУ, Иран, Филиппин, Вьетнам болон Малайзын хоёр тамирчин авсан оноогоороо Д.Энхтүвшингийн урд буюу шигшээд шалгарсан байна. Ингэснээр манай тамирчин энэ сарын 24-ний Пүрэв гарагт шигшээд өрсөлдөх юм. Зургаан дасгалын нийлбэр дүнгээр Э.Өсөхбаяр 73.731 оноогоор нийт 23 тамирчнаас 15 дугаарт жагслаа.
- Ikon.mn (몽골어) — Айчи Нагоя 2026: Ширээний теннисний эрэгтэйчүүдийн баг Йеменийг 3:1-ээр буулган авснаар шөвгийн 16-д шалгарлаа [한국어/English]
Азийн наадмын ширээний теннисний эрэгтэйчүүдийн багийн төрөлд энэ жил 23 улсын баг өрсөлдөж буй. Монголын эрэгтэй шигшээ баг БНСУ, Йемений багтай "D" хэсэгт орсон юм. Өчигдөр Өмнөд Солонгосын баг Монгол, Йеменийг дараалан 3:0-ээр буулган авснаар шөвгийн наймд шалгарах эрхээ авсан бол өнөөдөр Монгол, Йемений баг учраа таарлаа. Гэрэл зургийг Ч.Ганболд Эхний тоглолтыг М.Тэмүүлэн хийсэн ч Йемений Ибрахим Губранд 1:3-аар дийлдсэн ч гурав дахь тоглолтод Магд Алдхубхамыг 3:1-ээр ялав. Улмаар А.Билгүүн, Б.Энхтамирбаясгалан нар өрсөлдөгчөө оноогоор илүүрхсэнээр Монголын баг 3:1-ээр ялалт байгууллаа. Чансаагаар хэсгээ тэргүүлсэн дөрвөн баг шууд шөвгийн наймд өрсөлдөх эрхээ авсан бол үлдсэн дөрвөн эрхийн төлөө 10 баг өрсөлдөх юм.
- Ikon.mn (몽골어) — Айчи Нагоя 2026: 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй баг хэсгийн шатанд Филиппинд хожигдсон ч Казахстаныг илүүрхлээ [한국어/English]
Японд үргэлжилж байгаа Азийн наадмын 3х3 сагсан бөмбөгийн төрөл өнөөдөр эхэллээ. Азийн наадмын 3х3 сагсан бөмбөгийн төрөлд 23-аас доош насныхан оролцож байгаа. Тиймээс эрэгтэй шигшээд Г.Болор-Эрдэнэ, С.Биндэрьяа, Ч.Тэмүүлэн, Г.Балжинням нар улсынхаа шигшээг төлөөлж буй. Залуус "A" хэсэгт Филиппин, Казахстан, Шри Ланкийн багтай өрсөлдөхөөр сугалаа татсан. Харамсалтай нь эхний тоглолтод Филиппиний эсрэг хийгээд 19:12-оор дийлдэв. Харин хоёр дахь тоглолтод Казахстаны багийг 13:8-аар буулган авснаар эхний өдөр нэг хожил, нэг ялагдалтай боллоо. Хэсгийн сүүлийн тоглолтоо энэ сарын 23-ны Лхагва гарагт Улаанбаатарын цагаар 11:50 цагаас Шри Ланкийн багтай тоглох хуваарьтай. Сонирхуулахад 3х3 сагсан бөмбөгийн төрлийн эрэгтэйчүүдийн ангилалд нийт 16 баг өрсөлдөж байна. Хэсгээ тэргүүлсэн дөрвөн баг шууд шөвгийн наймд өрсөлдөх эрхээ авах бол хамгийн сүүлд орсон дөрвөн баг хасагдах юм. Харин хэсгийн хоёр болон гуравдугаар байр эзэлсэн багууд нэмэлт тоглолт хийгээд хожсон нь шөвгийн наймд өрсөлдөх боломжтой болно.