TODAY, TOP 10 HOT NEWS

2026-09-23 · 오늘 · 2026-09-23T08:02:30.246764+09:00 생성

Archive timelineLatest 날짜가 노란색으로 강조됩니다
1위 핵심 이슈2–4위 주요 이슈5–7위 참고 이슈8–10위 관찰 이슈
4주요
몽골기타최종 54.3
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Г.Отгонтамир: Есдүгээр сарын 26-ны 07:00-18:00 цагийн хооронд Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл автомашингүй байна [한국어/English]
    Есдүгээр сарын 26-ны Бямба гарагт автомашингүй өдөр байх бөгөөд хязгаарлалтын талаар НЗДТГ болон Тээврийн Цагдаагийн албанаас өнөөдөр(2026.09.22) орой хэвлэлийн хурал зохион байгууллаа. Бямба гарагт шөнийн марафон 17:00-23:00 цагийн хооронд болох юм байна. Автомашингүй өдөр замын хөдөлгөөнийг хэрхэн хязгаарлах талаар ТЦА-ны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир "Есдүгээр сарын 26-ны Бямба гарагт нийслэл хотод автомашингүй өдөр арга хэмжээг зохион байгуулах бэлтгэлийг хангаад байна. Ирэх Бямба гарагт 07:00-18:00 цагийн хооронд Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл Өгөөжийн уулзвараас Сөүлийн гудамж, Цэцэг төвөөс Цаг уурын уулзвар, Цаг уурын уулзвараас Төрийн ордон, Чингис хааны музей, МУИС, ШУТИС, МУБИС-ийн уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэл автомашины хөдөлгөөнийг хязгаарлана. Харин хязгаарлалтын бүсэд оршин суудаг иргэд урд өдөр нь автомашинаа тухайн бүсээс гаргахыг зөвлөж байна. Хязгаарласан бүсэд цахилгаан скүүтэр, мопед, суррон оруулахгүй. Энэ жилийн хувьд өдрийн арга хэмжээний үеэр хязгаарлалтын бүсчлэл багассан. Шөнийн марафоны 5, 10, 21 километрийн гүйлтийн үеэр цагдаагийн байгууллагаас олон нийтийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллана. Иргэд хууль ёсны шаардлагыг биелүүлэхийг уриалж байна" гэж мэдээллээ.
5참고
몽골기타최종 54.3
근거 출처 4개 보기
  • Ikon.mn (몽골어) — АЙЧИ НАГОЯ 2026: Эмэгтэй сагсан бөмбөгийн шигшээ баг шөвгийн наймд шалгарлаа [한국어/English]
    Азийн наадмын сагсан бөмбөгийн төрөлд өрсөлдөж байгаа эмэгтэй шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтоо Малайзын эсрэг хийлээ. Хожвол шөвгийн наймд өрсөлдөх хариуцлагатай тоглолтод манай бүсгүйчүүд өрсөлдөгчөө 89:81-ээр буулган авсан юм. Уг тоглолтод Монгол Улсын Гавьяат тамирчин О.Хулан 31 оноогоор багаа тэргүүлсэн бол Амари Робинсон 27, Б.Ариунцэцэг 16 оноогоор тусалжээ. Манай шигшээ баг хэсгийн шатанд БНСУ болон Тайванийн шигшээд дийлдсэн. Улмаар хэсгээсээ гурваар шалгарсан. Шөвгийн наймын тоглолтоо энэ сарын 24-нд хийх аж.
  • Ikon.mn (몽골어) — АЙЧИ НАГОЯ 2026: Волейболын эмэгтэй баг хоёр хожиж, гурав ялагдсан үзүүлэлтээр XI байр эзэллээ [한국어/English]
    Азийн наадмын волейболын эмэгтэйчүүдийн ангилалд 14 улсын тамирчид хүч сорьсноос Монголын шигшээ баг XI байр эзэллээ. Эмэгтэйчүүд Тайланд, Тайвань, Киргизийн багтай "C" хэсэгт өрсөлдсөн бөгөөд Киргизийг хожоод Тайланд, Тайваньд дийлдсэн юм. Ингээд байр эзлэх тоглолтод Филиппинд 0:3-аар "уншуулсан" ч Балбыг 25:23, 25:17, 25:13-аар илүүрхсэнээр XI байранд оров. Сонирхуулахад волейболын эмэгтэйчүүдийн алтан медалийн төлөө Япон, БНХАУ-ын баг хоорондоо учраа таарсан юм. БНХАУ-ын баг сүүлийн 10 тэмцээний наймд нь өнгөлсөн бол япончууд 1962 оноос 1978 он хүртэл тав дараалан түрүүлснээс хойш алтан медалийн бараа хараагүй байна. Дөрвөн жилийн өмнө тус хоёр баг хоорондоо аваргын төлөө тулахад БНХАУ-ын баг 3:0-ээр илүүрхэж байлаа.
  • Ikon.mn (몽골어) — АЙЧИ НАГОЯ 2026: 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг хэсгийн шатанд Филиппин, Малайзыг барсангүй [한국어/English]
    Азийн наадмын 3х3 сагсан бөмбөгийн төрөлд өнөөдөр эмэгтэй баг талбайд гарлаа. Нийт 16 баг өрсөлдөж буй тус тэмцээнд 23 хүртэлх насныхан өрсөлдөж байгаа. Монголын эмэгтэй баг "C" хэсэгт Филиппин, Малайз, Макаогийн багтай учраа таарсан юм. Харамсалтай нь Филиппинд 12:17, Малайзад 11:17-гоор хожигдов. Маргааш Макаогийн багийг хожих эсэхээс хасагдах шатанд өрсөлдөх эсэх нь тодорхой болох юм. Монголын 23 хүртэлх насны шигшээд Б.Нямцэцэг, Ч.Уртнасан, Э.Энхбуян, А.Хонгорзул нар багтжээ.
  • Ikon.mn (몽골어) — АЙЧИ НАГОЯ 2026: Дугуйн эмэгтэйчүүдийн бөөн гараатай уралдаанд Г.Энхжин 17 дугаар байр эзэллээ [한국어/English]
    Японд үргэлжилж байгаа Азийн наадмын дугуйн эмэгтэйчүүдийн бөөн гараа өнөөдөр боллоо. Нийт 17 улсын 40 дугуйчин оролцсон уралдаанд Монголоос Г.Энхжин, Ц.Солонго нар хурд сорив. БНХАУ-ын тамирчин Гуо Ли 2:50:05 цагаар алтан медаль хүртсэн бол Афганистаны Фариба Хашими мөнгө, Хонконгийн Ие Вин Лен хүрэл медаль зүүлээ. Харин манай дугуйчдаас Г.Энхжин 2:55:52 цагаар замаа дуусгаснаар 17 дугаар байр эзэлсэн бол Ц.Солонго тогтоосон хугацаанд замаа дуусгаж чадаагүй байна. Өдгөө 23 настай Фариба Хашими энэ удаагийн тэмцээнд мөнгөн медаль зүүснээр Афганистан улсынхаа түүхэнд шинэ хуудас бичлээ. Тэрбээр дугуйн төрлөөр эх орондоо Азийн наадмын медаль авчирсан анхны тамирчин болов.
6참고
몽골기타최종 54.2
근거 출처 1개 보기
7참고
8관찰
몽골기타최종 54.2
근거 출처 1개 보기
9관찰
몽골기타최종 54.2
근거 출처 1개 보기