TODAY, TOP 10 HOT NEWS

2026-09-24 · 오늘 · 2026-09-24T08:02:45.010790+09:00 생성

Archive timelineLatest 날짜가 노란색으로 강조됩니다
1위 핵심 이슈2–4위 주요 이슈5–7위 참고 이슈8–10위 관찰 이슈
1핵심
몽골기타최종 56.1
근거 출처 7개 보기
4주요
몽골기타최종 54.2
근거 출처 1개 보기
5참고
6참고
몽골기타최종 54.2
근거 출처 1개 보기
8관찰
몽골기타최종 53.1
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Танай гэр бүлд хэрэгтэй бүх зүйл нэг дор [한국어/English]
    Гэр бүлийн гишүүн бүрийн интернэт, энтертайнмент хэрэглээ өөр өөр. Нэг нь дуртай кино, цувралаа үзэж байхад нөгөө нь тоглоом тоглож, бас нэг нь онлайнаар ажлаа амжуулна. Тэгвэл энэ бүх хэрэглээг даах хурдтай интернэт болон хүссэн контентоо, хүссэн үедээ үзэх боломжийг Юнивишн танд санал болгож байна. Бүгдийг багтаасан L+ L+ багц нь 100 Mbps өндөр хурдны интернэт, 1 TB дата, Univision GO, HBO Max Standard эрхтэй тул танай гэр бүлийн бүхий л интернэт болон энтертайнмент хэрэглээг нэг дор багтаасан. 1. Монгол орны хаана ч Юнивишнтэй L+ багцад Юнивишнээ ухаалаг утас, таблетаараа үзэх боломжтой Univision GO нэмэлт дэлгэцийн үйлчилгээ багтана. Ингэснээр та гэр бүлийнхэнтэйгээ удирдлага булаацалдах шаардлагагүй, нэг өрөөнд байхдаа ч өөр өөр контентууд үзэх боломжтой. 2. Дэлхийн шилдэг кино, цувралыг цаг алдалгүй Юнивишн HBO Max-тай хамтын ажиллагаагаа эхлүүлээд багагүй хугацаа өнгөрч буй. Тэгвэл L+ багцын хэрэглэгчдэд тус платформын Стандарт эрх дагалдаж байна. Стандарт эрхээр та дэлхийн шилдэг кино, цувралыг цаг алдалгүй үзэхээс гадна, 2 төхөөрөмжөөр зэрэг стрийм хийх, 30 хүртэлх кино, контент татаж интернэтгүй үедээ үзэх боломжтой. 3. 100 Mbps хурд + 1 TB дата Мэдээж танай гэр өдөр тутмын хэрэглээнд тохирох 100 Mbps өндөр хурдны интернэт, 1 TB дата мөн багтаж байна. 4. Шинэ төхөөрөмж 100% OFF Мөн L+ багц руу шилжээд Юнивишнийн шинэчлэгдсэн хар, цагаан төхөөрөмжийг 100% OFF хөнгөлөлттэй нөхцөлөөр авах боломжтой. X5 STB — Хар төхөөрөмж: 4K дүрс, Google Assistant болон Google Play Store ашиглах боломжтой ухаалаг IPTV төхөөрөмж. HG1 Home Gateway — Цагаан төхөөрөмж: IPTV-г интернэтэд холбож, 5GHz Wi-Fi-гаар илүү хурдан, тогтвортой утасгүй сүлжээ үүсгэх бөгөөд сүлжээний давхцал үүсгэхгүй. ЭНД дарж багцаа шинэчлээрэй.
9관찰
몽골기타최종 52.4
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Өнөө шөнө Улаанбаатар хотод бороо, нойтон цас орно [한국어/English]
    Өнөө шөнө буюу есдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Улаанбаатар хотод бороо, нойтон цас орно. Маргааш өдөр бага зэргийн бороо, нойтон цас орж, салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр байхыг цаг уурын байгууллагаас мэдээллээ. Нойтон цас гэдэг нь агаарын температур 0о-аас бага зэрэг дулаан байх үед цас, бороо холилдон хайлмагтаж орох үзэгдэл юм. Мөн Есдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө дараах нутгуудаар 0.0-12.0 мм цас орох юм байна. Төв, Говьсүмбэрийн ихэнх сумд, Баян-Өлгий, Увс, Дорноговийн зарим сумд, Архангайн зүүн, Булган, Хэнтийн өмнөд, Өвөрхангай, Дундговь хойд, Сүхбаатарын баруун сумдын нутгаар цас орохыг цаг уурын байгууллагаас мэдээллээ. Есдүгээр сарын 24-ний өдөр Говьсүмбэр, Сүхбаатарын ихэнх сумд, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Баянхонгор, Өвөрхангайн зарим сумд, Төв аймгийн зүүн, Хэнтийн өмнөд сумдын нутгаар 0.0-5.0 мм бороо орох юм байна. Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна. Салхи говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 0...-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр +5...+10 градус, бусад нутгаар 0...+5 градус дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Онон голын хөндийгөөр +7...+12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +19...+24 градус, бусад нутгаар +13...+18 градус дулаан байна.