TODAY, TOP 10 HOT NEWS

2026-09-27 · 오늘 · 2026-09-27T08:02:43.199296+09:00 생성

Archive timelineLatest 날짜가 노란색으로 강조됩니다
1위 핵심 이슈2–4위 주요 이슈5–7위 참고 이슈8–10위 관찰 이슈
2주요
몽골기타최종 54.2
근거 출처 1개 보기
3주요
몽골기타최종 52.4
근거 출처 3개 보기
  • Ikon.mn (몽골어) — АЙЧИ НАГОЯ 2026: Хархүүгийн Билгүүнсайхан шөвгийн наймд шалгарав [한국어/English]
    Азийн наадмын эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд 24 улсын тамирчин өрсөлдөхөөр бүртгүүлсэн юм. Манай улсаас Хархүүгийн Билгүүнсайхан эхний тойрогт хийлээд Бангладешийн Ахмед Уцобыг шүүгчдийн нэгдсэн саналаар буулгаж авлаа. Түүний өрсөлдөгч эхний даваанд Бутаны Мигма Доржиг шүүгчдийн нэгдсэн саналаар ялжээ. Ингэснээр манай тамирчин шөвгийн наймд Тайландын Кангпи Бохунцодтой оноолт таарч байна. Энэ жингийнхээ хамгийн залуу буюу 19 настай тайланд эр эхний даваанд Туркменистаны боксчин Данияр Розметовыг, дараа нь Узбекистаны Самандар Олымовыг илүүрхсэн байна. х.Билгүүнсайхан шөвгийн наймын ээлжит тулаанаа энэ сарын 28-ны Даваа гарагт Улаанбаатарын цагаар 17:30 цагт тулалдахаар болжээ.
  • Ikon.mn (몽골어) — АЙЧИ НАГОЯ 2026: Монхорын Намуун эзэн орны тамирчныг буулгаж авлаа [한국어/English]
    Азийн наадмын боксын төрөлд эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 16 улсын тамирчин өрсөлдөж буй. Энэ жинд Монгол Улсаа төлөөлөн Монхорын Намуун эхний даваанд Японы Аяка Тагүчиг шүүгчдийн нэгдсэн саналаар буулган авлаа. Ингэснээр тэр шөвгийн наймд Узбекистаны боксчин Ситара Турдибековатай оноолт таарав. Парисын олимпод эх орноо төлөөлөн оролцож байсан узбек бүсгүй эхний даваанд Вьетнамын Ха Ти Линийг шүүгчдийн нэгдсэн саналаар илүүрхсэн юм. М.Намуун, С.Турдибекова нарын ялсан нь хагас шигшээд Казахстаны Виктория Графейева, Хойд Солонгосын Гюн Вон Ун нарын ялсантай нь таарах учиртай.
  • Ikon.mn (몽골어) — АЙЧИ НАГОЯ 2026: Боксчин М.Энхжаргал шөвгийн наймд шалгарав [한국어/English]
    Азийн наадмын боксын эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд М.Энхжаргал өнөөдөр эхний тулаанаа хийлээ. Энэ жинд 18 улсын боксчин өрсөлдөж байгаагаас манай тамирчин эхний тойрогт хийлээд БНСУ-ын И Ён Янтай тулалдлаа. Эн тэнцүү өрсөлдөөний эцэст шүүгчдийн саналаар М.Энхжаргал 3:2-оор өрсөлдөгчөө буулган авав. Гэрэл зургийг Ч.Ганболд М.Энхжаргал шөвгийн наймд Хойд Солонгосын Пак Чоль Митэй тулна. Тэдний тулаан Улаанбаатарын цагаар энэ сарын 27-ны 11:45 цагт болох хуваарьтай юм.
4주요
몽골기타최종 51.5
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаав [한국어/English]
    Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно. Нийслэлийн Прокурорын газраас Дүнжингаравын уулзварт гарсан дэлбэрэлтийн гэмт хэрэгт холбогдогч "Дашваанжил" ХХК-ийн жолооч Ч.Р-г хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох, хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлүүлэхээр 2026 оны зургаадугаар сарын 19-ний өдөр тойргийн шүүхэд ирүүлсэн. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэргийг хүлээн авч, 2026 оны есдүгээр сарын 25-ны өдөр яллагдагч болон иргэний хариуцагч нарын өмгөөлөгч нарын хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж, хуралдаанаар хэлэлцэх явцад тус гэмт хэрэгт холбогдогчийг зөвхөн бусдыг амь нас, эрүүл мэндээр хохироосон үйлдэлд нь яллагдагчаар татсан бөгөөд бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ямар зүйл ангиар буруутгаж байгаа нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл дэлбэрэлтийн улмаас шатсан гэх 207-р байрны оршин суугчдыг хохирогчоор тогтоохдоо Эрүүгийн хуульд заасан ямар гэмт хэргийн хохирогч болохыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тогтоогоогүй байна. Мөн тус шүүхийн 2025 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн шүүгчийн захирамжид заагдсан зарим ажиллагаа бүрэн хийгдээгүй, тодруулбал гал түймрийн улмаас шатсан барилгыг улсын комисс ашиглалтад хүлээж авахдаа Галын аюулгүй байдлын тухай хуульд заасан шаардлага хангасан барилга хүлээж авсан эсэх талаар шаардлагатай ажиллагааг бүрэн хийж гүйцэтгээгүй байна. Иймд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдсон байх тул хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаахаар шийдвэрлэв. Тойм бэлтгэсэн: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх