TODAY, TOP 10 HOT NEWS

2026-09-28 · 오늘 · 2026-09-28T08:03:44.719838+09:00 생성

Archive timelineLatest 날짜가 노란색으로 강조됩니다
1위 핵심 이슈2–4위 주요 이슈5–7위 참고 이슈8–10위 관찰 이슈
1핵심
몽골기타최종 56.1
근거 출처 1개 보기
3주요
몽골기타최종 52.4
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Ёкозүна Оносато Эзэн хааны цомыг зургаа дахь удаагаа хүртэв [한국어/English]
    Мэргэжлийн сүмогийн есдүгээр сарын тэмцээн ёкозүна Оносатогийн ялалтаар өндөрлөлөө. Хамгийн сүүлд 2025 оны есдүгээр сарын тэмцээнд түрүүлснээс хойш Оносато таван тэмцээн дараалан түрүүлж чадаагүй юм. Ялангуяа гэмтлийн улмаас гуравдугаар сарын тэмцээний тав дахь өдрөөс, тавдугаар сарын тэмцээнийг бүтэн өнжсөн бол долдугаар сарын тэмцээнд дөнгөж ес ялсан билээ. Харин энэ сарын тэмцээний дөрөв дэх өдөр Такаясүд, 13 болон 14 дэх өдөр озеки Киришима Б.Лхагвасүрэн, Котозакүра нарт ялагдсан юм. Ингэснээр сүүлийн өдөр озеки Аонишикитай хийсэн барилдаанаар ялагч тодрох болов. Япон ёкозүна унасан тохиолдолд тэд нэмэлт барилдаан хийх байсан юм. Гэхдээ Оносато энэ удаад Аонишикиг ялснаар аваргын цом хүртлээ. Харин ёкозүнагийн болзол сонссон Киришима Б.Лхагвасүрэн, озеки цолын болзол сонсон Атамифүжи нар дөнгөж найм ялсан юм. Монгол бөхчүүдээс жонокүчи зиндаанд Жошоюү А.Сосорхүү долоон даваатай түрүүлжээ. 2026 оны тавдугаар сарын тэмцээнээс хойш жүрюү зиндаанд хүч үзэж байгаа Тамаваши Б.Мөнх-Оргил сүүлийн хоёр тэмцээн дараалан ес, 10 ялснаар ирэх башёд дээд зиндаанд эргэн ирэх болзлоо хангалаа.
4주요
몽골기타최종 52.4
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Сүхбаатар өртөөгөөр 3,800 тонн шатахуун орж ирснийг мэдээллээ [한국어/English]
    "Өнөөдөр(2026.09.27) өглөөний байдлаар Сүхбаатар өртөөгөөр 61 вагоноор нийт 3,800 тонн шатахуун орж ирлээ" гэж Шатахууны Шуурхай Штабаас мэдээлэв. Үүнээс 3,000 гаруй тонн нь дизель түлш бол онгоцны түлш 607.5 тонн, пропан 101 гаруй тонн байна. Харин өчигдрийн байдлаар тус өртөөгөөр дизелийн түлш 10.9 мянган тонн, АИ-92 бензин 33 вагоноор 1.9 мянган тонн иржээ. АИ-92 бензинээс Толгойт өртөөнд 15, үлдснийг Сайншанд, Дархан өртөө рүү хуваарилсан байна. Албаныхан "Шатахуун ирж байна" хэмээн мэдээлж буй ч иргэд ШТС-д бензинд дугаарласаар байгаа билээ.
5참고
몽골기타최종 51.5
근거 출처 6개 보기
  • Ikon.mn (몽골어) — АЙЧИ НАГОЯ 2026: Боксчин М.Энхжаргал Хойд Солонгосын тамирчинд дийлдлээ [한국어/English]
    Японд болж байгаа Азийн наадмын эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд М.Энхжаргал эхний даваанд БНСУ-ын И Ён Яныг ялсан билээ. Тэгвэл шөвгийн наймд Хойд Солонгосын Пан Чол Мид ялагдлаа. Нэгдүгээр үеийн төгсгөлд шүүгч тулааныг зогсоох шийдвэр гаргасан байна. Энэ удаагийн наадамд манай улсаас нийт зургаан боксчин оролцож байгаа. Тэдний гурав нь буюу М.Намуун, О.Есүгэн, Х.Билгүүнсайхан нар тэмцээнийг үргэлжлүүлж буй юм.
  • Ikon.mn (몽골어) — АЙЧИ НАГОЯ 2026: Гавьяат тамирчин Ө.Дүүрэнбаяр шөвгийн наймд Узбекистаны бөхөд ялагдав [한국어/English]
    Азийн наадмын кураш бөхийн барилдаан өнөөдөр эхэллээ. Эрэгтэйчүүдийн +90 кг-ын жинд нийт 11 бөх зодоглосноос Монгол Улсын Гавьяат тамирчин Ө.Дүүрэнбаяр эхний даваанд Бахрейны Расул Магомедовыг 10:0-ээр илүүрхэв. Харамсалтай нь Узбекистаны тамирчин Бекмурод Олтибоевд ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлэв. Кураш бөхийн төрөлд нийт зургаан жинд медалийн төлөө өрсөлдөж байгаагаас Монгол Улсаа төлөөлөн гавьяат Ө.Дүүрэнбаяр, эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд Б.Найдансүрэн, эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд Х.Хатанболд нар өрсөлдөж байна.
  • Ikon.mn (몽골어) — АЙЧИ НАГОЯ 2026: Хархүүгийн Билгүүнсайхан шөвгийн наймд шалгарав [한국어/English]
    Азийн наадмын эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд 24 улсын тамирчин өрсөлдөхөөр бүртгүүлсэн юм. Манай улсаас Хархүүгийн Билгүүнсайхан эхний тойрогт хийлээд Бангладешийн Ахмед Уцобыг шүүгчдийн нэгдсэн саналаар буулгаж авлаа. Түүний өрсөлдөгч эхний даваанд Бутаны Мигма Доржиг шүүгчдийн нэгдсэн саналаар ялжээ. Ингэснээр манай тамирчин шөвгийн наймд Тайландын Кангпи Бохунцодтой оноолт таарч байна. Энэ жингийнхээ хамгийн залуу буюу 19 настай тайланд эр эхний даваанд Туркменистаны боксчин Данияр Розметовыг, дараа нь Узбекистаны Самандар Олымовыг илүүрхсэн байна. х.Билгүүнсайхан шөвгийн наймын ээлжит тулаанаа энэ сарын 28-ны Даваа гарагт Улаанбаатарын цагаар 17:30 цагт тулалдахаар болжээ.
  • Ikon.mn (몽골어) — АЙЧИ НАГОЯ 2026: Монхорын Намуун эзэн орны тамирчныг буулгаж авлаа [한국어/English]
    Азийн наадмын боксын төрөлд эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 16 улсын тамирчин өрсөлдөж буй. Энэ жинд Монгол Улсаа төлөөлөн Монхорын Намуун эхний даваанд Японы Аяка Тагүчиг шүүгчдийн нэгдсэн саналаар буулган авлаа. Ингэснээр тэр шөвгийн наймд Узбекистаны боксчин Ситара Турдибековатай оноолт таарав. Парисын олимпод эх орноо төлөөлөн оролцож байсан узбек бүсгүй эхний даваанд Вьетнамын Ха Ти Линийг шүүгчдийн нэгдсэн саналаар илүүрхсэн юм. М.Намуун, С.Турдибекова нарын ялсан нь хагас шигшээд Казахстаны Виктория Графейева, Хойд Солонгосын Гюн Вон Ун нарын ялсантай нь таарах учиртай.
  • Ikon.mn (몽골어) — АЙЧИ НАГОЯ 2026: Боксчин М.Энхжаргал шөвгийн наймд шалгарав [한국어/English]
    Азийн наадмын боксын эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд М.Энхжаргал өнөөдөр эхний тулаанаа хийлээ. Энэ жинд 18 улсын боксчин өрсөлдөж байгаагаас манай тамирчин эхний тойрогт хийлээд БНСУ-ын И Ён Янтай тулалдлаа. Эн тэнцүү өрсөлдөөний эцэст шүүгчдийн саналаар М.Энхжаргал 3:2-оор өрсөлдөгчөө буулган авав. Гэрэл зургийг Ч.Ганболд М.Энхжаргал шөвгийн наймд Хойд Солонгосын Пак Чоль Митэй тулна. Тэдний тулаан Улаанбаатарын цагаар энэ сарын 27-ны 11:45 цагт болох хуваарьтай юм.
6참고
몽골기타최종 51.5
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Б.Цолмон: Эрт илрүүлгээр 11, 15 настай хүүхдүүдийг нурууны муруйлтын оношилгоонд хамруулна [한국어/English]
    Ирэх сарын 1-нээс хүүхдүүдийг эрүүл мэндийн эрт илрүүлэх үзлэгт хамруулахаар болоод буй. Энэ үеэр мэдрэлийн чиглэлийн нурууны муруйлт, хэл ярианы хөгжил, хөлийн тавхайг оношлох юм байна. Энэ тухай ЭХЭМҮТ-ийн мэдрэлийн эмгэг судлалын тасгийн эмч Б.Цолмон "Энэ оны аравдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 1-ний хооронд улс орон даяар сургуулийн өмнөх насны болон ерөнхий боловсролын сургуулийн 3, 6, 11, 15 настай хүүхдүүдийг эрүүл мэндийн эрт илрүүлэх үзлэгт хамруулах гэж байна. 36 сартай буюу 3 настай хүүхдийн хөгжлийн үнэлгээ, хэл яриа, танин мэдэхүй, хөдөлгөөн сэтгэхүйг оношилно. Хэрэв ямар нэг эмгэг илэрвэл хугацаа алдахгүй эмчлэх юм. 11, 15 настай хүүхдүүдэд бэлгийн бойжилтын үед багана нурууны муруйлт оношлогдож байгаа тул нурууны муруйлт, хазайлтыг оношилно. Иймээс эцэг эх, асран хамгаалагч нар сургууль, цэцэрлэгийн орчинд эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулахыг уриалж байна" хэмээн ярилаа. Мөн 6 дугаар ангийн сурагчдад ерөнхий биеийн үзлэгээр хөлийн тавхайн эрсдэлийг үнэлэх юм байна.
7참고
몽골기타최종 51.5
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Нийслэлийн нутаг дэвсгэрт баавгай орж ирэх тохиолдол нэмэгдэж байгаа тул уул, голын орчмоор сонор сэрэмжтэй зорчихыг зөвлөлөө [한국어/English]
    Нийслэлийн нутаг дэвсгэрт баавгай орж ирэх тохиолдол нэмэгдсээр байна. Иймд иргэд та бүхэн ой, уулын бүс болон голын эрэг орчимд зорчихдоо сонор сэрэмжтэй байна уу. Баавгайн талаарх мэдээлэл, ул мөр болон бусад шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өөрөө дагаж мөрдөхгүй, ойртохгүйгээр холбогдох байгууллагад мэдээлэхийг зөвлөж байна. Ажлын цагаар: Нийслэлийн Байгаль орчны газар: 7272-0303 Богдхан уулын дархан цаазат газрын, Хамгаалалтын захиргаа: 7707-0840 Ажлын бус цагаар: Нийслэлийн Шуурхай удирдлага, зохицуулалтын төв: 1131-0005 Цагдаагийн утас: 102 Нийслэлийн Байгаль орчны газар, Амьтан, ургамлын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн: 9106-4466 Амьтны эмч: 9116-2228, 8555-0746 Түүнчлэн баавгайн идэвхжил ажиглагдаж байгаа тул сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг ойрын өдрүүдэд нэгдсэн зохион байгуулалттайгаар агаар салхинд гаргахгүй байхыг удирдлагуудад Боловсролын Яамнаас анхааруулжээ. Сэрэмжлүүлэг: Баавгай 25-30 километрийн зайнаас хоол, тэжээлийн үнэрийг авах чадвартай. Тиймээс гэр орон, өвөлжөө, хаваржаанд ойрхон байгаа малын сэг зэмийг булах, булшлах Хадлан хадаж байгаа, жимс түүж байгаа иргэд хоол хүнснийхээ хог хаягдлыг өөрсдөөсөө холдуулах, битүүмж сайтай байлгах Аль болох ой модтой газраар аялахгүй байхыг зөвлөв. Эх сурвалж: Нийслэлийн Байгаль Орчны Газар