- Ikon.mn (몽골어) — АЙЧИ НАГОЯ 2026: Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Сэр-Од тав дахиа Азийн наадамд оролцлоо [한국어/English]
Азийн наадмын хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн 5,000 метрийн Монгол Улсын гавьяат тамирчин Бат-Очирын Сэр-Од, Гансүхийн Бат-Эрдэнэ нар өрсөлдлөө. Нийт 19 гүйгч өрсөлдсөн уг төрөлд Бахрейны Бирхану Балев 13:30.79 минутаар алтан медаль хүртсэн бол Японы Томонори Ямагүчи мөнгө, Энэтхэгийн Гулвеер Синх хүрэл медаль хүртэв. Манай тамирчдаас Г.Бат-Эрдэнэ 14:45.74 минутаар 13-т, Б.Сэр-Од 14:53.41 минутаар 15-д жагслаа. Ирэх аравдугаар сард 45 нас хүрэх Б.Сэр-Од 2006 оны Дохагийн Азийн наадамд анх оролцож байлаа. Ингээд тэр марафоны төрөлд дөрвөн удаа эх орноо төлөөлсөн бол энэ удаад 5,000 метрийн зайд хурд сорилоо.
- Ikon.mn (몽골어) — АЙЧИ НАГОЯ 2026: Байт харваачид тэмцээнээ өндөрлүүлэв [한국어/English]
Японд үргэлжилж байгаа Азийн наадмын байт харвааны төрөлд манай тамирчдын тэмцээн өндөрлөлөө. Энэ сарын 27-нд эхэлсэн уг төрөлд өнөөдөр рекувр харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсанд Б.Урантунгалаг Энэтхэгийн Моход Кумкун Анильд дийлдлээ. Мөн Б.Оюун-Эрдэнэ Казахстаны Александра Жэмляновад дийлдсэн юм. Түүнчлэн эрэгтэйчүүдийн Д.Дашнамжил Хонконгийн тамирчинд 4:6, Б.Буянтүшиг Тайванийн тамирчинд 3:7-гоор ялагджээ.
- Ikon.mn (몽골어) — АЙЧИ НАГОЯ 2026: Азийн наадмын арын албанд МОНГОЛ ОХИН ажиллаж байна [한국어/English]
Японы Нагоя хотноо болж буй Азийн наадамд 28,000 сайн дурын ажилтан ажиллаж байгаа. Үүнээс гадна цагийн ажилтнаар хүч нэмэгдүүлжээ. Боксын тэмцээн болж буй “Нишио” спортын ордонд Японы Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг М.Энхтуяа ажиллаж байгаатай таарлаа. Тэрбээр Нагоя технологийн их сургуульд архитектор, хот төлөвлөлтийн чиглэлээр суралцдаг. Монголд архитектор мэргэжлээр 2+2 хөтөлбөрөөр сурч, сүүлийн хоёр жилдээ Монгол, Японы хамтарсан хөтөлбөрөөр сурчээ. Нагоя хотноо амьдраад нэг жил болж байгаа түүний хувьд Азийн наадмын талаар төдийлөн мэдээлэлгүй байсан ч Сагсан бөмбөгийн Монголын эмэгтэй шигшээ багийн тэмцээний талаарх мэдээлэл уншсаныхаа дараа наадмын талаар дэлгэрэнгүй судалжээ. Ингээд наадмын хүрээнд ажиллах цагийн ажилтны анкет явуулан тэнцэж, наадмын албан ёсны дэлгүүрт хоёр дахь өдрөө ажиллаж байна. М.Энхтуяа "Монголын гурван тамирчин медалийн төлөө тоглож байгаа энэ зааланд, тэдний хажууханд ажиллаж, наадмын үйл ажиллагаанд нэгдэн, тусалж байгаадаа баяртай байна. Түүгээр зогсохгүй Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Боксын тамирчдадаа урам зориг өгөхөөр ирэхэд нь таарч уулзан, цөөн хором ярилцсандаа баяртай байна. Ерөнхий сайд хамт зургаа даруулж, сурлагын амжилт хүссэнд маш их баярлалаа" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбоо
- Ikon.mn (몽골어) — АЙЧИ НАГОЯ 2026: Хархүүгийн Билгүүнсайхан хагас шигшээд шалгарлаа [한국어/English]
Японд үргэлжилж байгаа Азийн наадмын боксын эрэгтэйчүүдийн 55 кг-ын шөвгийн наймын тоглолт өнөөдөр боллоо. Энэ жинд Монголын боксчин Хархүүгийн Билгүүнсайхан Тайландын Кангпи Бохунцодыг шүүгчдийн нэгдсэн саналаар буулган авснаар хагас шигшээд шалгарав. Ийнхүү тэр Азийн наадмаас Монголын багийн хоёр дахь медалийн эзэн боллоо. Х.Билгүүнсайхан хагас шигшээд Японы тамирчин Рүи Ямагүчитай тулалдахаар болжээ. Өнөөдөр боксын төрөлд О.Есүгэн, М.Намуун нар шөвгийн наймд тулалдсан ч өрсөлдөгчөө ялж чадаагүй юм.