TODAY, TOP 10 HOT NEWS

2026-10-02 · 오늘 · 2026-10-02T08:02:16.754938+09:00 생성

Archive timelineLatest 날짜가 노란색으로 강조됩니다
1위 핵심 이슈2–4위 주요 이슈5–7위 참고 이슈8–10위 관찰 이슈
1핵심
몽골기타최종 59.8
근거 출처 3개 보기
2주요
몽골기타최종 56.1
근거 출처 1개 보기
3주요
몽골기타최종 56.1
근거 출처 1개 보기
5참고
몽골기타최종 54.3
근거 출처 6개 보기
  • Ikon.mn (몽골어) — АЙЧИ НАГОЯ 2026: Сонгомол бөхийн төрлөөр 52 жил хүлээсэн медалийг Ганбаатарын Ганхуяг эх орондоо авчирлаа [한국어/English]
    Азийн наадмын бөхийн төрлүүд мөн хоёр дахь өдрөө үргэлжилж буй. Сонгомол бөхийн төрлөөр 97 кг-ын жинд зодоглосон Ганбаатарын Ганхуяг хүрэл медаль хүртлээ. Тэрбээр медалийн төлөө Түркменистаны Аманберди Агаммамедовыг 9:5-аар илүүрхсэнээр сонгомол бөхийн төрлөөр 52 жилийн дараа Азийн наадмаас медаль зүүлээ. Сонирхуулахад монголчууд Азийн наадамд 1974 оны Техеранд болоход анх сонгомол бөхийн төрлөөр нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж байв. Тодруулбал 100 кг-ын жинд Хорлоогийн Баянмөнх мөнгө, 68 кг-ын жинд Ц.Нацагдорж хүрэл, 82 кг-ын жинд Д.Цэрэндаш, 90 кг-ын жинд Ж.Мөнхбат, +100 кг-ын жинд Д.Адъяатөмөр нар хүрэл медаль хүртсэн түүхтэй.
  • Ikon.mn (몽골어) — АЙЧИ НАГОЯ 2026: Уран-Өлзийгийн Анужин ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртсэнээр жүдогийн шигшээ баг медалийн чансаагаар гуравдугаарт жагсаж байна [한국어/English]
    Азийн наадмын жүдогийн тэмцээний хоёр дахь өдөр өндөрлөлөө. Эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Уран-Өлзийгийн Анужин өрсөлдөгч Энэтхэгийн жүдоч Инунганби Тахелламбамыг нэг вазари, хоёр юүкогийн илүүгээр ялснаар тивийн наадмаасаа хүрэл медаль зүүж байна. Ийнхүү манай жүдочид эхний хоёр өдөр нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар медалийн чансаагаар гуравдугаарт жагсаж байна. Япончууд нутагтаа таван алт, гурван хүрэл, Узбекистан нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл зүүгээд буй бол БНСУ-ын баг нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл, Арабын Нэгдсэн Эмират Улс нэг алтан медаль зүүжээ. Маргааш хүнд жингүүд буюу эрэгтэйчүүдийн 90 кг, -100 кг, +100 кг болон эмэгтэйчүүдийн -78 кг, +78 кг жингийн барилдаанаар үргэлжлэх юм.
  • Ikon.mn (몽골어) — АЙЧИ НАГОЯ 2026: Лхагватогоогийн Энхрийлэн Азийн наадмын хүрэл медальтан боллоо [한국어/English]
    Азийн наадмын жүдогийн төрлийн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жингийн хүрэл медалийн төлөө Монгол Улсын Гавьяат тамирчин Лхагватогоогийн Энхрийлэн БНСУ-ын Ким Жи Сүтай барилдлаа. Хоёр тамирчны барилдаан үндсэн цагт шийдэгдээгүй тул нэмэлт цаг сунгасан. Шийдвэрлэх үед манай тамирчны шийдсэн мэх ялалтад хөтөлж, хүрэл медаль авчирлаа. Энэ жинд алтан медалийг эзэн орны жүдоч Нарүми Таниока хүртсэн бол Хойд Солонгосын Ким Жи Хе мөнгө, Л.Энхрийлэнгийн хамт Казахстаны Эсмигүль Куюүлова хүрэл медаль хүртэв. Ийнхүү Монголын шигшээ баг нийт нэг алт, нэг мөнгө, таван хүрэл медальтай боллоо.
  • Ikon.mn (몽골어) — АЙЧИ НАГОЯ 2026: Тэрбишийн Ариунзаяа шигшээд шалгарлаа [한국어/English]
    Азийн наадмын жүдогийн төрөл хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр эмэгтэйчүүдийн 57 кг, 63 кг, 70 кг болон эрэгтэйчүүдийн 73 кг, 81 кг-ын медальтнууд тодрох хуваарьтай. Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Тэрбишийн Ариунзаяа эхлээд Тайландын Камолван Аккажаныг, дараа нь Энэтхэгийн Яамини Моуряаг, хагас шигшээд Хойд Солонгосын Ким Хён Аг яллаа. Ингэснээр тэр алтан медалийн төлөө өрсөлдөхөөр болж байна. Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Монгол Улсын Гавьяат тамирчин Лхагватогоогийн Энхрийлэн эхний даваанд хийлээд Киргизийн Адина Марсбековна Кочконбаеваг, хагас шигшээд Хойд Солонгосын Ким Жэ Хыг ялагдсанаар хүрлийн төлөө барилдахаар боллоо. Мөн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Л.Энхдөл хүрлийн төлөө барилдахаар болсон байна.
  • Ikon.mn (몽골어) — АЙЧИ НАГОЯ 2026: Ганбаатарын Ганхуяг, Тогтохын Алтжин нар хүрэл медалийн төлөө барилдана [한국어/English]
    Азийн наадмын сонгомол, чөлөөт бөхийн хоёр дахь өдөр сонгомол бөхийн гурав, эмэгтэй нэг жингээр үргэлжиллээ. Сонгомол бөхийн эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд нийт 12 бөх зодоглосноос Ганбаатарын Ганхуяг эхний даваанд хийлээд БНСУ-ын И Мин Хог 3:2-оор илүүрхсэн ч дараа нь Энэтхэгийн Нитешд дийлдэв. Улмаар хүрлийн төлөө Туркменистаны Аманберди Агамаммедовтой Улаанбаатарын цагаар 17:45 цагт хүч үзнэ. Тэгвэл эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд хүч сорьсон Т.Алтжин эхний даваанд Балбын Сушила Чандыг оноогоор цэвэр ялсан ч Японы Нонока Озакид ялагдлаа. Ингээд хүрлийн төлөө Энэтхэгийн Манситай Улаанбаатарын цагаар 18:15 цагт өрсөлдөх хуваарьтай байна.
6참고
몽골기타최종 54.2
근거 출처 3개 보기
7참고
8관찰
몽골기타최종 54.2
근거 출처 3개 보기
9관찰
몽골기타최종 54.2
근거 출처 1개 보기