- Ikon.mn (몽골어) — АЙЧИ НАГОЯ 2026: Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн нар хүрэл медаль хүртлээ [한국어/English]
Японы Нагоя хотноо үргэлжилж байгаа Азийн наадмын жүдогийн төрөлд хүнд жингийн медальтнууд тодорлоо. Эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд Б.Гончигсүрэн, эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд А.Адъяасүрэн нар хүрэл медаль хүртлээ. +100 кг-ын жинд нийт 12 жүдоч өрсөлдөхөд Б.Гончигсүрэн Казахстаны Йерассил Кажыбаевыг цэвэр ялсан ч хагас шигшээд Узбекистаны Муззафарбек Туробоевт ялагдсан юм. Улмаар хүрлийн төлөө Киргизийн Эмирхан Жолдошказьевыг юүко үнэлгээгээр илүүрхэв. Харин эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд А.Адъяасүрэн хүрлийн төлөө Узбекистаны Умида Нигматоваг ялснаар хүрэл медаль зүүлээ.
- Ikon.mn (몽골어) — АЙЧИ НАГОЯ 2026: Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн нар хүрлийн төлөө барилдана [한국어/English]
Японд үргэлжилж байгаа Азийн наадмын жүдогийн эрэгтэйчүүдийн 90, -100 кг, +100 кг болон эмэгтэйчүүдийн -78 кг, +78 кг жингийн медальтнууд өнөөдөр тодрох юм. Эрэгтэйчүүдийн +100 кг жинд Батхуягийн Гончигсүрэн Казахстаны Ерисал Казыбайевыг ялснаар хэсгийн аварга болсон. Харамсалтай нь Узбекистаны Музаффарбек Туробоевт ялагдлаа. Ингэснээр хүрлийн төлөө Киргизийн Эмирхан Жолдошказьевтай барилдахаар болжээ. Эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд А.Адъяасүрэн Казахстаны Айда Тойшибековаг буулган авсан ч Хятадын Шин Ран Ниүд ялагдсанаар хүрлийн төлөө Узбекистаны Умида Нигматоватай хүч үзэхээр болов.
- Ikon.mn (몽골어) — АЙЧИ НАГОЯ 2026: Жюү жицүгийн Алтангэрэлийн Цагаанбилэг, Ганбаатарын Монголжин нар ХҮРЭЛ медалийн төлөө өрсөлдөнө [한국어/English]
Өчигдөр эхэлсэн Азийн наадмын жюү жицүгийн төрөлд эмэгтэйчүүдийн 52 кг-ын медалийн төлөө өрсөлдөх тамирчид тодорчээ. Энэ жинд нийт 17 тамирчин өрсөлдөхөд Монголын Алтангэрэлийн Цагаанбилэг, Ганбаатарын Монголжин нар хүрлийн төлөө тунаж үлдсэн юм. Эхний тойрогт хийлсэн А.Цагаанбилэг шөвгийн 16-д Японы Саяака Сүзүкиг нэмэлт цагт ялаад Тайландын Нучанат Сингчаладыг 5:2-оор илүүрхэв. Улмаар хагас шигшээд Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ)-ын Асма Алхосанид нэмэлт цагт ялагдсан юм. Ингээд хүрлийн төлөө Филиппиний Женна Наполистай хүч үзэхээр боллоо. Г.Монголжин АНЭУ-ын Шанса Аламериг ялаад Филиппиний Женна Наполисыг ялсан юм. Харамсалтай нь далхиян гурван удаагийн аварга БНСУ-ын Им Эн Жүд дийлдсэнээр хүрлийн төлөө Тайландын Нучанат Сингчаладтай хүч үзэхээр боллоо.
- Ikon.mn (몽골어) — Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо [한국어/English]
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутныг шалгаруулж, сургалтын тэтгэлгийг нь гардууллаа. Бизнесийн байгууллагуудаас анхлан санаачилж, энэ онд 22 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. 2026 оны хөтөлбөрт Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 3, 4 дүгээр дамжааны, мэргэжлийн чиглэл харгалзахгүй 2,000 гаруй оюутан материалаа ирүүлсэн. Гурван шатны сонгон шалгаруулалтын үр дүнд 16 их, дээд сургуулийн 28 мэргэжлийн чиглэлийн шилдэг 100 оюутныг тодруулжээ. Арга хэмжээний зургийг хажуу тийш гүйлгэж үзнэ үү. Голомт банк оюутан, залуусын боловсролыг дэмжих, санхүүгийн бодит туслалцаа үзүүлэх зорилгоор нийгмийн хариуцлагын хүрээнд “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг 2003 оноос хойш тасралтгүй хэрэгжүүлсээр ирсэн. Хөтөлбөрийн онцлог нь сургалтын тэтгэлэг олгохоос гадна оюутнуудад Голомт банканд мэргэжлийн чиглэлийн дагуу бүтэн болон хагас цагаар ажиллах боломжийг санал болгодог. Ингэснээр оюутан залуусын хөдөлмөр эрхлэлтийг бодитоор дэмжиж, ажлын туршлага хуримтлуулах нөхцөлийг бүрдүүлж байна. “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр” хэрэгжиж эхэлснээс хойших 22 жилийн хугацаанд 2,100 гаруй оюутанд нийт 1.7 тэрбум төгрөгийн сургалтын тэтгэлэг олгоод байна.