TODAY, TOP 10 HOT NEWS

2026-10-04 · 최근 업데이트 · 2026-10-04T08:02:45.162943+09:00 생성

Archive timelineLatest 날짜가 노란색으로 강조됩니다
1위 핵심 이슈2–4위 주요 이슈5–7위 참고 이슈8–10위 관찰 이슈
1핵심
몽골기타최종 51.5
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Гэрээт байгууллагын нэрээр их хэмжээний шатахуун олгож байгаа эсэх, дамлах зэрэгт хяналт тавихыг шаардлаа [한국어/English]
    Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шуурхай штабын хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Шатахууны шуурхай штабын ажлын хэсгийн төлөөлөл шатахууны хангамж, нийлүүлэлт, түгээлтийн асуудлаар шаардлага тавьж буй иргэдийн төлөөлөлтэй өчигдөр уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо. Уулзалтаар иргэд шатахуун импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд тавих хяналт, хариуцлагыг чангатгах, шатахууны чанарыг шуурхай шалгах тогтолцоог сайжруулах, дамлан худалдаалах болон гэрээт байгууллагын нэрээр их хэмжээний шатахуун олгож байгаа эсэхэд хяналт тавих, хангамж, түгээлтийн бодит мэдээллийг иргэдэд тогтмол хүргэх зэрэг санал, шаардлага тавив. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны салбарт олон жилийн турш хуримтлагдсан асуудлуудыг шийдвэрлэх, үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд хууль тогтоомжийн хүрээнд хариуцлага тооцох, хяналтын тогтолцоог сайжруулах чиглэлээр ажиллаж байгааг мэдээлэв. Мөн иргэдийн төлөөллийг Шатахууны шуурхай штабын ажлын хэсэгтэй хамтран ШТС-уудад хийх хяналт шалгалтад оролцуулах саналыг дэмжлээ. Шаардлагатай тохиолдолд шатахууны чанарт газар дээр нь хяналт тавих, дээж авч шинжлүүлэх үйл ажиллагаанд иргэдийн төлөөллийг оролцуулах боломжийг бүрдүүлэхээр ажиллана. Сайд Г.Дамдинням шатахууны хомсдол, эрэлт хэрэгцээг ашиглан зохиомол хязгаарлалт үүсгэх, дамлан худалдаалах нөхцөл бүрдүүлсэн зөрчил тогтоогдвол холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хариуцлага тооцохыг аж ахуйн нэгжүүдэд анхаарууллаа. Түүнчлэн ШТС-уудын хяналтыг сайжруулах зорилгоор нэгдсэн камерын систем болон автомашины улсын дугаараар шатахуун худалдан авалтын давтамжийг бүртгэж, хянах технологийн шийдлийг нэвтрүүлэхээр ажиллаж байгааг мэдээлэв. ШАТАХУУНЫ НӨӨЦ, ИМПОРТЫН ЭХ ҮҮСВЭРИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ Монгол Улс сард дунджаар 75 мянган тонн АИ-92 автобензин хэрэглэдэг бол 2026 оны наймдугаар сард 67 мянган тонн, есдүгээр сард 64 мянган тонн хэрэглэсэн байна. Нийлүүлэлт буурсантай холбоотойгоор зах зээлд хүлээлт үүсэж, худалдан авалт огцом нэмэгдсэн нь түгээлтэд тодорхой хүндрэл үүсгээд байна. Ердийн үед өдөрт ойролцоогоор 1,000 тонн АИ-92 автобензин борлуулагддаг бол одоогийн нөхцөлд өдөрт 1,700-1,800 тонн хүртэл нийлүүлж байгаа ч эрэлт өндөр хэвээр байгааг уулзалтын үеэр мэдээллээ. Шатахууны хангамжийн эрсдэлийг урт хугацаанд бууруулах хүрээнд Засгийн газраас аж ахуйн нэгжүүдтэй хамтран 150 мянган м3 багтаамж бүхий шатахууны нөөц хадгалах хүчин чадлыг бүрдүүлэх ажлыг эрчимжүүлж байна. Ингэснээр ердийн хэрэглээний үед 45 хүртэл хоногийн нөөц хадгалах боломж бүрдэх юм. Олон улсын нөхцөл байдалтай холбоотойгоор шатахууны импортод тодорхой эрсдэл үүсэж байгаа ч нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх, эх үүсвэрийг төрөлжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Энэ хүрээнд БНХАУ-аас газрын тосны бүтээгдэхүүн татан авах яриа хэлэлцээг үргэлжлүүлэхийн зэрэгцээ БНСУ, Сингапур болон бусад боломжит эх үүсвэрээс шатахуун импортлох ажлыг эрчимжүүлж байна. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Шатахууны шуурхай штаб шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах, нөөцийг нэмэгдүүлэх, түгээлтэд тавих хяналтыг сайжруулах, иргэдэд зохиомол хүндрэл үүсгэхгүй байх чиглэлээр холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж байна гэж Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамнаас мэдээлэв.
2주요
몽골기타최종 51.5
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — О.Батнайрамдал: Хэлцэл үргэлжилж буй энэ үед "Онтре"-гоос ₮24.3 тэрбумыг татварын дансанд шилжүүлсэн байна [한국어/English]
    Улсын Их Хурал(УИХ)-ын намрын чуулганы Баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцсэн. Энэ үеэр Оюутолгойн бүлэг ордод хамаарах "Онтре" компанийн лицензийн асуудлаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Сангийн сайд З.Мэндсайханаас тодруулсан хэсгийг онцлон хүргэе. УИХ-ын гишүүн О.Батнайрамдал: Оюутолгойн бүлэг ордын хоёр лицензийн эзэмшдэг "Онтре"-гийн толгой компани саяхан нэг мэдэгдэл гаргасан. Үр дагавраараа хэдэн тэрбум ам.долларын асуудал яригдана. Бид хэлэлцэж буй төсвөөс том мөнгө. "Онтре" компани өөрийн харьяалалд байгаа стратегийн ордод харьяа бүхий Шивээтолгой, Жавхлант хоёр лицензийг "Оюу толгой" компанид шилжүүлэх татвараа төлж, тодорхойлолт авах ёстой. Ийм процесс явж байсан учраас Хянан шалгах түр хороо байгуулсан. Энд сууж буй гишүүд 120 дугаар тогтоол баталж, "Онтре" дээр хөрөнгө оруулалтын гуравдагч том гэрээг байгуулах чиглэлийг Засгийн газарт өгсөн. Гэтэл "Онтре"-гийн захирлын гаргасан мэдээлэлд 2026 оны зургаадугаар сард Монголын татварын алба руу 24.3 тэрбум төгрөгийг татвар болгон шилжүүлсэн байна. Үүнийг гаднын сайтаас харж мэдлээ. Татвар төлсөн мэт сонсогдож байгаа ч үр дагавар маш том. "Онтре" дээр хэлцэл явагдаж байгаа. Лиценз шилжүүлэхэд хоёр үйл ажиллагаа хийгдэх шаардлагатай. Стратегийн ач холбогдол бүхий ордын лиценз УИХ-ын бүрэн эрхийг давж шилжих гээд байсныг Хянан шалгах түр хороо гаргаж зогсоосон. Харин гуравхан сарын өмнө "Онтре" лицензээ "Оюу Толгой"-д шилжүүлэх татварын бодолтоо хийгээд 24.3 тэрбум төгрөг өгчихлөө. Энэ юу болоод байна вэ? Гурван их наядын ногдол ашиг авна гээд "Онтре"-гоо тавиад туучхаж байгаа юм биш биз? Татвар төлөгдөнө гэдэг бол татварын тодорхойлолт өгсөн, өгөөгүй лиценз шилжүүлэхийг албан бусаар хүлээн зөвшөөрч байна гэж ойлгогдоно шүү. Яагаад энэ мөнгийг хүлээн зөвшөөрч байгаа юм бэ? Яагаад мөнгийг нь гурван сар дансандаа байлгаад байгаа юм бэ? Эсвэл "Оюу толгой"-д лиценз шилжүүлэхийг албан бусаар зөвшөөрч байна гэж ойлгох уу? Гарах хариуцлагыг хэн хүлээх вэ? Хөрөнгө оруулалтын гурав дахь том гэрээ "Онтре" дээр хийгдэх гээд хүлээж байна. Сангийн сайд З.Мэндсайхан: Засгийн газар "Онтре"-гийн эзэмшиж буй Жавхлант, Шивээтолгойн лицензийг шилжүүлсэн ямар нэг үйлдэл хийгээгүй. "Оюу толгой"-н хэлэлцээртэй холбоотойгоор "Онтре"-гоор барьцаалсан болон "Онтре"-гийн талаар ямар нэг үүрэг хүлээгээгүй. Лиценз шилжсэн асуудал огт байхгүйг хариуцлагатайгаар хэлье. Зургаадугаар сард тухайн компани лицензийн шилжүүлэлтэд оногдох татвараа өөрсдөө тооцоод татварын дансанд 24.3 тэрбум төгрөг шилжүүлсэн. Татварын алба тооцож нэхэмжлэл өгсөн асуудал байхгүй. Энэ мөнгийг нь буцаа гэж та хэлж байна лээ. Яагаад буцаагаагүй вэ гэхээр, нэгдүгээрт "Онтре"-гийн төрийн эзэмшлийн хувь тодорхой болоогүй байгаа. Жавхлант, Шивээтолгой лицензийн эдийн засгийн үр ашгийн тооцоолол тусдаа хийгдээгүй байна зэрэг үндэслэлээр Татварын албанаас ямар нэг тодорхойлолт өгөөгүй. Хуулийн дагуу татварын албанаас тодорхойлолт авснаар лиценз шилждэг гэдгийг та сайн мэдэж байгаа. Ийм асуудлууд байхгүй. Хоёрдугаарт Монгол Улсын аж ахуйн нэгжүүд татвар төлөхдөө зөвхөн татварын орлогын дансанд төвлөрүүлдэг. Лиценз шилжүүлэлтийн данс гэж тусдаа байдаггүй. Тиймээс татварын орлогын дансанд орж ирсэн. Тэр компанийн өөр бусад суутган тооцох татварт нь тооцож байгаа. Түүнээс биш лиценз шилжүүлэхэд 24.3 тэрбум төгрөг шилжүүлээд, тэр нь тусдаа дансанд байгаад бид нар шилжүүлэхгүй барьж байдаг асуудал огт байхгүй. УИХ-ын гишүүн О.Батнайрамдал: Ойлгож байна. Гэхдээ "Онтре" компанийн хоёр лицензийг "Оюу толгой" руу шилжүүлэхэд шаардлагатай төлбөрөө төлөөд ахиц дэвшил гаргалаа гэдэг мэдээллийг Канадын хөрөнгийн бирж дээр хөрөнгө оруулагч нартаа өгсөн байна. Орж ирсэн 24.3 тэрбум төгрөгийг буцаахгүй бол лиценз шилжүүлэхийг албан бусаар хүлээн зөвшөөрсөнтэй ялгаагүй агуулга хөрөнгө оруулагч талд уншигдаж байна гэсэн үг. Хэлцэлд нөлөөлнө. 24.3 тэрбум төгрөгийг буцаах ёстой. Хэлцэл явж байх үед ийм зүйлийг хүлээн зөвшөөрч болохгүй. Сангийн сайд З.Мэндсайхан: Монгол Улсын Засгийн газрын байр суурийг танд тодорхой хэлсэн. Лиценз шилжүүлэлтийн татвар хураамжийг авдаг тусдаа данс гэж байхгүй. Тэр компани өөрөө тооцоолоод оруулж ирсэн. Монголын Татварын алба ямар нэг нэхэмжлэл өгөөгүй. "Оюу толгой"-н хэлэлцээртэй холбоотойгоор "Онтре" дээр ямар нэг үүрэг хүлээгээгүйг хариуцлагатайгаар хэлье. Тэр компани юу гаргаж, яаж тайлбарлахад би өмнөөс нь хариуцлага хүлээдэг нь ч биш. УИХ-ын гишүүн О.Батнайрамдал: "Оюу толгой"-н хэлцэл дээр Сангийн сайд З.Мэндсайханыг түүхэн үүрэг гүйцэтгэсэн гэж бодож байна. Төсөв оруулж ирэхдээ "Оюу толгой"-гоос гурван их наяд төгрөгийн ногдол ашиг авна гэдэг бол таны үед хийгдэж байгаа том гавьяа. Нөгөө талаас 24.3-хан тэрбум төгрөгийг буцаахгүйгээрээ ямар том үр дагавар руу орох вэ гэдгээ та нар сайн тооцоолоорой. 24.3 тэрбум төгрөгийн татвар "Онтре"-гийн данс руу Төрийн данснаас буцаж шилжих ёстой. Хэлэлцээрт энэ нөлөөлбөл хэдэн их наядын үр дагавар яригдана. Зөв хийнэ гэж найдаж байна.
3주요
몽골기타최종 51.5
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо [한국어/English]
    Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутныг шалгаруулж, сургалтын тэтгэлгийг нь гардууллаа. Бизнесийн байгууллагуудаас анхлан санаачилж, энэ онд 22 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. 2026 оны хөтөлбөрт Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 3, 4 дүгээр дамжааны, мэргэжлийн чиглэл харгалзахгүй 2,000 гаруй оюутан материалаа ирүүлсэн. Гурван шатны сонгон шалгаруулалтын үр дүнд 16 их, дээд сургуулийн 28 мэргэжлийн чиглэлийн шилдэг 100 оюутныг тодруулжээ. Арга хэмжээний зургийг хажуу тийш гүйлгэж үзнэ үү. Голомт банк оюутан, залуусын боловсролыг дэмжих, санхүүгийн бодит туслалцаа үзүүлэх зорилгоор нийгмийн хариуцлагын хүрээнд “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг 2003 оноос хойш тасралтгүй хэрэгжүүлсээр ирсэн. Хөтөлбөрийн онцлог нь сургалтын тэтгэлэг олгохоос гадна оюутнуудад Голомт банканд мэргэжлийн чиглэлийн дагуу бүтэн болон хагас цагаар ажиллах боломжийг санал болгодог. Ингэснээр оюутан залуусын хөдөлмөр эрхлэлтийг бодитоор дэмжиж, ажлын туршлага хуримтлуулах нөхцөлийг бүрдүүлж байна. “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр” хэрэгжиж эхэлснээс хойших 22 жилийн хугацаанд 2,100 гаруй оюутанд нийт 1.7 тэрбум төгрөгийн сургалтын тэтгэлэг олгоод байна.
4주요
몽골기타최종 47.6
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Ж.Хаш-Эрдэнэ: Нэг залгуурт олон зүйл залгахгүй, цахилгаан халаагуур хэрэглэхдээ хэт ачаалал үүсгэхгүй байгаачээ гэж хэлмээр байна [한국어/English]
    Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн галлагааны аюулгүй байдлыг хангуулах, гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Эрсдэлийг бууруулъя- Аюулгүй байдлыг хангая” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж эхэлжээ. Тус арга хэмжээ 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм байна. Энэ тухай Нийслэлийн засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Г.Жаргалсайхан "Галлагааны улирал эхэлж буйтай холбогдуулан нийслэлийн холбогдох мэргэжлийн байгууллагуудын зүгээс “Эрсдэлийг бууруулъя-Аюулгүй байдлыг хангая” уриан дор ард иргэдээ гал түймрийн болон угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөт ажлын зохион байгуулж эхэлж байна. Өнгөрсөн 2025 онд Улаанбаатар хотод 2,500 орчим гал түймрийн хэрэг бүртгэгдсэн. Шалтгааныг авч үзвэл урьдчилан сэргийлэх боломжтой буюу 27% нь цахилгааны монтажаас, 63% нь иргэдийн санамсар, болгоомжгүй байдлаас гал түймэр гарсан. 10 гал түймэр тутмын ес нь иргэн, ААН, байгууллагууд цахилгааны аюулгүй байдлаа хангачихвал гал түймэр гарахгүй байх боломжтой байна. Энэ жилийн галлагааны улиралд 5,000 өрхийн 20,000 орчим иргэн газан хийн халаагуурт шилжиж байгаа учраас илүү их сонор сэрэмжтэй, болгоомжтой байх шаардлага тулгарч байна. Галын аюулгүй байдал, угаарын хийн эрсдэлээс иргэн, ААН, байгууллагууд урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлаа хангахад хамтарч ажиллая, санал санаачилгатай байхыг уриалъя" гэв. Нийслэлийн Онцгой Байдлын Газрын эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга Ж.Хаш-Эрдэнэ "Сүүлийн өдрүүдэд хогийн цэгт гал түймэр гарах нь ихсэж байна. Тамхины ишээ унтраахгүй хаях, цогтой үнс, нурмаа ил задгай газар хаях зэрэг шалтгаанаас гал түймэр гарч байна. Цахилгааны аюулгүй байдлыг хангах тухайд нэг залгуурт олон зүйл залгахгүй байх, цахилгаан халаагуур хэрэглэхдээ хэт ачаалал үүсгэхгүй байх, пийшин зуухны бүрэн бүтэн байдлыг шалгаж байж галладаг байгаач ээ гэж хэлмээр байна" хэмээн зөвлөлөө. Нийслэлийн хэмжээнд гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд суурилуулсан бөгөөд алслагдсан Багахангай, Багануур, Налайх дүүрэг багтжээ. Өндрийн камер нь хиймэл оюун ухаанд суурилсан технологийн тусламжтайгаар галын дөл, утааг алсын зайнаас бодит цагийн горимоор илрүүлж, 10 километр хүртэлх радиуст гал түймрийн аюулыг мэдрэх боломжтой байна.