TODAY, TOP 10 HOT NEWS

2026-10-06 · 최근 업데이트 · 2026-10-06T08:02:37.384485+09:00 생성

Archive timelineLatest 날짜가 노란색으로 강조됩니다
1위 핵심 이슈2–4위 주요 이슈5–7위 참고 이슈8–10위 관찰 이슈
1핵심
몽골기타최종 56.1
근거 출처 3개 보기
2주요
몽골기타최종 56.1
근거 출처 1개 보기
7참고
몽골기타최종 54.3
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — “Херо энтертайнмент”-ийн захирал Б.Баатарыг нэг сарын хугацаатай цагдан хорихоор боллоо [한국어/English]
    Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс “Херо энтертайнмент”-ийн захирал Б.Баатарыг нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэр гаргажээ. Шүүхийн шийдвэрийн талаар тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиуны бичсэн тоймыг хүргэж байна. "Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Б.Баатарт зохиомол ажиллагаа буюу нийгмийн хуваагдал, олон нийтийн санаа бодлын туйлшралыг бий болгож, хүмүүсийг үзэл бодлоор нь өөр хооронд нь дайсагнуулах, эвдрэлцүүлэх үйлдлийг зохион байгуулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал ирүүлснийг шүүх хянан хэлэлцээд прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ. Шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын гомдлыг Ерөнхий шүүгч хянаад шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрхэн үгүйсгэсэн талаарх дүгнэлтийг хуульд нийцүүлэн хийгээгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Б.Баатар нь гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа талаарх нотлох баримтууд хуульд заасны дагуу авагдсан байх тул прокурорын гомдлыг хүлээн авч, яллагдагч Б.Баатарт 2026 оны аравдугаар сарын 5-ны өдрөөс НЭГ сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв" гэжээ.
8관찰
9관찰
몽골기타최종 54.2
근거 출처 1개 보기
10관찰
몽골기타최종 52.4
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Юнител группийн Ногоон төгөл төсөл 5 дахь жилдээ үргэлжилж байна [한국어/English]
    2026 он ногоон байгууламжийн хомсдол, агаар, дуу чимээний бохирдол гээд байгаль орчинд үүсээд буй хурцадмал асуудлыг ихээхэн хөндсөн онцлог жил болон өрнөж буй. Олон улсын чуулга уулзалтаар ч уг асуудалд орон орны мэргэжилтэн төлөөлөгчид санал санаачилгаа хэлэлцэхдээ өрх бүр хашаандаа 5-10 мод, хувийн хэвшлийн байгууллагууд ойр орчимдоо 100-150 мод тарьж чадвал дээрх асуудалд бодитой хувь нэмэр оруулж чадахыг зөвлөсөн нь ч бий. Дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлж буй тохиолдол цөөнгүй байдаг ч, модыг ургуулж арчлах хэсгийг анхаарахгүй үлдээх тохиолдол ч мөн байдаг. Чухамдаа модод хөрсөнд суусан цагаас хойших эмзэг нялх үеэсээ залуу мод болж бойжих хүртэл хамгийн багадаа 5 жилийн тасралтгүй арчилгаа шаарддаг болохыг мэдэх нь зүйтэй. Тухайлбал, яг 5 жилийн өмнө Юнител групп Ногоон байгаасай хөтөлбөрийнхөө хүрээнд Ногоон төгөл бүтээх төслийг хэрэгжүүлж эхэлсэн байдаг. 2022 онд анхны суулгацаа тарьсан энэ төсөл жил бүр уламжлал болон зохион байгуулагдсаар, өдгөө 6 төрлийн 7000 гаруй залуу модтой төглүүд Улаанбаатар хотын хэд хэдэн байршилд бий болжээ. Уг төсөл нь Юнител группийн ажилтнуудын сайн дурын оролцоонд үндэслэн хэрэгжиж ирсэн ба мэргэжлийн зааварчилгаа, арчилгааны зөвлөмжийн дор мод тарьж, бүтээж буй ногоон төглөө улам тэлж төгөлдөржүүлэхэд ажлын нэг өдрөө зориулдаг нь авууштай сайн жишиг юм. Энэ жилийн хувьд залуус 2 төрлийн 400 орчим модыг Юнител группийн шинэ агуулахын хүрээлэн буй орчинд суулгаж ногоон төглөө цогцлоожээ.