TODAY, TOP 10 HOT NEWS

2026-10-08 · 최근 업데이트 · 2026-10-08T08:02:44.174525+09:00 생성

Archive timelineLatest 날짜가 노란색으로 강조됩니다
1위 핵심 이슈2–4위 주요 이슈5–7위 참고 이슈8–10위 관찰 이슈
1핵심
몽골기타최종 56.1
근거 출처 1개 보기
3주요
몽골기타최종 52.4
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Капитрон банкны Гүйцэтгэх захирлаар Э.Төрболд томилогдлоо [한국어/English]
    Энхтүвшингийн Төрболд 2026 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс Капитрон банкны Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байна. Тэрээр Япон Улсын Киотогийн Их Сургуульд эдийн засгийн бакалавр, Токиогийн Их Сургуульд санхүүгийн инженерчлэлийн магистрын зэрэг тус тус хамгаалсан. Э.Төрболд нь санхүү, стратеги, хөрөнгө оруулалтын чиглэлээр Худалдаа Хөгжлийн Банк, Ньюком групп, Голомт банк болон М Банканд ажилласан банк, санхүүгийн салбарын удирдах, манлайлах түвшний ажлын арвин туршлагатай. Үүсгэн байгуулагдаад 25 жилийн ойгоо угтаж буй Капитрон банкны хөгжлийн шинэ үе шатыг эхлүүлэн, хиймэл оюун ухаан болон дата өгөгдөлд суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчдадаа хүргэж, банкны цаашдын санхүүгийн тогтвортой өсөлт, үйл ажиллагааны үр ашгийг бэхжүүлэх замаар урт хугацааны үнэ цэн бүтээх стратегийн зорилтуудаа хэрэгжүүлнэ.
4주요
몽골기타최종 51.5
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновчтой хуваарилалтыг зохицуулахад чиглэсэн анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв [한국어/English]
    Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.10.07/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв. Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновчтой хуваарилалтыг зохицуулах, төслүүдийг төлөвлөлтөөс эхлээд өмчид бүртгээд ашиглах хүртэлх нэгдсэн удирдлага болон ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулсан гэдгийг Сангийн сайд онцолж байлаа. Монгол Улсад 2016–2025 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар батлагдсан 2,874 төслийн 42.5 хувь буюу 1,219 төслийн төсөвт өртөг нэмэгдэж, гурван төсөл тутмын нэг нь хэрэгжих хугацаагаа сунгасан байгааг З.Мэндсайхан сайд дурдаад энэ эргээд төсөвт нэмэлт ачаалал үүсгэж, барилга байгууламж, дэд бүтэц хугацаандаа ашиглалтад ороогүйн улмаас боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн үйлчилгээний хүртээмж саарч, төсвийн хөрөнгө оруулалтын өгөөж буурах сөрөг үр дагаварт хүргэж байна гэлээ. Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээ олон жил дамнаж хугацаандаа ашиглалтад ордоггүй, тэр хэрээр үнэ өртөг өсдөг, чанаргүй баригддаг, гүйцэтгэлийн хяналт тааруу байна гэх зэргээр хамгийн их шүүмжлэл дагуулдаг асуудал гэдгийг дурдаад, цаг үеэ олсон чухал шаардлагатай хуулийн төсөл боловсруулсан байна гэлээ. Мөн цаашлаад төрийн өмчит компаниудын хөрөнгө оруулалтыг зохицуулах шаардлагатайг онцлон тэмдэглэв. Төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг давхардалгүй, харилцан уялдаатай, үр ашигтай, оновчтой төлөвлөж, хуваарилах, ач холбогдлын эрэмбэ, үнэлгээнд үндэслэдэг, шаардлагагүй тохиолдолд гадаад зээлийн эх үүсвэр ашиглахгүй байх, төсөл, арга хэмжээг үр ашигтай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд төсвийн ерөнхийлөн захирагч, төрийн байгууллагууд болон бусад оролцогч талуудын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, санхүүжилт, зарцуулалт, бүртгэл, тайлагналт, ил тод байдлыг сайжруулахад чиглэсэн хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна гэж төсөл санаачлагчид үзжээ. Иймд нийгэм, эдийн засгийн дэд бүтцийг бүрдүүлэхэд төсвийн хөрөнгө оруулалтын төслийн төлөвлөлт, хэрэгжилт, санхүүжилт, хяналт, тайлагналт, хөрөнгийн удирдлага, ашиглалтыг ил тод, үр ашигтай хэрэгжүүлэхтэй холбогдуулан төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын эрх зүйн нэгдмэл орчныг бүрдүүлэхэд чиглэсэн хуулийн төслийг боловсруулсан байна. Найман бүлэг, 63 зүйлтэй хуулийн төсөлд дараах зохицуулалтыг тусгасан байна. Тухайлбал, төсвийн хөрөнгө оруулалтын төслийг төсөвт өртөг болон хэрэгжих хугацаанаас хамааран тав ангилж, төслийн төрөл, төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын үе шат, хориглох зүйлийг тусгасан байна. Мөн төсвийн хөрөнгө оруулалтын бодлого, тэргүүлэх салбарыг тодорхойлж, хөрөнгө оруулалтын эх үүсвэр, түүний зориулалт, төсөлд тавигдах нийтлэг шаардлага, төлөвлөлт, бэлтгэл ажлыг хангах, гадаад зээл, тусламжийн төслийг төлөвлөх, үнэлэх, шийдвэрлэх зохицуулалт болон төслийн ашиглалт, техник, эдийн засгийн үндэслэл, нийгмийн ач холбогдол, эдийн засгийн үр ашгийг тооцох, улмаар төслийг үнэлж, эрэмбэлэн улс, орон нутгийн төсөвт тусгах зохицуулалтыг тусгажээ. Түүнчлэн төслийн төлөвлөлт, бэлтгэл ажиллагааг хангасан, төсөвт тусгагдан батлагдсан хөрөнгө оруулалтын хэрэгжилт, санхүүжилт, хяналт, тайлагналтын асуудлыг хуульчлан зохицуулсан төдийгүй төслийн санхүүжих дүнд хийх хөрөнгийн зохицуулалт, төсөвт өртгийн өөрчлөлт, гүйцэтгэлд тавих хяналт, захиалагчийн техникийн болон зохиогчийн хяналт, хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ тайлагналт, үр дүнгийн талаарх зохицуулалтыг тус тус тусгасан байна. Мөн төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын ил тод, нээлттэй байдал, цахим системийн удирдлагыг хэрэгжүүлэх асуудал, төсвийн хөрөнгө оруулалтын мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж удирдах, улмаар олон нийтийн оролцоог хангах талаарх зохицуулалтыг тусгасан аж. Төсөл батлагдсанаар төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын нэгдсэн бодлого, зохицуулалтыг бүрдүүлж, улсын болон бүс нутгийн хөгжилд зориулсан төслийг үр дүнтэй, амжилттай хэрэгжүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, дэд бүтцийн болон нийгмийн хөгжлийг эрчимжүүлж, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад төсвийн хөрөнгө оруулалтын хууль, эрх зүйн нэгдмэл, цогц, таатай орчныг бүрдүүлэх томоохон ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
5참고
몽골기타최종 51.5
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Х.Тамир: Сурах бичиг зохиох, хэвлэх тендерийн шаардлагыг хангасан учраас "Мөнхийн үсэг", "Соёмбо" компани шалгарсан [한국어/English]
    Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн сургалтын хөтөлбөр энэ хичээлийн жилээс шинэчлэгдсэн. Үүнтэй уялдсан сурах бичиг мөн өөрчлөгдсөн юм. Гэтэл хэт хурц өнгөтэй, сурах бичигт байгаа зургууд нь алдаатай, хиймэл оюунаар хийлгэсэн гэх мэтчилэн шүүмжлэл нийгэмд өрнөж байна. Тэгвэл сурах бичгүүдийг сайтар хянаагүй хэмээгдэж буй Боловсролын Яамнаас өнөөдөр энэ асуудалд тайлбар хийв. Боловсролын Ерөнхий Газар(БЕГ)-ын дарга Х.Тамир "Сурах бичиг зохиох, хэвлэх, түгээх журмыг энэ хавар шинэчлэн баталсан. Үүнтэй холбоотойгоор сурах бичгийн стандарт шаардлага мөн шинэчлэгдэж, зургаадугаар сарын 9-нд батлагдсан. Зургаадугаар сарын 11-нд нэгдүгээр ангийн сурах бичгийг зохиох, хэвлэх, түгээх багц тендер үндэсний хэмжээнд нээлттэй зарлахад тендерийн мэдэгдэл авсан дөрвөн компани бий. Эдгээр нь зургаадугаар сарын 11-нээс сурах бичиг зохиох, боловсруулах ажлаа хэрэгжүүлж, долдугаар сарын 27-нд эхний байдлаар тендерээ нээхэд дөрвөн компаниас шаардлага хангасан байгууллага гараагүй. Боловсруулалт бүрэн бус байсан. Мөн компанид ерөнхий чадавхын шаардлага, санхүүгийн шаардлага, өр авлагатай эсэх зэрэг олон шаардлага тавигддаг бөгөөд хангах газар гараагүй. Иймд дахин тендер зарлаж, есдүгээр сарын 9-нд тендер нээж сонгон шалгаруулалт явуулсан. Ирүүлсэн эхүүд дээр бид ажиллаад хоёр компани шалгаруулсан. Компаниудаас ирүүлсэн эх бол эцсийн хувилбар биш бөгөөд сонгон шалгаруулалтад зориулсан байдаг. Журмын дагуу Төрийн Хэлний Зөвлөл, Хүний Эрхийн Үндэсний Комисс, Жендэрийн үндэсний хороо, Сурагчдын холбоо гэсэн дөрвөн байгууллагаас сурах бичгийн эх дээр санал, дүгнэлт авдаг. Эдгээр дөрвөн байгууллагаас саналаа авч, хэвлэлийн газрууд эх зохиох мэргэжлийн баг нь засварлана. Засвар хийснийг БЕГ хянана. Дараа нь Боловсролын Судалгааны Үндэсний Хүрээлэнгээс шинжээчийн баг томилогдон гарч, хөтөлбөрт нийцтэй байдал, агуулга арга зүйн үнэлгээний түвшинг үнэлж, сурах бичгийн шаардлага хангаж буй эсэхийг дүгнэнэ. Дүгнэлтийн мөрөөр БЕГ сурах бичгийн хуудас бүрээр сайжруулсан байдалд илтгэх хуудас авч, хэвлэх зөвшөөрөл өгдөг. Мөн хэвлэлийн газруудад агуулгын болон техникийн редактор хянаад хэвлэн гаргаж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд нэгдүгээр ангийнхны сурах бичгийг 100 хувь хүргэсэн. 17 аймагт мөн бүрэн хүргэгдсэн. Үлдсэн байршлуудад энэ долоо хоногтоо багтан хүргэнэ" гэлээ. Түүнчлэн өчигдөр сурах бичгийн асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулсан Монсудар компанийн талаар "Түншлэлийн гэрээн дээр хоёр тал татвар, нийгмийн даатгалын өргүй байх ёстой. Өртэй байсан учраас хасагдсан. Иймд сурах бичгийн шалгаруулалтад орох боломж Тендерийн хуульд байдаггүй. Шалгарсан компаниудын сурах бичиг мэргэжлийн байгууллагууд дүгнэлтээ гарган, сурагчдын гарт хүргэсэн. "Мөнхийн үсэг" компани ижил төстэй ажлын шаардлагаа мэдүүлж орж ирсэн. Өмнө нь сурах бичиг бичиж байсан, агуулга боловсруулдаг, ном зохиох үйл ажиллагаа эрхэлдэг хэвлэлийн газартай. "Соёмбо" компани мөн хэвлэлийн үйлдвэр, хэвлэлийн газартай, сурах бичиг зохиодог туршлагатай. Тендерийн бичиг баримтын шаардлагыг хангасан учраас энэ хоёр компани шалгарсан" гэх тайлбар хэлэв. Нэмж дурдахад нэгдүгээр ангийн сурах бичгийн багц нь улсын хэмжээнд нийтдээ 1.3 сая ширхэг ном болжээ. Мөн сурагчдын ашиглаж буй сурах бичигт гурван хөлтэй хүүхэд, буруу энгэртэй дээл, казах эсвэл өвөрмонгол гэрийг монгол гэр гэж оруулсан зэрэг асуудал байхгүй гэв.
6참고
몽골기타최종 51.5
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Баавгай айл өрх, малын хот руу нэвтрэх ТОХИОЛДОЛ НЭМЭГДЭЖ байгаа тул уул, гол, ой модтой газраар явахдаа сэрэмжтэй байхыг анхаарууллаа [한국어/English]
    Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд айлын гадаа ирсэн баавгайн бамбаруушийг нутгийн иргэд барьж уясан байсныг аймгийн Байгаль орчны газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Алаг-Эрдэнэ сумын ЗДТГ-тай хамтран байгальд нь аюулгүй тээвэрлэжээ. ХӨВСГӨЛ АЙМАГТ БААВГАЙТАЙ ТААРВАЛ ЗАЛГАХ утас: Хөвсгөл аймгийн шуурхай бүлгийн утас: 88001394 , 89992925 Хэнтий аймагт Баавгайтай таарвал залгах утас: Хэнтий аймгийн Шуурхай бүлэг утас: 98114050, 96480704 Нийслэлд баавгайтай таарвал: Нийслэлийн Шуурхай удирдлага, зохицуулалтын төв: 11-310005 Сүүлийн үед баавгай суурьшлын бүсэд ойртож, айл өрх, малын хот руу нэвтрэх тохиолдол нэмэгдэж байгаа тул иргэд, малчдыг уул, голын орчим болон ой модтой газраар зорчихдоо сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Баавгай хоол, тэжээлийн үнэрийг хол зайнаас мэдэрдэг тул дараах зөвлөмжийг мөрдөнө үү. Гэр, өвөлжөө, хаваржааны ойролцоо байгаа малын сэг зэмийг ил задгай орхилгүй, зохих журмын дагуу зайлуулах, булшлах; Хоол хүнс болон үнэртэй бүтээгдэхүүнийг сайтар битүүмжилж хадгалах; Боломжтой бол өтгөн ой мод, ургамалтай газраар ганцаараа зорчихгүй байх; Баавгай болон бусад зэрлэг амьтан үзэгдсэн тохиолдолд ойртож зураг авах, үргээх, хөөх, барьж авах зэрэг үйлдэл хийхгүйгээр хол зайнаас ажиглаж, өөрсдийн болон бусдын амь нас, эд хөрөнгө, ажил төрөлд чирэгдэл учруулахгүйгээр тухайн сумын шуурхай баг болон холбогдох байгууллагад нэн даруй мэдээлэх. Иргэд та бүхэн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, байгальд зорчихдоо сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.