TODAY, TOP 10 HOT NEWS

2026-10-12 · 오늘 · 2026-10-12T05:09:57.059839+09:00 생성

Archive timelineLatest 날짜가 노란색으로 강조됩니다
1위 핵심 이슈2–4위 주요 이슈5–7위 참고 이슈8–10위 관찰 이슈
1핵심
2주요
몽골기타최종 51.5
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Вива Сити хотхоны урд Туул голын эрэгт баавгай байна гэх дуудлагаар шалгахад майханд унтаж байсан иргэн байжээ [한국어/English]
    Хан-Уул дүүргийн “Вива сити” орчимд Туул гол дагуу баавгай орж ирсэн дуудлага бүртгэгджээ. Нийслэлийн Байгаль орчны газраас шуурхай бүлгийн 5 албан хаагч 2 автомашинтай, ХУД-ийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч 1 автомашинтай, ХУД-ийн цагдаагийн газраас 4 албан хаагч 1 автомашинтай эрэн хайх ажлыг Туул гол дагуу зохион байгуулж байна. Нийслэлийн байгаль орчны газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газраас эрэн хайх ажиллагаа явуулж байгаа аж. Иймд иргэд, олон нийтийг анхаарал, болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна. Онцгой байдлын газар болон бусад холбогдох албаны байгууллагаас гаргасан заавар, зөвлөмжийг мөрдөхийг анхааруулж байна. ХЭРЭВ БААВГАЙ ҮЗЭГДВЭЛ: Өөрөө барих, үргээх гэж оролдохгүй, Шуурхай мэдээл! Гүйхгүй, тайван холд! Ойртохгүй, зураг авахгүй! Баавгайг бүү үргээ! Хоол, хогоор бүү тат! ХОЛБОО БАРЬЖ МЭДЭЭЛЭХ ДУГААР: 310005, 72720303
3주요
몽골기타최종 47.9
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — ФОТО: Барилгын дээвэрт гарсан галыг 04:40 цагт бүрэн унтраажээ [한국어/English]
    Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Олимпын гүүрний зүүн талд шинээр баригдаж байгаа барилгад (2026.10.09) 23:48 цагт гарсан галыг 00:10 цагт цурамд оруулж, 10-ны өдрийн 04:41 цагт бүрэн унтраажээ. Гал унтраах ажиллагааг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр удирдлага, зохион байгуулалтаар хангаж, нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах 10, 14, 26, 63, 30, 34 дүгээр ангийн 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна. Алба хаагчид тухайн барилгад байсан 3 хүнийг эсэн мэнд гаргасан. Гал түймрийн шалтгаан, нөхцөлийг холбогдох байгууллагууд хамтран тогтоохоор ажиллаж байгааг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
4주요
몽골기타최종 47.0
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Амралтын өдрүүдэд бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурахыг анхаарууллаа [한국어/English]
    Энэ амралтын өдрүүдэд буюу аравдугаар сарын 10, 11-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга болохыг Цаг уур орчны шинжилгээний газраас анхаарууллаа. Аравдугаар сарын 9-10-нд шилжих шөнө Баян-Өлгийн ихэнх, Увс, Ховд, Завханы хойд, Хөвсгөлийн баруун сумдын нутгаар, 10-ны өдөр Баян-Өлгий, Ховд, Хөвсгөлийн зарим, Увс Завхан, Булганы хойд сумдын нутгаар 0.0-5.0 мм, 10-11-нд шилжих шөнө Завханы зүүн, Говь-Алтайн хойд, Хөвсгөл, Архангайн ихэнх, Булганы зарим сумдын нутгаар, 11-нд Хөвсгөлийн зүүн, Өвөрхангайн хойд, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтийн зарим сумдын нутгаар, бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 15-17 метр, зарим үед секундэд 20 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор +3...+8 градус, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл орчмоор +9...+14 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар +19...+24 градус, бусад нутгаар +13...+18 градус дулаан байна.