TODAY, TOP 10 HOT NEWS

2026-10-15 · 오늘 · 2026-10-15T08:04:13.265883+09:00 생성

Archive timelineLatest 날짜가 노란색으로 강조됩니다
1위 핵심 이슈2–4위 주요 이슈5–7위 참고 이슈8–10위 관찰 이슈
1핵심
몽골기타최종 54.3
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — “Херо энтертайнмент”-ийн захирал Б.Баатарт хилийн хориг тавьж, суллах шийдвэр гаргалаа [한국어/English]
    Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс “Херо энтертайнмент”-ийн захирал Б.Баатарыг энэ аравдугаар сарын 5-ны өдрөөс нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэр гаргасан. Тэгвэл өнөөдөр түүний өмгөөлөгчдийн гаргасан хүсэлтэд үндэслэн Улаанбаатар хотоос гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоож, суллахаар болсон байна. Шүүхийн шийдвэрийн талаар тус шүүхийн шүүгч Д.Дарьсүрэнгийн бичсэн тоймыг хүргэж байна. Яллагдагчийн өмгөөлөгч нараас яллагдагч Б.Баатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 2026 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...өмгөөлөгчийн гаргасан санал хүсэлтийн үндэслэлд хамаарах баримт мэдээллийг шүүх хэргийн оролцогчид танилцуулж, тэдгээрт тайлбар хийх, холбогдох баримт мэдээллийг гаргаж өгөх боломжоор хангана. Талуудад танилцуулагдаагүй баримт мэдээлэл нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй...” гэж заасан ба шүүх хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан талуудын тайлбар, яллагдагчийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлт болон хүсэлтэд хавсарган ирүүлсэн баримтуудтай танилцаад яллагдагч Б.Баатарын эрүүл мэндийн байдлыг харгалзан түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2026 оны 10 сарын 14-ны өдрөөс эхлэн өөрчилж, мөн өдрөөс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын хилээр болон Улаанбаатар хотоос гадагш гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
2주요
몽골기타최종 54.3
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Шадар сайд Н.Номтойбаяр "Өвөр Монголын Хөлөнбуйрт тахлын шинж тэмдэг албан ёсоор бүртгэгдээгүй" гэж залруулав [한국어/English]
    Оросын Холбооны Улс(ОХУ)-ын Эрхүү хотод тахлын эсрэг хүрээлэнгийн ажилтан эмэгтэйд гарал үүсэл нь тодорхойгүй уушгины хатгалгаа оношлогдож, эн аравдугаар сарын эхээр нас барсан явдал болсон. Уг тахлын шинж тэмдэг Хөлөнбуйрт гарсан талаар Онцгой байдлын асуудал эрхэлсэн шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл өглөө. Тэрбээр "ОХУ-ын Эрхүү хотод гарсан тахал өвчинтэй холбоотой асуудлыг Улсын онцгой комиссын хоёрдугаар хуралдаанаар хэлэлцсэн. Урьд шөнө нь ОХУ-ын эрх бүхий байгууллагаас "энэ бол тахлын шинжтэй биш, санаа зоволтгүй, 5,000 мянган шинжилгээг авч Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад хүргүүлсэн" гэх мэдээлэл өгсөн. Гэтэл өчигдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улс(БНХАУ)-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орон(ӨМӨЗО)-ы Хөлөнбуйрт сэжигтэй шинж тэмдэг илэрсэн. Үүнтэй холбогдуулан Хятадын талтай мэдээллээ солилцож байгаа. Хятадын талын холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтан Монголд ирчихсэн ажиллаж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай зөвлөлдөөд өнөө өглөө ажлын бүрэлдэхүүн гарч, хил орчимд иймэрхүү асуудал үүсвэл хамгаалах урьдчилан сэргийлэх бэлэн байдал хэр байгааг шалгахаар явсан" гэв.
3주요
몽골기타최종 53.1
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — “Оюу толгой” компанийн тэтгэлэгт хамрагдсан оюутны тоо 1,500-г давлаа [한국어/English]
    “Оюу толгой” компанийн 2026-2027 оны хичээлийн жилийн Дотоодын тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан 60 шилдэг оюутан батламжаа гардан авлаа. Энэхүү тэтгэлэгт: Сургалтын төлбөр 100%; Сар бүрийн амьжиргааны зардал; Орон нутгийн оюутнуудад дотуур байрны зардал багтаж байна. Ингэснээр “Оюу толгой” компани 2011 оноос хойш давхардсан тоогоор 1,514 оюутанд нийт 5.4 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгож, дотоод болон гадаадын их, дээд сургуульд суралцахад нь дэмжлэг үзүүлээд байна. “Оюу толгой” компанийн Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт хариуцсан Ерөнхий менежер Лори Ирвин батламж гардуулах арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ: ““Оюу толгой” компани оюутан, залуусын боловсролыг дэмжих тэтгэлэгт хөтөлбөрөө хэрэгжүүлж эхлээд 15 жилийн ойтойгоо золгож байна. Миний хувьд ч мөн олон жилийн өмнө тэтгэлгийн дэмжлэгээр суралцах завшаан тохиож байсан. Тэтгэлэг бол зөвхөн санхүүгийн туслалцаа биш. Өөрийгөө нээн хөгжүүлэх, мэдлэг чадвараа тэлэх, сурсан мэдсэнээ эх орныхоо хөгжил дэвшилд зориулан бүтээлчээр ашиглах олон боломжийн үүд хаалгыг нээдэг үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм. Энэ бол та бүхний ирээдүйн карьер, цаашид Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлтэд оруулах бодит хувь нэмрийн зөвхөн эхлэл юм шүү. Сониуч байж, улам илүү хичээгээрэй” хэмээн онцоллоо. Эрэлт өндөртэй мэргэжлийн чиглэлүүдийг дэмжиж байна Энэ удаагийн тэтгэлгийг уул уурхайн салбарт эрэлт өндөртэй мэргэжлүүд болох уул уурхайн инженер, цахилгааны инженер, геологи, геотехник, өгөгдлийн шинжлэх ухаан, байгаль орчны инженер, механик инженер, барилгын инженер, агааржуулалт, ашигт малтмал боловсруулалт зэрэг мэргэжлийн чиглэлүүдээр суралцаж буй оюутнуудад олголоо. Үүнд: 2011 оноос хэрэгжиж буй Дотоодын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 30 оюутан; 2024 онд “Оюу толгой” компани 2 үйлдвэрчний эвлэлийн хороотойгоо байгуулсан “Хамтын гэрээ”-ний хүрээнд хэрэгжиж эхэлсэн ажилтнуудын хүүхдэд зориулсан тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 30 оюутан тус тус шалгарсан юм. Залуусын хөгжилд чиглэсэн олон хөтөлбөр хэрэгжүүлж байна “Оюу толгой” компани нь Дотоодын тэтгэлэгт хөтөлбөрөөс гадна олон төрлийн санаачилга, хөгжлийн хөтөлбөрөөр дамжуулан залуусын суралцах, хөгжих боломжийг дэмжин ажиллаж байна. Эдгээрт: Гадаадын тэтгэлэгт хөтөлбөр - Дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад уул уурхайн чиглэлээр суралцах оюутнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. “Говийн оюу” тэтгэлэгт хөтөлбөр - “Оюу толгой” компанийн санхүүжилттэй “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” нь орон нутагт эрэлт хэрэгцээтэй мэргэжлээр суралцаж буй Өмнөговь аймгийн оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгодог. Шинэ төгсөгчийн хөгжлийн хөтөлбөр - Их сургуулиа төгсөөд удаагүй залууст хоёр жилийн хугацаанд мэргэжлийн болон техникийн ур чадвараа хөгжүүлэх, сонирхсон баг, хэлтэстээ ажиллах, туршлагатай мэргэжилтэн, ментор, коүчүүдээс зөвлөгөө авч ажлын чиг баримжаагаа тодорхойлох боломж олгодог. Дадлагажигч оюутны хөтөлбөр - Оюутнуудад өөрийн мэргэжлийн чиглэлээр цалинтай дадлага хийх боломж бүрдүүлдэг. Залуу үеийн боловсрол, хөгжилд оруулсан хөрөнгө оруулалт нь улс орны ирээдүйн хөгжил цэцэглэлтийн суурь болдог. “Оюу толгой” компанийн тэтгэлэгт болон хөгжлийн хөтөлбөрүүд нь олон зуун залууст чанартай боловсрол эзэмшиж, ур чадвараа хөгжүүлэн, өөрсдийн хүсэж мөрөөдсөн ирээдүйгээ бүтээх боломжийг нээж байна.
4주요
몽골기타최종 51.5
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — "Замын хөдөлгөөний дүрмийн өөрчлөлтөд скүүтер, мопедыг жолоодох, түрээслэх зэрэг харилцаанд хүлээх хариуцлагыг тодорхой тусгасан" [한국어/English]
    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд скүүтер, цахилгаан дугуй, мопедтой холбоотой зарим өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэжээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн энэ талаар "Улсын хэмжээнд 34,000 орчим мопед, скүүтер, түрээсийн үйлчилгээ үзүүлэгч найман аж ахуйн нэгж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд мопед, скүүтерийн хамааралтайгаар осол, гэмтэл нэмэгдэж байна. 2025 онд 200 орчим хүүхэд залуус гэмтсэн бол энэ онд 330 болж нэмэгдсэн байна. Зохицуулалтыг зөв болгох зайлшгүй шаардлагатай. Иймд өнөөдөр Замын хөдөлгөөний дүрэм оруулсан үндсэн өөрчлөлт нь насны хязгаарыг зааж байна. 10 хүртэл настай хүүхдийг харгалзан хүнгүйгээр хөдөлгөөнд ямар нэг байдлаар оролцуулахгүй, 10-16 насны хүүхдүүд явган хүний болон дугуйн замаар унана, 18 наснаас дээш насныхан цахилгаан дугуй, мопед, скүүтер жолоодох эрхтэй байна гэж зохицуулалтыг тодорхой болголоо. Өмнө батлагдсан хуулийн хэрэгжилтийг бүрэн хангуулах зохицуулалтыг Замын хөдөлгөөний дүрмийн өөрчлөлтөөр бүрдүүллээ. Мөн хариуцлагыг тодорхой тусгасан" гэв.
5참고
몽골기타최종 51.5
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Г.Тэмүүлэн: Газрын тосны хайгуул хийж байгаа компаниуд хүсэлт гарган гэрээт хамгаалалт авах эрхийг нээж байна [한국어/English]
    Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банкны 1.7 тэрбум ам.долларын зээлийн санхүүжилтээр Монгол Улсад Газрын тос боловсруулах үйлдвэр барьж байна. Уг үйлдвэр 2028 онд ашиглалтад орох учиртай. Харин энэ үед үйлдвэрийг түүхий эдээр хангах нь тулгамдсан асуудал болж байгаа тул газрын тосны хайгуул хийж буй компаниудад гэрээт хамгаалалт авах боломж олгож байгааг Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн өнөөдөр мэдээлэв. Тэрбээр "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаалах, үйл ажиллагааны тогтвортой байдлыг дэмжих зорилгоор өмнө нь батлагдсан тогтоол шийдвэрт зарим зохицуулалтыг хийж, Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам(АҮЭБЯ)-нд тодорхой эрхийг өгч байна. Газрын тосны салбарт онцгой анхаарах шаардлагатай. 2028 онд Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орно. Үйлдвэрийг түүхий эдээр хангах нь тулгамдсан асуудал болсон. Иймд эрэл хайгуулыг дэмжих ёстой. Газрын тосны салбар бол үндэсний эрх ашигтай холбоотой, стратегийн чухал салбар. Хөрөнгө оруулж, эрэл хайгуул хийж байгаа хөрөнгө оруулагчдыг дэмжих, эрх зүйн орчныг тогтвортой байлгах шаардлагатай. Энэ хүрээнд тухайн компаниуд хүсэлт тавивал газрын тосны эрэл хайгуул хийж байгаа талбайнууд дээр гэрээт хамгаалалт авах эрхийг нээж байгаа. АҮЭБЯ-наас аж ахуйн нэгжүүдтэй хамтран санхүүжилтийг нь шийдээд, гэрээгээ байгуулаад хамгаалалт хийлгэж болно. Энэ нь улсын төсөвт зардал, ачаалал үүсгэхгүй. Гэрээт хамгаалалт учир тухайн компаниасаа санхүүжилтээ авна. Мөн түр хугацаанд хөдөлгөөнт эргүүл байдлаар ажиллана" гэж тайлбарлав.
6참고
몽골기타최종 51.5
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — "Баавгайд бариулж амь насаа алдсан иргэний ар гэрт нөхөн олговор олгоно" [한국어/English]
    Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо буюу Шар хаднаас 23 км зайтай газарт амьдардаг айлын гэр рүү баавгай халдаж нэг хүний аминд хүрч, нэг хүнийг хүнд гэмтээсэн явдал энэ сарын 8-ны шөнө гарсан. Нас барсан иргэний ар гэрт нөхөн олговор олгох талаар Онцгой байдлын асуудал эрхэлсэн шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл өглөө. Тэрбээр "Улсын онцгой комисс баавгайн асуудлыг аюултай эрсдэлийн хэмжээнд авч үзэн, хурлаар хэлэлцэх бодит асуудал болгосон. Тухайн өдөр Ерөнхий сайдад мэдээлэл өгөөд нэмж албан даалгавар авсан. Сум, аймгийн онцгой байдлын дарга нарт баавгай орж ирсэн бүсээ тогтоо гэх үүрэг өгсөн. Энэ эрсдэлтэй бүсэд дотоодын цэргийн байгууллага гэхгүй мэргэжлийн анчин ажиллуулъя гэсэн. Анчин гэдэг Галт зэвсгийн тухай хуулиар тодорхой хэмжээнд сэтгэцийн эрүүл мэндийн шалгалт өгч, сертификат авдаг. Ийм анчид эрсдэлтэй гэж тогтоосон бүсэд аюулгүй байдлыг хангах ажиллагаанд оролцож болно. Түүнээс хэтрээд тухайн амьтны гал голомт руу ороод урьдчилан сэргийлэх нэрийдлээр буудаж болохгүй. Баавгайд алим, жүрж тавьж өгч байгаа нь буруу шүү, улам амтшуулаад байна. Баавгайд бариулж амь насаа алдсан иргэний ар гэрт нөхөн олговор олгоно. Хууль тогтоомжийн дагуу Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргана. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байна" гэв.