TODAY, TOP 10 HOT NEWS

2026-10-17 · 오늘 · 2026-10-17T08:03:10.131595+09:00 생성

Archive timelineLatest 날짜가 노란색으로 강조됩니다
1위 핵심 이슈2–4위 주요 이슈5–7위 참고 이슈8–10위 관찰 이슈
2주요
몽골기타최종 54.2
근거 출처 1개 보기
3주요
4주요
5참고
몽골기타최종 52.4
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Цэрэг татлага нийслэл хотод гурван өдөр үргэлжилнэ [한국어/English]
    2026 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд өнөөдөр эхэлж буйг сануулж байна. Цэрэг татлага 10 дугаар сарын 16, 17, 18-ны өдрүүдэд нийслэлийн есөн дүүргийн цэрэг татлагын байранд явагдана. Монгол Улсын Цэргийн албаны тухай хуулийн гуравдугаар бүлэгт зааснаар хугацаат цэргийн алба хаагчийг эрүүл мэндийн байдал, ар гэрийн гачигдал зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хугацаат цэргийн албанаас түр чөлөөлж болно. Ингэхдээ холбогдох бичиг баримтыг бүрдүүлж, цэрэг татлагын товчоонд хандаж, шийдүүлнэ. Хүндэтгэн үзэх шалтгаанаа мэдэгдээгүй тохиолдолд зөрчлийн хариуцлага хүлээдэг гэдгийг анхаарах хэрэгтэй. Цэргийн албаны тухай хуулийн 12.7-д зааснаар иргэд хөдөө, орон нутагт цэрэг татлагад хамрагдаж амжаагүй бол нийслэлийн есөн дүүргийн аль ч цэрэг татлагын товчооны байруудаар хамрагдаж болно. Цэрэг татлагад ирэхдээ биедээ авч ирэх зүйлс: Иргэний үнэмлэх Цэргийн үүрэгтний үнэмлэх 3х4 хэмжээтэй цээж зураг Их, дээд сургууль төгссөн диплом, мэргэжлийн үнэмлэх, сертификатыг биедээ авч ирнэ. Нийслэлийн есөн дүүргийн цэрэг татлагын байрууд:
6참고
몽골기타최종 52.4
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Иргэд 1.2 их наяд төгрөгийн чанаргүй зээлтэй байна [한국어/English]
    Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний есөн сарын статистик мэдээллийг Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ) -ноос хүргэлээ. Энэ үеэр "мөнгө ба зээлийн өрийн үлдэгдэл"-ийн мэдээллийг дараах байдлаар танилцуулав. Нийт зээлийн үлдэгдэл 2026 оны есдүгээр сарын эцэст улсын гүйцэтгэлээр 49.6 их наяд төгрөгт хүрсэн. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.6 их наяд төгрөгөөр өмнөх сараас 962.8 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт болжээ. Өмнөх оны мөн үеэс 15.4 хувиар нэмэгдэхэд: Иргэдийн зээлийн үлдэгдэл 3.8 их наяд төгрөгөөр Хувийн байгууллагуудын зээлийн үлдэгдэл 2.9 их наяд төгрөгөөр тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн. Зээлийн өрийн үлдэгдлийн 59.4 хувь нь иргэд, 39.2 хувь нь хувийн байгууллага, 0.9 хувь нь төрийн байгууллага, 0.5 хувь нь санхүүгийн байгууллага болон бусад байгууллагынхан байна. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 92.5 хувийг тэтгэврийн зээл, 2.4 хувийг анхаарал хандуулах зээл, 5.1 хувийг чанаргүй зээл тус тус эзэлж байна. Чанаргүй зээлийн 1.4 их наяд төгрөг буюу 53.6 хувийг хувийн салбар, 1.2 их наяд төгрөг буюу 45.9 хувийг иргэдийн зээл эзэлж байна. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 45.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс долоон их наяд төгрөгөөр, өмнөх сараас нэг их наяд төгрөгөөр нэмэгдсэн. Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 1.2 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 734.5 тэрбум төгрөгөөр, өмнөх сараас 65.5 тэрбум төгрөгөөр буурсан. Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2.6 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 333.2 тэрбум төгрөгөөр буюу 15 хувиар, өмнөх сараас 5.8 тэрбум төгрөгөөр буюу 0.2 хувиар нэмэгдсэнийг мэдээллээ.
7참고
몽골기타최종 52.4
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Улаанбаатарт энэ сарын 17, 19-нд ялимгүй цас орно [한국어/English]
    Өнөөдөр нутгийн төв хэсгээр, 17-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг цаг уурын байгууллагаас анхаарууллаа. Хур тунадас: 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 18-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 19-нд нутгийн зарим газраар, 20-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд Алтайн уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи: 16-нд нутгийн зарим газраар, 17-19-нд говь, тал, хээрийн нутгаар, 22-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Агаарын температур: Нийт нутгаар хүйтэрч шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -20...-25 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -13..-18 градус хүйтэн, говийн бүс нутгийн хойд хэсгээр -3...-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0...-5 градус дулаан, бусад нутгаар -7...-12 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -5...-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн хойд хэсгээр 0...+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...+8 градус дулаан, бусад нутгаар -2...+3 градус дулаан байна. Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв Хур тунадас: 17, 19-нд ялимгүй цас орно. Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 19-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 10-12 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгиноны орчмоор -13...-18 градус, бусад хэсгээр -5...-10 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус дулаан байна.