TODAY, TOP 10 HOT NEWS

2026-10-18 · 최근 업데이트 · 2026-10-18T08:03:14.289071+09:00 생성

Archive timelineLatest 날짜가 노란색으로 강조됩니다
1위 핵심 이슈2–4위 주요 이슈5–7위 참고 이슈8–10위 관찰 이슈
3주요
몽골기타최종 52.4
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — ШҮҮХ: Т.Шинэбаярын цагдан хориог өөрчилж, хязгаарлалт тогтоосон [한국어/English]
    Энэ сарын 10-наас эхлэн цагдаагийн байгууллагаас сэтгүүлч Т.Шинэбаярыг цагдан хориод буй. Тэгвэл түүнийг суллах шүүхийн шийдвэр өчигдөр гарчээ. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун "Тус шүүхэд Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Т.Шинэбаярт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал гаргасныг шүүх хянан хэлэлцээд, прокурорын саналыг хангаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ. Шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан яллагдагчийн өмгөөлөгчийн гомдлыг Ерөнхий шүүгч хянаад яллагдагчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв" гэж тайлбарлав. Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч, хэвлэл мэдээллийн албанаас гаргасан гомдолд үндэслэн Т.Шинэбаярыг 2026 оны аравдугаар сарын 10-ны өдрөөс хойшлуулшгүйгээр баривчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9.1.3-т заасан үндэслэлээр аравдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаатай цагдан хорих шийдвэр гаргаад байсан билээ.
4주요
몽골기타최종 52.4
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Хөгжлийн салхийг мэдрэх “Ханбогд марафон 2026” [한국어/English]
    Говь нутгийг уудам их тал, элсэн манхнаар төсөөлдөг бидний төсөөллийг өөрчлөх онцгой нэгэн марафон Галбын говьд болж өнгөрлөө. Тодруулбал Өмнөговь аймгийн Ханбогд суманд “Ханбогд марафон 2026” -ийг Өмнөговь аймгийн ЗДТГ, Рио Тинто Монгол, Оюу толгой, Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сангийн дэмжлэгтэйгээр Монголын шигшмэл гүйгчид холбоо зохион байгууллаа. Сүүлийн жилүүдэд Ханбогд суманд хөгжлийн салхи сэвшиж, суурин хүн ам 8600, хөдөлгөөнт хүн амын тоо нь 28 мянга орчим хүрч багахан хот болон тэлж буй билээ. Монгол орны хамгийн өмнөд цэг болох энэ газар 420 гаруй аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж, сумын хүн ам, айл өрхийн тоо өсөж, дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлууд эрчимтэй өрнөж байна. Энэ нь "Оюу толгой” компанийн Ханбогд сумыг хөгжүүлэх 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий Хурдасгуур сангийн үйл ажиллагаатай салшгүй холбоотой. Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан 5 жилийн хугацаанд 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх зорилготой Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Ханбогд сумыг аюулгүй, гэр бүлд ээлтэй орчин бүхий тогтвортой хот болгон хөгжүүлэхээр нийгмийн болон бизнес хөгжлийн, дэд бүтцийн төслүүд хэрэгжүүлж эхлээд буй. Энэ хугацаанд Ханбогд говийн бүсийн тогтвортой, хүртээмжтэй, цогц, ухаалаг загвар сум болон хөгжих суурийг тавьж, хүн амьдрахад таатай, ээлтэй орчныг алхам алхмаар бүрдүүлсээр байна. 10 дугаар сарын 10-нд болсон “Ханбогд марафон 2026” арга хэмжээнд орон нутгаас болоод нийслэлээс 700 гаруй хүн гүйхээр бүртгүүлж, говийн байгаль, сумын хөгжлийг хамтад нь тольдох сонирхолтой маршрутаар гүйжээ. 55.6 сая төгрөгийн шагналын сантай тус марафон 5 км, 10 км, 21 км -ийн маршруттай ба хагас марафон нь Дэмчогийн хийдийг тойрсон авто замаар үргэлжилсэн бол бусад нь Галбын цэцэрлэгт хүрээлэнгээс гарч, сумын төвийн гол замууд, бүтээн байгуулалтууд дагуу гүйснээр буцаад Галбын хүрээлэнд бариалжээ. Гүйгчид Монгол Улсын хамгийн урт буюу 25 км хатуу хучилтат авто замтай сумаар, байгалийн өвөрмөц тогтоц, алдарт Дэмчогийн хийд, сумын бүтээн байгуулалт, жишиг хороолол, спорт комплекс, цэцэрлэгт хүрээлэн зэргийн дундуур гүйж сонирхолтой туршлага хуримтлуулсан нь гарцаагүй. “Хамтдаа гүйе, Хамтдаа бүтээе” уриатай тус марафоны үеэр оролцогчдын аюулгүй байдлыг хангаж, олон улсын стандартын дагуу усны зогсоол, анхны тусламжийн цэг зэрэг шаардлагатай бүхий л стандартыг хэрэгжүүлэн ажилласан нь сайшаалтай. Энэхүү марафоныг цаашид уламжлал болгон зохион байгуулж олон нийтийн оролцоо, эв нэгдэл, эрүүл амьдралын хэв маягийг илэрхийлэх арга хэмжээ болгох зорилготой буйгаа зохион байгуулагчид илэрхийлээд буй.
5참고
몽골기타최종 51.5
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Өнгөрсөн хоногт суурьшлын бүсэд баавгай орж ирсэн тухай 18 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ [한국어/English]
    2026 оны аравдугаар сарын 16-ны 08:00 цагаас аравдугаар сарын 17-ны 08:00 цаг хүртэл аймаг, нийслэлээс ирүүлсэн мэдээллээр улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн тухай нийт 18 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийг нутаг дэвсгэрийн байршлаар нь авч үзвэл Сонгинохайрхан дүүрэгт 1, Архангай аймагт 2, Дархан-Уул 1, Завхан 1, Сэлэнгэ 2, Хөвсгөл 4, Хэнтий 6, Төв аймаг 1, нийт аймагт 8, нийслэлд нэг байна. 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд суурьшлын бүсэд орж ирсэн 3 баавгайг аюулгүй болгож агнасан, 6 баавгайг үргээж, суурьшлын бүсээс гаргасан, нэг удаагийн дуудлага, мэдээллийн дагуу баавгай олдоогүй бөгөөд бусад 7 дуудлага мэдээллийн дагуу сумын шуурхай баг эрэн хайх ажиллагаа явуулж байгааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас өнөөдөр(2026.10.17) мэдээллээ.
6참고
몽골기타최종 51.5
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Бүтээлч маркетеруудаа ₮10 сая хүртэлх бүтээмжийн цалинтай ажлын байранд урьж байна [한국어/English]
    БҮТЭЭЛЧ МАРКЕТЕРУУДАА, 10 САЯ ТӨГРӨГ ХҮРТЭЛХ БҮТЭЭМЖИЙН ЦАЛИНТАЙ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА Грийн Групп үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлж, үндэсний брэндүүдээ дэлхийн зах зээлд таниулах их үйлсэд хамтран ажиллах МАРКЕТИНГИЙН МЕНЕЖЕР таныг багтаа урьж байна Тавигдах шаардлага: Англи, Хятад хэлний ахисан түвшний мэдлэгтэй Маркетингийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй Бүтээлч, шинийг эрэлхийлэгч сэтгэлгээтэй Зах зээлийн судалгаа хийж, зорилтот хэрэглэгчдийг татах чадвартай Контент боловсруулах, нийгмийн сүлжээ, дижитал сурталчилгааны сувгуудаар кампанит ажлыг удирдах чадвартай Нэмэлт мэдээлэл: 10,000,000₮ хүртэлх бүтээмжийн цалин Олон улсын томоохон экспертүүдээс суралцах боломж Найрсаг залуу хамт олон Өсөж дэвших боломж Хэрэв та манай хамт олны нэг хэсэг болж, үндэсний брэндийг дэлхийн зах зээлд гаргахыг хүсвэл бидэнтэй нэгдээрэй. Холбоо барих: 88066804 ; 88337303
7참고
몽골기타최종 51.5
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Хангайн уулархаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын нутгаар зам, даваанд үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа [한국어/English]
    Аравдугаар сарын 17-нд буюу өнөөдөр Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсэхийг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа. Өнөөдөр 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар үүлэрхэг. Өвөрхангай, Төв аймгийн зарим, Сэлэнгийн зүүн, Дорноговь, Сүхбаатарын өмнөд, Дорнодын ихэнх сумдын нутгаар 0.0-12.0 мм бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүртэл ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -4...-9 градус, Их нууруудын хотгор, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0...-5 градус хүйтэн. Говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +7...+12 градус, бусад нутгаар +1...+6 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өмнөх өдрөөс 7 градусаар хүйтэрч 0...-2 градус хүйтэн байна. БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өмнөх өдрөөс 5 градусаар хүйтэрч 0...-2 градус хүйтэн байна. ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөх өдрөөс 5 градусаар хүйтэрч -1...-3 градус хүйтэн байна. Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар