TODAY, TOP 10 HOT NEWS

2026-10-19 · 오늘 · 2026-10-19T08:03:01.366819+09:00 생성

Archive timelineLatest 날짜가 노란색으로 강조됩니다
1위 핵심 이슈2–4위 주요 이슈5–7위 참고 이슈8–10위 관찰 이슈
2주요
몽골기타최종 54.3
근거 출처 2개 보기
  • Ikon.mn (몽골어) — Нийтийн тээврийн жолооч нарын дунд “Уран жолоодлого-2026” тэмцээнийг зохион байгуулж байна [한국어/English]
    Нийтийн тээврийн жолооч нарын дунд “Уран жолоодлого-2026” тэмцээнийг аравдугаар сарын 17-18-нд Монгол наадам цогцолборт зохион байгуулж байна. Уг тэмцээнийг 2019 оноос хойш тогтмол зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн тэмцээнд нийтийн тээврийн үйлчилгээний есөн байгууллагын 10 багийн 70 гаруй жолооч өрсөлдөж байгаа аж. Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, харилцаа хандлага, ёс зүйн зөрчилгүй жолооч нарыг шалгаруулж тус тэмцээнд оролцуулдаг билээ. Уран жолоодлогын тэмцээн нь тээврийн үйлчилгээ болон жолооч нарын харилцаа хандлагыг төлөвшүүлэх, мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, олон нийтэд сурталчлах ач холбогдолтой. “Уран жолоодлого-2026” тэмцээнд оролцож буй жолооч нар: Цуваагаар явах, хоёр хоёроор зэрэгцэж явах, 450 градус тойрог эргэж, Нэг шулуунд зэрэгцэж зогсох, эсрэг зүгт зэрэгцэн зогссон байрлалаас хоёр тийш зэрэг хөдөлж, Нэг шулуунд зогсох, адил талт тэгш өнцөгт үүсгэж зогсох, 45 градусын өнцгөөр зүүн гар тийш эргэж, нэг зүгт цувж зогсох, Нэг шулуунд цувруулан байрлуулсан 7 саадыг 1 талаас нь цуваагаар сүлжиж явах, Нэг шулуунд цувруулан байрлуулсан 7 саадыг 1 талаас нь эгнээ дагаж орж сүлжиж явах, Нэг шулуунд цувруулан байрлуулсан 7 саадыг 2 талаас нь салган цуваагаар сүлжиж явах, Багийн ахлагч нар дараалсан дөрвөн үйлдэл гүйцэтгэх, Багийн гишүүн бүрийн мэдлэг, харилцаа хандлагын сорил, тестийг бөглөх зэрэг үүрэг даалгаврыг гүйцэтгэх юм байна.
  • Ikon.mn (몽골어) — Хөгжлийн салхийг мэдрэх “Ханбогд марафон 2026” [한국어/English]
    Говь нутгийг уудам их тал, элсэн манхнаар төсөөлдөг бидний төсөөллийг өөрчлөх онцгой нэгэн марафон Галбын говьд болж өнгөрлөө. Тодруулбал Өмнөговь аймгийн Ханбогд суманд “Ханбогд марафон 2026” -ийг Өмнөговь аймгийн ЗДТГ, Рио Тинто Монгол, Оюу толгой, Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сангийн дэмжлэгтэйгээр Монголын шигшмэл гүйгчид холбоо зохион байгууллаа. Сүүлийн жилүүдэд Ханбогд суманд хөгжлийн салхи сэвшиж, суурин хүн ам 8600, хөдөлгөөнт хүн амын тоо нь 28 мянга орчим хүрч багахан хот болон тэлж буй билээ. Монгол орны хамгийн өмнөд цэг болох энэ газар 420 гаруй аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж, сумын хүн ам, айл өрхийн тоо өсөж, дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлууд эрчимтэй өрнөж байна. Энэ нь "Оюу толгой” компанийн Ханбогд сумыг хөгжүүлэх 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий Хурдасгуур сангийн үйл ажиллагаатай салшгүй холбоотой. Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан 5 жилийн хугацаанд 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх зорилготой Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Ханбогд сумыг аюулгүй, гэр бүлд ээлтэй орчин бүхий тогтвортой хот болгон хөгжүүлэхээр нийгмийн болон бизнес хөгжлийн, дэд бүтцийн төслүүд хэрэгжүүлж эхлээд буй. Энэ хугацаанд Ханбогд говийн бүсийн тогтвортой, хүртээмжтэй, цогц, ухаалаг загвар сум болон хөгжих суурийг тавьж, хүн амьдрахад таатай, ээлтэй орчныг алхам алхмаар бүрдүүлсээр байна. 10 дугаар сарын 10-нд болсон “Ханбогд марафон 2026” арга хэмжээнд орон нутгаас болоод нийслэлээс 700 гаруй хүн гүйхээр бүртгүүлж, говийн байгаль, сумын хөгжлийг хамтад нь тольдох сонирхолтой маршрутаар гүйжээ. 55.6 сая төгрөгийн шагналын сантай тус марафон 5 км, 10 км, 21 км -ийн маршруттай ба хагас марафон нь Дэмчогийн хийдийг тойрсон авто замаар үргэлжилсэн бол бусад нь Галбын цэцэрлэгт хүрээлэнгээс гарч, сумын төвийн гол замууд, бүтээн байгуулалтууд дагуу гүйснээр буцаад Галбын хүрээлэнд бариалжээ. Гүйгчид Монгол Улсын хамгийн урт буюу 25 км хатуу хучилтат авто замтай сумаар, байгалийн өвөрмөц тогтоц, алдарт Дэмчогийн хийд, сумын бүтээн байгуулалт, жишиг хороолол, спорт комплекс, цэцэрлэгт хүрээлэн зэргийн дундуур гүйж сонирхолтой туршлага хуримтлуулсан нь гарцаагүй. “Хамтдаа гүйе, Хамтдаа бүтээе” уриатай тус марафоны үеэр оролцогчдын аюулгүй байдлыг хангаж, олон улсын стандартын дагуу усны зогсоол, анхны тусламжийн цэг зэрэг шаардлагатай бүхий л стандартыг хэрэгжүүлэн ажилласан нь сайшаалтай. Энэхүү марафоныг цаашид уламжлал болгон зохион байгуулж олон нийтийн оролцоо, эв нэгдэл, эрүүл амьдралын хэв маягийг илэрхийлэх арга хэмжээ болгох зорилготой буйгаа зохион байгуулагчид илэрхийлээд буй.
3주요
몽골기타최종 52.4
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ [한국어/English]
    Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам баригдсантай холбоотойгоор хуучин Эмээлтийн пост байсан газарт нүхэн гарц хийж, есдүгээр сарын 15-нд ашиглалтад оруулсан. 2027 онд Налайхын постыг Төв аймгийн нутаг дэвсгэрт, Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ. Ингэснээр иргэд хот дотор зорчиж, постоор нэвтрэх бүрдээ 5000 төгрөг төлөхгүй болно. Энэ талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва “Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам баригдаж, Улаанбаатар хотоор аюултай ачаа тээвэрлэхгүй болсон. Иймд хуучин Эмээлтийн пост байсан газар нүхэн гарц барьж, есдүгээр сарын 15-нд ашиглалтад оруулсан. Хот доторх постуудыг нүүлгэн шилжүүлнэ. Тухайлбал, Налайхын постыг Төв аймаг Цонжинболдог, Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ. Ингэснээр иргэд хот дотор зорчиж, постоор нэвтрэх бүрдээ 5000 төгрөг төлөхгүй” гэв. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
4주요
몽골기타최종 52.4
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Ирэх тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв [한국어/English]
    2026 оны аравдугаар сарын 19-нөөс 23-ны хүртэлх ирэх тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв: Хур тунадас: Энэ сарын 18-19-нд Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Хэнтийн хойд, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим сумдын нутгаар, 19-нд Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтийн зарим, Өмнөговийн баруун, Төв аймгийн хойд сумдын нутгаар, 20-нд Төв, Сэлэнгийн зүүн, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар, 21-нд Баян-Өлгий, Увс, Ховдын зарим, Завханы хойд сумдын нутгаар, 22-нд Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн зарим сумдын нутгаар 0.0-3.0 мм нойтон цас, цас орж, явган шуурга шуурна. Салхи: Энэ сарын 19, 20-нд говь, талын нутгаар, 21-нд Алтайн уулархаг нутгаар, 22-нд говийн бүс нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -20...-25 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -13..-18 градус хүйтэн, говийн бүс нутгийн хойд хэсгээр -3...-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2...-3 градус, бусад нутгаар -7...-12 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -5...-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн хойд хэсгээр 0...+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...+8 градус дулаан, бусад нутгаар -2...+3 градус дулаан байна. Мөн түүнчлэн өнөөдөр (2026.10.18) баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгаар салхи шуургатай байх тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, даваа гүвээнд, халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна.