TODAY, TOP 10 HOT NEWS

2026-10-20 · 오늘 · 2026-10-20T08:04:13.208094+09:00 생성

Archive timelineLatest 날짜가 노란색으로 강조됩니다
1위 핵심 이슈2–4위 주요 이슈5–7위 참고 이슈8–10위 관찰 이슈
1핵심
몽골기타최종 56.8
근거 출처 1개 보기
2주요
몽골기타최종 56.1
근거 출처 1개 보기
3주요
몽골기타최종 56.1
근거 출처 2개 보기
  • Ikon.mn (몽골어) — Монгол Улсын Ерөнхийлөгчийн ХБНГУ-д 14 жилийн дараа хийж буй төрийн айлчлал эхэллээ [한국어/English]
    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар 2026 оны аравдугаар сарын 19-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийхээр Берлин хотноо хүрэлцэн ирлээ. Ерөнхийлөгчийг Берлин-Бранденбургийн олон улсын нисэх онгоцны буудлын тусгай бүсэд Холбооны Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бөгөөд Төрийн нарийн бичгийн дарга Дөрте Дингер, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Томас Граф, Ж.Оюунбаатар болон албаны бусад төлөөлөгч угтан авав. Ерөнхийлөгчийн хөлөглөсөн нисэх онгоцыг ХБНГУ-ын агаарын хилээр нэвтэрснээс эхлэн Германы нисэх хүчний онгоц хамгаалан дагалдаж, онгоцыг газардсаны дараа хүндэтгэлийн нислэг хийв. Нисэх онгоцны буудалд Холбооны Зэвсэгт хүчний хүндэт харуул жагсаж, ёслолын 21 буудлага үйлдэн хүндэтгэл үзүүллээ. Монгол Улсын төрийн тэргүүний ХБНГУ-д 14 жилийн дараа хийж буй төрийн айлчлал хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн ойн хүрээнд болж байна. Айлчлалын үеэр хоёр Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг харилцан ашигтай худалдаа, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцана. Мөн “Монгол Улс, ХБНГУ хоорондын Хамтарсан тунхаглал” байгуулж, “Стратегийн түншлэл”-ийг өргөжүүлэн бэхжүүлэх хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлээ тодорхойлох юм. Төрийн тэргүүн нар Берлин хотноо гаргах “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэнг нээнэ. Айлчлалын хүрээнд “Монгол-Германы бизнес форум”, “Монгол-Германы шинжлэх ухааны өдөрлөг”, “Монгол ба монголын дараах үеийн Евроази дахь соёлын солилцоо, байгаль орчин” олон улсын эрдэм шинжилгээний хурал, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний олон улсын бага хурал болно. Монгол Улс, ХБНГУ 1974 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр дипломат харилцаа тогтоож, харилцааны түвшнийг 2008 онд “Иж бүрэн түншлэл”-д хүргэсэн юм. Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгчийн 2024 онд манай улсад хийсэн төрийн айлчлалын үеэр харилцааны түвшнийг шат ахиулж “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон билээ. “Стратегийн түншлэл”-ийн харилцааны хүрээнд: Улс төрийн харилцаа Батлан хамгаалах, Эдийн засаг, Хөгжлийн бодлого, Боловсрол, соёл, Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, Хүмүүнлэг, олон нийтийн салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байна.
  • Ikon.mn (몽골어) — Эрүүл мэндийн 198 байгууллагад хяналт шалгалт хийж, зөрчилд ₮14.3 саяын шийтгэл оногдуулсан байна [한국어/English]
    Энэ онд эрүүл мэндийн 198 байгууллагад төлөвлөгөөт хяналт шалгалт хийснийг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас мэдээлэв. Хяналт шалгалтын үр дүнд 147 байгууллагад 1,883 заалт бүхий албан шаардлага хүргүүлсэн байна. Мөн хэрэглэх хугацаа дууссан мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийг устгах 12 дүгнэлт гаргажээ. Зөрчилд үндэслэн нийт 14.3 сая төгрөгийн шийтгэл ногдуулсан байна. Хууль тогтоомжийн хэрэгжилт 71.3 хувьтай үнэлэгдэж, өмнөх оноос 4.4 хувиар өссөнийг дурдав. Цаашид эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлыг хангах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр хяналт шалгалт, мэргэжил арга зүйн зөвлөн туслах үйл ажиллагааг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэдгийг мэдээллээ.
5참고
몽골기타최종 54.2
근거 출처 1개 보기
6참고
7참고
몽골기타최종 52.4
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — "Ажилдаа ирэхгүй, хариуцлагагүй дарга нарын жагсаалт надад ирж байгаа" [한국어/English]
    Нийслэлийн зарим дүүргийн Засаг дарга нарыг өөрчлөх гэж буй мэдээлэл гарчээ. Энэ тухай хотын дарга Б.Пүрэвдагва "Олон нийтийн дунд яригдаж буй хэн нэгнийг үндэслэлгүй халж, солих асуудал байхгүй гэдгийг мэдэгдье. Ажилдаа ирэхгүй, хариуцлагагүй байгаа дарга нарын жагсаалт надад ирж байгаа. Гэхдээ хэн нэгэнтэй холбож, нэр цохсон жагсаалт ирээгүй. 2024 оны орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн зарчмаа барьж ажиллана. Сайн ажиллаж байгаа удирдлагуудад айх айдасгүй. Харин ажилдаа тааруухан байгаад нь шаардлагатай арга хэмжээг авна, ямар ч хайр байхгүй. Төрийн ажил учраас танил талын хүнээ татахгүй" хэмээн байр сууриа илэрхийлэв.