TODAY, TOP 10 HOT NEWS

2026-10-24 · 오늘 · 2026-10-24T08:03:23.111122+09:00 생성

Archive timelineLatest 날짜가 노란색으로 강조됩니다
1위 핵심 이슈2–4위 주요 이슈5–7위 참고 이슈8–10위 관찰 이슈
1핵심
몽골기타최종 52.4
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Халиа тошингийн эрсдэл, нөлөөлөлд өртдөг 390 айлыг нүүлгэжээ [한국어 번역]
    Улаанбаатар хотын хэмжээнд жил бүр 36-45 байршилд 596 га талбайд халиа тошин үүсэх эрсдэлтэй байдаг. Дөрвөн дүүргийн нутаг дэвсгэрт халиа, тошин үүсэх эрсдэлтэй бүс дэх газар ашиглалтын судалгаагаар зөвшөөрөлтэй 1,110, зөвшөөрөлгүй 67 хашаа, нэгж талбар байгаа аж. Үүнээс 2026 онд үер, халиа тошингийн эрсдэл, нөлөөлөлд өртөх 390 айл өрх, нэгж талбарыг чөлөөлжээ. Халиа тошин жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-наас үүсэж, өвлийн улирал, хаврын эхэн саруудад үргэлжилдэг бөгөөд дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, онцгой байдлын албад, инженерийн хангамжийн байгууллагууд халиа тошин үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна гэж мэдэгдэв. Нийслэлд халиа тошин үүсдэг байршлууд: Баянзүрх дүүргийн 5, 13, 22 дугаар хороо, Зүүн уулын суваг Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 1000 1-р суваг Чингэлтэй дүүргийн 11,12 дугаар хороо, Дэнжийн 1000 3-р суваг Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Чингэлтэй дүүргийн 13,14 дүгээр хороо, Хайлаастын суваг Сонгинохайрхан дүүргийн 9, 26, 35 дугаар хороо, Толгойтын гол Сонгинохайрхан дүүргийн 19, 27 дугаар хороо, Толгойтын суваг Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Ногоон нуурын үерээс хамгаалах байгууламж Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэйн суваг Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Сэлбэ голын даланд халиа тошин үүсдэг байна.
2주요
몽골기타최종 52.4
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — "Монгол оронд 1,200 орчим цоохор ирвэс амьдарч байна" [한국어 번역]
    Монгол оронд 103,000 км2 нутагт 1,200 орчим цоохор ирвэс амьдардаг талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ. Өнөөдөр олон улсын цоохор ирвэс хамгаалах өдөр тохиож байна. Төв Азийн цоохор ирвэстэй 12 улс орон санал нэгдэж 2014 онд Бишкект болсон олон улсын форумын хуралдаанаар аравдугаар сарын 23-ныг “Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдөр” болгон тунхаглаж байжээ. Төв Азийн Афганистан, Пакистан, Энэтхэг, Балба, Хятад, Монгол, Бутан, Орос, Тажикистан, Киргизстан, Узбекистан, Казахстан зэрэг 12 улсын Алтай, Тянь Шань, Памир, Хинду куш, Хархорум, Гималай зэрэг томоохон уул нуруудаар нийт 1,6 сая км2 нутагт ойролцоогоор 4500-7500 цоохор ирвэс амьдардаг аж.
3주요
몽골기타최종 52.2
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийх төрийн айлчлал эхэллээ [한국어 번역]
    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стуббын урилгаар энэ сарын 22-24-ний өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийж байна. Тус улсын Ерөнхийлөгч Александер Стубб манай улсын тэргүүнийг өнөөдөр /2026.10.23/ албан ёсоор угтан авав. Хоёр улс 1963 оны долоодугаар сарын 15-ны өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй. Финланд Улс манай улстай дипломат харилцаа тогтоосон Нордикийн анхны улс юм. Энэ удаагийн айлчлал нь төрийн тэргүүний түвшний хоёр дахь айлчлал бөгөөд 2010 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус улсад анх удаа төрийн айлчлал хийж байжээ. Айлчлалын хүрээнд хоёр улсын Ерөнхийлөгч нар ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, эрчим хүч, соёл, боловсрол, геологи зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар ярилцана. Бүгд Найрамдах Финланд Улсын тухай товч танилцуулахад, одоогийн Финланд нь Шведийн Хаант Улсын нэг хэсэг байсан бөгөөд Финландын дайны дараа буюу 1809 оноос Оросын Хаант Улсын автономит улс болсон. 1917 онд Оросоо тусгаар тогтносны дараа ЗХУ-ын эсрэг 1939-1940 оны Өвлийн дайн, 1941-1944 оны дайн, мөн нацизмын эсрэг Лапландын дайнд оролцож, тусгаар тогтнолоо авч үлдэж байжээ. Тус улс нь 1955 онд НҮБ-д 1995 онд Европын холбоонд, 2023 онд НАТО-д тус тус элссэн. Финланд улс нь 5.6 сая хүн амтай бөгөөд 86 хувь нь Фин, 5 хувь нь Швед, 1.8 хувь нь Орос, 0.9 хувь нь Эстони, 0.8 хувь нь Украин, 0.1 хувь нь Сами үндэстнээс бүрддэг. Нийслэл Хельсинки хот "Балтын тэнгисийн сувд" хэмээн алдаршсан. Уг хот Балтын эрэг болон 315 арал дээр оршдог. Өдгөө Хельсинки хотод 696,000 хун оршин суудаг бөгөөд нийслэл орчмын метрополитан бус нутагт 1.5 сая орчим оршин суугч амьдардаг. Финланд нь парламентын бүгд найрамдах засаглалтай бөгөөд 2023 оны ээлжит сонгуулиар бүрдсэн есөн намын төлөөлөл засгийн эрхийг хэрэгжүүлдэг байна. Нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийн тухайд Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нэрлэсэн дүнгээр 317 тэрбум ам.долларт хүрч, нэг хүнд ногдох ДНБ 56,230 евро байна. Эдийн засгийн гол салбар нь үйлчилгээ /63.2%/, үйлдвэрлэлээс /24%/ бүрддэг. Ойн аж ахуй нь тус улсын уламжлалт салбар бөгөөд энгийн модон бүтээгдэхүүнээс эхлээд өндөр технологийн шошго, цаас, картон, сав баглаа боодол үйлдвэрлэж экспортолдог. Мөн мэдээлэл, харилцаа холбоо, технологийн үйлдвэрлэл өндөр хөгжсөн бөгөөд судалгаа, шинжилгээний ажилд ДНБ-ий 2.76 хувийг зарцуулдаг дэлхийд тэргүүлэх үзүүлэлт юм. Түүнчлэн тус улсын дэлхийд тэргүүлэх нэг салбар нь боловсрол. Энэ удаагийн айлчлалын хүрээнд тус улстай боловсролын салбарт хамтран ажиллах олон төрлийн санамж бичиг байгуулах гэж буй нь хамтын ажиллагааны эхлэл болж байгаа юм. Тухайлбал, Финландын Туркугийн их сургууль, Боловсролын яам болон "Зүрх сэтгэлийн боловсрол" ТББ-ын хооронд сургуулийн орчинд үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг гурван талт санамж бичиг байгуулна. Финланд нь боловсролын салбар болон улсын түвшинд багшийн сургалт, сургалтын хөтөлбөр, сургуулийн менежментийг экспортын бүтээгдэхүүн болгон хөгжүүлжээ.
4주요
몽골기타최종 52.2
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — ХАРЬЦУУЛАЛТ: 2023 онд Нөмрөгийн ДЦГ-ын 76% нь түймэрт өртөхөд хохирлын үнэлгээ нь ₮3.6 тэрбум гарч байжээ [한국어 번역]
    Цаг уур, орчны шинжилгээний газрын ой хээрийн түймрийн ажиглалтын мэдээгээр Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн “Бичигтийн өндрүүд” болон Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан галын улмаас нийт 528.8 мянган га талбай шатаад байгаа юм. 2023 онд Нөмрөгийн ДЦГ-ын 76 хувь түймэрт өртөж байсан бол 2026 онд 79.8% нь түймэрт өртөөд байна Үүнээс Нөмрөгийн ДЦГ-ын нутаг дэвсгэрийн 469.0 мянган га буюу 79.8% нь түймэрт өртсөн байна. Одоогийн байдлаар мэргэжлийн байгууллагууд 30 хоногийн дотор хохирлын үнэлгээг гаргахаар ажиллаж байгаа билээ. Эргэн сануулахад 2023 онд Нөмрөгийн Дархан цаазат газарт мөн их хэмжээний гал гарч байсан ба тухайн үед тус дархан цаазат газрын нийт 587.7 га газраас 76 хувь нь буюу 447.0 мянган га орчим талбай шатаж нийт 3.6 тэрбум төгрөгийн хохирлын үнэлгээ гарч байжээ. Уг үнэлгээг нарийвчилбал: Бэлчээрт 3 тэрбум 463 сая 803 мянган төгрөгийн хохирол Амьтанд 128 сая 248 мянган төгрөгийн хохирол /Тухайн үед 40 цагаан зээр, 1 Дорнын молцог хандгай, 3 халиун буга, 5 бор туулай, 1 зэрлэг нугас, 1 тас, 1 дагуур зараа шатаж байжээ./ Байр, сууц, автомашины гэмтэл, тэмдэг тэмдэглэгээний хохирол 7 сая 950 мянган төгрөг Шатах тослох материал, томилолт болон бусад зардалд 7 сая 517 мянга 100 төгрөг зарцуулсан гэж тооцож байсан байна. 2023 онд гарсан түймрийг 2026 онд гарсан түймэртэй харьцуулан харвал: Нөмрөгийн ДЦГ-ын хилээс гадна 59.8 мянган га талбай түймэрт өртсөн гэдгийг санах нь зүйтэй юм. ЦУОШГ Хохирол амссан бүс нутгийг аль болох хурдан нөхөн сэргэхийн зэрэгцээ үүний төлөөх арга замыг "Мобиком Корпорац" ХХК-ийн хамт идэвхтэй эрэлхийлэх болно гэдгийг Япон Улсын Элчин Сайдын Яамнаас мэдэгдээд буй. Түймэр хэр цар хүрээтэй тархсан зураглалыг ЭНД ДАРЖ харна уу. ВИДЕО:
5참고
몽골기타최종 51.5
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзжээ [한국어 번역]
    Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Хөгжлийн банкны гэх тодотголтой 42 хүн, гурван хуулийн этгээдэд холбогдох хэргийг Хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх эсэхийг хэлэлцжээ. Анхан шатны шүүх 2025 оны есдүгээр сард тус хэрэгт холбогдсон Н.Алтанхуяг, Н.Батбаяр, Б.Найдалаа, Ч.Отгочулуу нарын хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах шийдвэр гаргаж байв. Харин Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2026 оны гуравдугаар сарын 10-ны өдөр Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр болсон юм. Тэгвэл тус хэрэгт холбогдогчид Давж заалдах шатны шүүхийн дээрх шийдвэрийг хүчингүй болгуулахаар Улсын дээд шүүхэд гомдол гаргажээ. Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын нийт шүүгчийн өнөөдрийн хуралдаанаар зарим шүүгдэгчийн хувьд хэргийн үйл баримт болон гэм буруугийн асуудлаар анхан шатны шүүхээс дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгосон буюу эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй хэрэгт эрх зүйн дүгнэлт өгөх замаар хуулийг зөв хэрэглэсэн эсэхийг хянах боломжгүй гэж үзжээ. Ийнхүү Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийг Анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх Давж заалдах шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдэж байна. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр: 1.1. Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн зарим гишүүдийн хамтран үйлдсэн гэх хэргийн тухайд; Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдээр ажиллаж байсан Д.Бат-Очир, Ж.Үхэртар, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Оюунчимэг, С.Магнайсүрэн, Н.Баярчимэг, О.Хуягцогт, Д.Даваасамбуу, Б.Махбал нар нь холбогдох хууль тогтоомжоор хүлээсэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “НВЦ”, “Монгол драй милк”, “Пирамид орд”, “Монгол мах экспо”, “Монгол эм импекс концерн”, “Мондулаан”, “Бэрэн групп” зэрэг компаниудад тус тус хууль бус давуу байдал бий болгоход “1-ээс 7” хүртэлх удаагийн үргэлжилсэн үйлдлээр хамтран оролцож, Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулсан гэх эрүүгийн хэргийг анхан шатны шүүх цагаатгаж шийдвэрлэснийг хүчингүй болгосон. Учир нь: Анхан шатны шүүхээс “хэргийн болсон үйл явдал, шүүгдэгч тус бүрийн үйлдэл, хамтран оролцоо”-нд хамаарах яллах ба цагаатгах талын бүхий л нотлох баримтуудыг нотолгооны стандарт шаардлагын хүрээнд нарийвчлан, бүрэн, бодитой шалгаж үнэлээгүй буюу эсрэг тэсрэг эх сурвалж бүхий нотлох баримтуудын аль нэг хэсгийг баталсан эсхүл үгүйсгэн няцаасан талаарх хууль ёсны ба үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 362 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 138 дугаар тогтоолд дээрх нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох гэмт хэргийн шинж буюу хууль зөрчсөн үйлдэл тус бүрийг нотлох баримтын эх сурвалжид тулгуурлан нарийвчлан тогтоох, улмаар хууль ёсны ба үндэслэл бүхий байдлаар дүгнэлт хийвэл зохих зарим асуудлуудыг тодорхойлсон байтал анхан шатны шүүх өмнөх алдаагаа дахин давтаж, дээд шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг биелэгдээгүй байна. Мөн анхан шатны шүүх “хэргийн бодит байдлыг тогтооход баримтлах хууль, зарчим, нотолгооны стандарт шаардлагад үл нийцэх”, хийсвэрлэсэн шинжтэй зарим дүгнэлт хийснийг зөвтгөх боломжгүй. Тухайлбал, “Шүүх нь Улсын Их хурлаас батлагдсан Хөгжлийн банкны тухай хуулийн хэм хэмжээнээс давсан, эрх зүйн хүчин чадлын хувьд зөвхөн дотоод үйл ажиллагаанд ашиглагдах нийтээр дагаж мөрдөх шинжгүй журмын зохицуулалтыг баримтлан Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгах боломжгүй ба уг зөрчил нь бусад хуулиар хамгаалагдсан хариуцлага хүлээх харилцаа байна”, мөн Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн хамтын зарчмаар шийдвэр гаргасан байхад зөвхөн тус зөвлөлийн дарга нар гэм буруутай гэх мэтээр зөвтгөх боломжгүй таамаглалын шинжтэй нөхцөл байдлыг үүсгэжээ. 1.2. “Сэлэнгийн герефорд” ХХК-ийн хамаарал бүхий этгээд болох шүүгдэгч Г.Галсаннямд холбогдох гэмт хэргийн шинжийг хэрэгт авагдсан яллах, цагаатгах нотлох баримтуудыг нотолгооны стандарт шаардлагын дагуу шалгаж, үнэлэн дүгнээгүй, үгүйсгэн няцаах эсхүл баталсан дүгнэлтийг эргэлзээгүй, хангалттай байдлаар хийгээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнд тооцох ба энэ талаарх шүүгдэгч Г.Батдорж, тэдний өмгөөлөгч нарын гомдолд дурдсан үндэслэлийг шууд үгүйсгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. 1.3. Шүүгдэгч Н.Алтанхуяг, Н.Батбаяр, Б.Шинэбаатар, Н.Мөнхбат нарт холбогдох Монгол Улсын Засгийн газрын тухай болон бусад хууль тогтоомжийг зөрчин “Говийн зам” ХХК-ийн барьсан авто зам, “Энержи ресурс” ХХК-ийн Гашуун сухайт боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх зориулалтаар барьсан дэд бүтцийг төрийн өмчид худалдан авч, улмаар “Энержи ресурс” ХХК, “Говийн зам” ХХК-иудад хууль бус давуу байдал бий болгосон гэх хэрэг, мөн Н.Алтанхуягт холбогдох Монгол Улсын Засгийн газрын тухай болон бусад хууль тогтоомжийг зөрчин “Бэрэн групп” ХХК-нд хууль бус давуу байдал бий болгосон хэргүүдийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэхдээ хамаарах яллах ба цагаатгах нотлох баримтуудад бодитой тулгуурлан нотолгооны стандарт шаардлагын хүрээнд хууль ёсны ба үндэслэл бүхий байдлаар дүгнэлт хийхгүй орхигдуулсан, мөн дээд шатны шүүхээс хүчингүй болгосон буюу өмнөх анхан болон давж заалдах шатны дүгнэлтийг дахин хуулбарлан бичсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бөгөөд тус шүүхээс зөвтгөх боломжгүй. Прокурорын яллах дүгнэлт болон Улсын Дээд шүүхийн тогтоолын дүгнэлт, прокуроруудын эсэргүүцэл, холбогдох шүүгдэгч нар, өмгөөлөгч нарын тайлбар зэргээс үзэхэд, дээрх шүүгдэгч нарын үйлдсэн гэх хэргийн бодит байдлыг тогтоохын тулд гэмт хэргийн шинж, нотолбол зохих асуудал нэг бүрийг яллах ба цагаатгах талын бүхий л нотлох баримтуудын хүрээнд нотолгооны стандарт шалгуурын дагуу нарийвчлан, бүрэн, бодитой шалгаж, үнэлж дүгнэх буюу эсрэг тэсрэг эх сурвалж бүхий нотлох баримтуудын аль нэг хэсгийг, эсхүл бүхэлд нь баталсан, эсхүл үгүйсгэн няцаасан талаарх хууль ёсны ба үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэх зайлшгүй шаардлага үүссэн байна. Тухайлбал: 2010 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам болон “Говийн зам” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлд авто зам барих, ашиглах, шилжүүлэх тухай” 74 дугаар концессын гэрээгээр хүлээсэн талуудын эрх, үүрэг, үндсэн ба бусад нөхцөл, хэрэгжих хугацаа 10 жил, түүнийг цуцлах, маргаан үүссэн тохиолдолд шийдвэрлэх журам зэрэг нь тодорхой зохицуулагдсан, мөн Энержи Ресурс ХХК болон Эрдэнэс монгол ХХК-ийн компаний хооронд 2011 онд хийгдсэн Гашуун сухайт боомт дахь шалган нэвтрүүлэх дэд бүтцийн хүчин чадлыг нэмэгдүүлэх тухай консерцумын гэрээгээр талуудын эрх, үүрэг, үндсэн ба бусад нөхцөл, хугацаа зэрэг нь тодорхой зохицуулагдсан байтал дээрх гэрээний талуудын хүсэл зориг, гэрээгээр зохицуулагдсан асуудлуудыг үл харгалзан дур мэдэж буюу яаралтай гэх горимоор төрийн өмчид авах тухай Засгийн газрын шийдвэрийн үндэслэл болгосон үйлдэл, үйл ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хууль, хамаарах бусад хууль тогтоомжид заасан төрийн үйл ажиллагааны үндсэн ба тусгай зарчмууд, гэрээний талуудын эрх тэгш, чөлөөт байдал зэрэгт хэрхэн нийцсэн эсэх, Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлт авто зам барих тухай гэрээг захиалагч талаас Зам тээврийн яам байгуулсан байхад тус яамны санал, гэрээний нөхцөлийг үл харгалзан Эдийн засгийн хөгжлийн яамнаас оруулсан нь үндэслэлтэй эсэх, Энержи Ресурс ХХК-иас Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт ирүүлсэн гэх “мэдээлэл хүргүүлэх тухай албан тоот” нь 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдөр, эсхүл 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүргэгдсэн эсэх, тус мэдээлэл хүргүүлэх тухай албан бичиг нь гэрээний дагуу барьсан зам, дэд бүтцүүдийг төрд худалдах утга агуулгатай байсан эсэх буюу албан бичиг дэх бичвэр нь Засгийн газар яаралтай горимоор хэлэлцэх асуудалд хэрхэн хамааралтай эсэх, Энержи Ресурс ХХК-иас ирүүлсэн “мэдээлэл хүргүүлэх тухай” албан бичигт үндэслэн Засгийн газар яаралтай горимоор хуралдсан нь холбогдох хууль тогтоомжид хэрхэн нийцсэн эсэх, Засгийн газрын хуралдааны журмын 7.8-д заасан үндэслэл, журам хэрхэн зөрчигдсөн эсэх, Засгийн газрын хуралдаанаар “Нүүрсний экспортыг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай” асуудлыг яаралтай гэх горимоор хэрхэн хэлэлцсэн эсэх, ямар судалгаа, үндэслэлд тулгуурлан хэлэлцсэн эсэх, гишүүдийн олонхын санал авч дэмжигдсэн эсэх, асуудлыг хариуцсан гэх сайд тухайн тогтоолын төслийг бичмэл хэлбэрээр бус зөвхөн аман байдлаар танилцуулсан нь үндэслэлтэй эсэх, Хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан гэрээний дагуу хувийн хэвшлийн барьсан зам, дэд бүтцийг төрийн өмчид авах асуудлыг хэн санаачилсан, хэн яаралтай горимын журмаар хэлэлцүүлэхээр оруулсан эсэх, тэдгээрийн үйлдэл, үйл ажиллагаа хууль зүйн үндэслэлтэй эсэх, Засгийн газрын яаралтай горимоор хуралдсан хуралдааны тэмдэглэлийг хасаж цуглуулж бэхжүүлсэн, бүрэн судалсан эсэх, Хувийн хэвшлийн барьсан зам, дэд бүтцийг төрийн өмчид авахад УИХ-ын холбогдох байнгын хороодын санал, Сангийн яамны саналыг авсан байх гэх шаардлага хэрхэн хангагдсан эсэх, Хувийн хэвшлийн барьсан зам, дэд бүтцийг төрд худалдан авах тохиолдолд Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх үндэслэлтэй байсан эсэх, улмаар Хөгжлийн банкнаас хувийн хэвшлийн барьсан зам, дэд бүтцийг санхүүжүүлэхдээ “бодит өртгөөс илүү үнээр үнэлүүлж” худалдан авсан эсэх зэргийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нарийвчлан дүгнээгүй, холбогдох баримтуудыг үгүйсгэж няцаагаагүй байна.
6참고
몽골기타최종 51.5
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ойд зориулсан барилдаанд улсын аварга О.Хангай тэргүүтэй 256 бөх зодоглоно [한국어 번역]
    Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 256 бөхийн барилдаан маргааш 11:00 цагаас Монгол бөхийн өргөөнд эхэлнэ. Тус барилдаанд зодоглохоор нийт 300 бөх бүртгүүлжээ. Тодруулбал улсын аварга О.Хангай, улсын арслан Э.Оюунболд, Ц.Бямба-Отгон, улсын заан Д.Анар, улсын харцага Э.Даш, Л.Лха-Очир, Б.Түвшинтөгс Х.Гантулга, Б.Цэдэнсодном нар барилдах юм байна. Түрүү бөхөд 15 сая төгрөг, үзүүр бөхөд 10 сая төгрөг, их шөвөгт шалгарсан бөхчүүдэд тус бүр зургаан сая төгрөгийн шагнал өгнө. Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ойд зориулсан барилдаанд зодоглох бөхчүүд: 1. у.ав Оргихын Хангай 2. у.ар Энхтөгсийн Оюунболд 3. у.ар Цэдэнсодномын Бямба-Отгон 4. у.з Доржийн Анар 5. у.х Эрдэнэбатын Даш 6. у.х Лхагваагийн Лха-Очир 7. у.х Бямбадоржийн Түвшинтөгс 8. у.х Хүрэл-Очирын Гантулга 9. у.х Баянзулын Цэдэнсодном 10. у.н Булган-Эрдэнийн Түмэндэмбэрэл 11. у.н Батдоржийн Сосорбарам 12. у.н Шоовдойхүүгийн Шинэбаяр 13. у.н Болдбаатарын Батжаргал 14. у.н Батбаярын Даваа-Очир 15. у.н Батжаргалын Лхагвадорж 16. у.н Энхбатын Сумъяабат 17. у.н Одхүүгийн Цэцэнцэнгэл 18. у.н Даваадоржийн Төрболд 19. у.н Мөнхжаргалын Бямбадорж 20. у.н Нямсүрэнгийн Амгаланбаатар 21. у.н Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ 22. у.н Жаргалсайханы Жавхлан 23. а.а Дамбын Тангад 24. а.а Хэвэлхүүгийн Энхчулуун 25. а.а Мягмаржаргалын Эрхэмбаяр 26. а.а Энхбаатарын Төгөлдөр 27. а.а Мөнхдурсгалын Төрбат 28. а.а Мөнхбатын Цэрэн 29. а.а Батчулууны Хашбат 30. а.а Сүхбаатарын Ерөөлт 31. а.а Болдбаатарын Баянсүх 32. а.а Ерболат Көптилек 33. а.а Хүүхэнбаатарын Чойжилсүрэн 34. а.а Будаагийн Батсайхан 35. а.а Бат-Эрдэнийн Хаш-Эрдэнэ 36. а.а Балжиннямын Мөнх-Эрдэнэ 37. а.а Галбадрахын Мөнхбаяр 38. а.а Жавзандуламын Хатанзоригт 39. а.а Пүрвээгийн Өсөхбаатар 40. а.а Цогтбазарын Заяатүшиг 41. а.а Бат-Очирын Гончигтавхай 42. а.а Энх-Амгалангийн Өлзийбаяр 43. а.а Содбилэгийн Ган-Эрдэнэ 44. а.а Пүрэвдоржийн Эрхэмжаргал 45. а.а Баасанжавын Сэр-Од 46. а.а Бямбын Түвшинтөгс 47. а.а Бат-Эрдэнийн Түвшинтөгс 48. а.а Төмөрбаатарын Баттогтох 49. а.а Даваанямын Батбаяр 50. а.а Оргилсайханы Доржсамбуу 51. а.а Болдбаатарын Доржсүрэн 52. а.а Чинбатын Алтангэрэл 53. а.а Нэргүйн Дашдаваа 54. а.а Ядамсүрэнгийн Бумбаяр 55. ц.а Баасанцогтын Өлзийсайхан 56. а.а Бямбадоржийн Батдорж 57. а.а Дорждэрэмийн Цэнд-Аюуш 58. а.а Мягмарцэрэнгийн Гантулга 59. а.а Отгонбатын Баярбаасан 60. а.а Батсуурийн Бат-Эрдэнэ 61. а.а Энхболдын Нандин-Эрдэнэ 62. а.а Ганжуурын Цоггэрэл 63. а.а Дашренчингийн Дэмиддорж 64. а.а Нэргүйн Дэмбэрэлцэрэн 65. а.а Саранцэцэгийн Занданхүү 66. а.а Дашзэвэгийн Эрдэнэчулуун 67. а.а Гансүхийн Мөнх-Ёндон 68. а.а Энхбаярын Бямбадорж 69. а.а Нэргүйбаатарын Уугангэрэл 70. а.а Сайнбаярын Жавхлан 71. а.а Галдандагвын Цэрэнтогтох 72. а.а Цэндээгийн Лувсан-Адъяа 73. а.а Содномцэрэнгийн Майнбаяр 74. а.а Наранболорын Баяржаргал 75. а.а Чулуунбатын Бямбадорж 76. а.а Цэвэгмэдийн Бямбацогт 77. а.з Дэлгэрдалайн Пүрэвдорж 78. а.з Мягмарын Баттүвшин 79. а.з Чулуунбатын Даш 80. а.з Эрдэнэбаярын Алтанбаяр 81. а.з Болдын Адъяарагчаа 82. а.з Энхболдын Төмөрсүх 83. а.з Даваадагвын Дарханбаатар 84. а.з Бүүвэйбаатарын Анхтөр 85. а.з Халтарын Бөхбаяр 86. а.з Мөнхбатын Жамсрандорж 87. а.з Нямжавын Ширчинхүү 88. а.з Тоочингийн Батсүрэн 89. а.з Мишигдоржийн Лувсандорж 90. а.з Гармаагийн Бат-Эрдэнэ 91. а.з Цогтбаярын Хашбат 92. а.з Батхишигийн Одгэрэл 93. а.з Даваанасангийн Төртогтох 94. а.з Баттөмөрийн Батбаян 95. а.з Соёлсүхийн Зээбүргэд 96. а.з Отгонбатын Баяржаргал 97. а.з Лхагвын Сайханбилэг 98. а.з Ганпүрэвийн Мэндбаяр 99. а.з Амарбатын Баянмөнх 100. а.з Төртулгын Ариунболд 101. а.з Мягмаржаргалын Өсөхбаяр 102. а.з Отгонбаярын Чадалбат 103. а.з Санжаасүрэнгийн Баярбаатар 104. а.з Дарханбаатарын Мөнхтогтох 105. а.з Дуламхүүгийн Бямба-Эрдэнэ 106. а.з Мөнхзоригийн Амартүвшин 107. а.з Расол Омар 108. а.з Болдоогийн Хүрэл-Эрдэнэ 109. а.х Галбадрахын Гантулга 110. а.х Болдбаатарын Ренчинжүгдэр 111. а.х Жаргалсайханы Дэлгэрсайхан 112. а.х Батцэнгэлийн Сайнбаяр 113. а.х Мөнгөнхуягийн Анхбаяр 114. а.х Доржийн Гансүх 115. а.н Батхуягийн Адъяасүрэн 116. а.н Цэрэндолгорын Отгонбат 117. а.н Пүрэвжавын Алтанхуяг 118. а.н Буяндэлгэрийн Мөнхтүшиг 119. а.н Ганбатын Ганзориг 120. а.н Өнөрбаянгийн Шийрэв 121. а.н Мягмарсүрэнгийн Од-Эрдэнэ 122. а.н Хишигдаваагийн Бумбаяр 123. а.н Пүрэвжавын Сандагдорж 124. а.н Батсүхийн Эрдэнэбуян 125. а.н Баясгалангийн Бат-Эрдэнэ 126. а.н Норовсамбуугийн Бямбажаргал 127. а.н Батбаярын Дэлгэрдалай 128. а.н Нямцогтын Даваадагва 129. а.н Болдын Лхамдорж 130. а.н Тогтохын Хайдавдорж 131. а.н Баярхүүгийн Улаалзгана 132. а.н Батбаатарын Хүдэрбаатар 133. а.н Ганбаатарын Болдбаатар 134. а.н Лхагвасүрэнгийн Одбаяр 135. а.н Жаргалсайханы Гантогтох 136. а.н Батдоржийн Батжаргал 137. а.н Бүдээгийн Баяраа 138. а.н Сугирын Лундаа 139. а.н Нэмэхбаатарын Будцэрэн 140. а.н Эрдэнэбаатарын Бат-Эрдэнэ 141. а.н Хадбаатарын Нямдорж 142. а.н Батжаргалын Бадрангуй 143. а.н Баярсайханы Батзориг 144. а.н Цэрэнчимэдийн Билэгсайхан 145. а.н Мөнгөндаваагийн Баасанцэнд 146. а.н Төрбатын Мягмаржав 147. ц.н Ганбатын Эрдэнэтогтох 148. а.н Мухтар Бердаулет 149. а.н Ламчогдонгийн Мөнхтулга 150. а.н Батжаргалын Боорчи 151. а.н Сарангэрэлийн Зинамядар 152. а.н Намсрайжавын Амаржаргал 153. а.н Дүгэрсүрэнгийн Дашням 154. а.н Хүрэл-Очирын Дашзэвэг 155. а.н Бат-Эрдэнийн Жигжидсүрэн 156. а.н Амарбаясгалангийн Ширнэндагва 157. а.н Төмөрбатын Мөнхбат 158. а.н Баярсайханы Бямбадорж 159. а.н Цэрэнжавын Мөнх-Эрдэнэ 160. а.н Түдэвдагвын Пэрэнлэйжамц 161. а.н Сүхбаатарын Очирпүрэв 162. а.н Чулуунбаатарын Хүрэлбат 163. а.н Чимэдийн Пүрэвдорж 164. а.н Баянмөнхийн Мөнхбаатар 165. а.н Дуламсүрэнгийн Чимэд-Очир 166. а.н Нүржигдаваагийн Пүрэвдаваа 167. ц.н Амгаланбаатарын Дорждэрэм 168. а.н Ганбаатарын Өнөрбат 169. а.н Гончигсүрэнгийн Батзориг 170. а.н Довдоны Сумъяабазар 171. а.н Мөнхбатын Сумъяабазар 172. а.н Бээжингийн Энх-Оргил 173. а.н Содномжамцын Бат-Эрдэнэ 174. а.н Оюутын Бямбацэрэн 175. а.н Даваадоржийн Энхманлай 176. а.н Лувсандэнзэнпүлжинжигмэдийн Агваансамдан 177. а.н Алтанхуягийн Мөнх-Эрдэнэ 178. а.н Мөнхбаатарын Баяржавхлан 179. а.н Амарсанаагийн Амархүү 180. а.н Дэнзэншаравын Төгс-Эрдэнэ 181. а.н Хүдэрийн Нямдорж 182. а.н Ганбаатарын Пунцагцэрэн 183. а.н Нямцэрэнгийн Сумъяагарав 184. а.н Ганзоригийн Төгсжаргал 185. а.н Даваанямын Далайбаяр 186. а.н Пэрэнлэйдоржийн Лхагварагчаа 187. а.н Батдоржийн Энхбаяр 188. а.н Дармаабазарын Мөнхтулга 189. а.н Болдбаатарын Бат-Эрдэнэ 190. а.н Отгонбаатарын Пүрэвдэлгэр 191. а.н Оргилын Дондов 192. а.н Жаргалсайханы Буянхишиг 193. а.н Ганболдын Ганхүрэл 194. а.н Хурмет Гасырбек 195. а.н Цэдэнбалжирын Баярсайхан 196. а.н Ганхуягийн Мягмарсүрэн 197. а.н Цоггэрэлийн Гомбосүрэн 198. а.н Өсөхбаярын Пэрэнлэйжамц 199. а.н Мөнгөнцоожийн Мягмарцэрэн 200. а.н Дамдин-Очирын Мягмаржав 201. а.н Дондовын Нямдаваа 202. а.н Лутаагийн Энхболд 203. а.н Хумар Жарданбек 204. с.з Оргилсайханы Есөн-Эрдэнэ 205. с.з Энхтайваны Совджамц 206. с.з Бат-Эрдэнийн Ган-Эрдэнэ 207. с.з Дэмүүлийн Саранцогт 208. с.з Ганболдын Энхтүвшин 209. с.з Цэвээндоржийн Сумъяабазар 210. с.з Чинзоригийн Батжаргал 211. с.з Даваагийн Жарантай 212. с.з Ишхандын Улаанбанди 213. с.з Загдсүрэнгийн Нямдорж 214. с.з Гансүхийн Мөнхтулга 215. с.з Баянжаргалын Одхүү 216. с.з Батсуурийн Өлзийням 217. с.з Батнасангийн Доржсамбуу 218. с.з Отгонбатын Мөнхбат 219. с.з Лувсандоржийн Отгонбаяр 220. с.з Хашдоржийн Галхүү 221. с.з Ганхүүгийн Өсөхбаяр 222. с.з Амарсайханы Тодмагнай 223. с.з Цэнгэний Бат-Эрдэнэ 224. с.з Очир-Эрдэнийн Бат-Ирээдүй 225. с.з Ганбатын Дэмбэрэлсан 226. с.з Бямбадоржийн Баярцогт 227. с.з Тулгаагийн Баясгалан 228. с.з Эрдэнэмөнхийн Эрхэмжаргал 229. с.з Галбадрахын Дашлхүмбэ 230. с.з Амаржаргалын Цэрэндагва 231. с.з Цогтоогийн Батсайхан 232. с.з Батнасангийн Цэнд-Очир 233. с.з Баатарзоригтын Алтансүх 234. с.з Лхагвадоржийн Сундуй 235. с.з Оргодолын Сүхбат 236. с.з Амарсанаагийн Мягмарсүрэн 237. с.з Өлзийбатын Билгүүнээ 238. с.з Батжаргалын Өлзий-Орших 239. с.з Еркин Ховланды 240. с.з Зоригтын Анхбаяр 241. с.з Төмөрбатын Мөнх-Эрдэнэ 242. с.з Мөнхдоржийн Шийрэвтавхай 243. с.з Амартүвшиний Буянжаргал 244. с.з Дэмбэрэлийн Дэлгэрдалай 245. с.з Дашзэгвийн Цэнддаваа 246. с.з Хишигтийн Батням 247. с.з Пүрэвбаатарын Наранбаатар 248. с.з Лхагвасүрэнгийн Доржсүрэн 249. с.з Бүрнээгийн Ариундаваа 250. с.з Хүрэлбаатарын Тэмүгэ 251. с.з Төмөрбаатарын Пүрэвжав 252. с.з Хүрэлбаатарын Мөнхбаатар 253. с.з Банзрагчийн Мягмаржав 254. с.з Хасбатын Дандар 255. с.з Эрдэнэбаатарын Дэлгэрхишиг 256. с.з Батсуурийн Батхуяг нарын бөхчүүд бүртгүүлжээ.