TODAY, TOP 10 HOT NEWS

2026-10-25 · 오늘 · 2026-10-25T08:04:06.440563+09:00 생성

Archive timelineLatest 날짜가 노란색으로 강조됩니다
1위 핵심 이슈2–4위 주요 이슈5–7위 참고 이슈8–10위 관찰 이슈
1핵심
몽골기타최종 54.3
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — "Монголчууд тусгаар тогтнолоо сэргээж, Хаант орос улстай дипломат харилцаа тогтооход Финланд хүмүүс ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байдаг" [한국어 번역]
    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стуббын урилгаар энэ сарын 22-24-ний өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийж байна. Айлчлалын зорилго, ач холбогдлын талаарх Олон улсын харилцаа судлаач нарын байр суурийг хүргэе. Г.Тод: Монголчууд тусгаар тогтнолоо зарлаж, хүлээн зөвшөөрүүлэх тухай яриа хэлэлцээрийн ард финландчууд байсан гэдгийг тэр болгон мэддэггүй Олон улсын харилцаа судлаач Г.Тод "Монгол, Финландын харилцааг дипломат харилцаа тогтоосон 1960-аад оноос эхтэй гэж боддог байх. Гэхдээ хоёр орны харилцааны эхлэлийг зөвхөн тэр үеэс тооцох нь өрөөсгөл. Улс төрийн гэхээсээ илүү хамтын ажиллагааны түүхийг сөхвөл тэртээ 1910-аад оноос эхэлдэг. Тухайлбал, 1910 онд Финландын эрдэмтэд Монголд анх очиж гэрэл зураг авч байсан түүхтэй. 1910 он буюу цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн 9-нд Богт Хаант улс байгуулагдсан. Тухайн үед Монголыг тусгаар тогтнолоо сэргээх, Хаант орос улстай дипломат харилцаа тогтооход финланд хүмүүс ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байдаг. Тухайн үед монголчууд тусгаар улсаа байгуулж, нийт есөн улсад ноот бичиг илгээсэн. Өөрсдийгөө Чин улсаас салан тусгаарлаж, тусгаар тогтнолоо баталгаажуулсан баримт бичиг илгээх тухай зөвлөгөөг финландчууд бидэнд өгсөн байдаг. Тэр үеийн түүхэн баримтуудаас харахад Австри, Унгар, Америк, Япон, Англи, Герман, Франц улсуудад ноот бичиг илгээн, Монголын тусгаар тогтнолыг зарлан, хүлээн зөвшөөрүүлэх яриа хэлэлцээрийн ард финландчууд байсан гэдгийг тэр болгон мэддэггүй. Энэ талаас нь аваад үзвэл Финланд улс 100 гаруй жилийн өмнө Монгол Улсын тусгаар тогтнол, гадаад харилцаанд тодорхой хэмжээнд хувь нэмрээ оруулж байж. Хожим нь 1961 онд Монгол Улс НҮБ-ын 101 дэх гишүүнээс элсэж орсны дараа 1963 онд Финланд улс Монгол улстай дипломат харилцаа тогтоосноор нордикийн буюу скандинавын анхны улс болсон түүхтэй. 1960-аад он буюу Монгол Улс гадаад бодлогоо тэлэх гэж явсан тэр хүнд үед Финланд, Герман улсууд бидэнтэй ойр байж, бидний Европ руу гарах томоохон гарц болж өгч байсан. Тиймээс орчин цагийн Монголын гадаад бодлогод анхнаас нь хамт байсан гэж хэлэхэд буруудахгүй болов уу. Энэ удаагийн айлчлалаас бид нэг зүйлийг түлхүү анхаарах хэрэгтэй санагдаж байна. Юу гэхээр Ерөнхийлөгчийн түвшний айлчлалаар Засгийн газар хоорондын болон эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэх зэрэг асуудал яригддаг байсан бол энэ удаагийн Европ болон нордикийн бүсэд хийж буй айлчлалаар боловсрол, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай ярьж байна. Европ дахинд Монголчууд гэхээр тал нутаг, нүүдэлчид, адуу малтай төсөөлөгддөг. Тэгвэл энэ удаагийн айлчлалын хүрээнд яригдсан нэг сэдэв нь Монгол судлалыг шинэ түвшинд гаргаж, ялангуяа Европ залууст монголчуудын түүх, соёл, үнэт зүйлийн талаар ойлголт өгөхийг зорьж байгаа нь өмнөх айлчлалуудаас ялгарах онцлог юм. Мөн Финландын уугуул иргэд болох самичууд болон Монголын цаатнуудын асуудал яригдаж байна. Финландад үндэсний цөөнх буюу сами үндэстэн гэж байдаг. Цаа бугыг аж амьдралдаа ашиглан, загас агнуур эрхэлдэг. Харин манайд цаатан үндэстэн бий. Гэхдээ сами болон цаатнуудын гарал үүсэл, хэлний угсаа язгуур нь өөр. Гаднаас нь харахад энэ хоёр үндэстэн цаа бугаас өөр зүйлээр холбогдохгүй мэт боловч уур амьсгалын өөрчлөлт гэдэг хүчин зүйлээр холбогдох болоод байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй асуудал цаатан болон самичуудад адилхан тулгарч байгаа учраас асуудлуудаа хамтарч шийдэх боломжуудыг нээх талаар судалж болохоор байгаа. Айлчлалын үр дүнг тодорхойлбол, Финландын зүгээс манайд нэлээн хэдэн санал тавьж байгаа нь бидэнд нааштай хандаж, хамтарч ажиллах сонирхолтой байгааг илтгэж байна. Ялангуяа боловсролын салбарт хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа хэд хэдэн удаа илэрхийлсэн. Айлчлалын үр дүн бодитоор харагдталаа урт хугацаа шаарддаг учир бид хүлээж, ажиглах ёстой" хэмээн ярилаа. Ё.Нурбулан: Финланд улс боловсролын салбарт жилд нэг иргэнд 14 мянган ам.доллар зарцуулдаг судалгаа бий -Эдийн засгийн хувьд манай улс Финланд улстай хамтарч болох ямар боломжууд байна вэ гэж харж байна вэ? -Финланд нь нордикийн болон Европын холбоонд эдийн засгийн үзүүлэлтээрээ тэргүүлдэг улсуудын нэг. Аз жаргалын индекс, техник технологи зэрэг долоон чиглэлээр дэлхийд тэргүүлдэг. Том зургаар нь яривал манай гадаад бодлогын чухал хөршүүдийн нэг гэж хэлж болно. Судлаачийн хувьд нэн тэргүүнд боловсролын салбарт манай хоёр улс хамтарч ажиллах бүрэн боломжтой гэж харж байна. Финланд улс боловсролын салбарт жилд нэг иргэнд 14 мянган ам.доллар зарцуулдаг судалгаа бий. Энэ нь боловсролын салбарын хүний нөөц, мэргэжилтэн бэлтгэх тал дээр хэрхэн анхаарч байгааг илтгэх тоо юм. -Финланд улсын гадаад бодлого анхаарал татдаг. Жишээ нь сүүлд буюу 2023 онд НАТО-д элссэн гэхчлэн. Тэгвэл Финландын хувьд манай улстай харилцаагаа гүнзгийрүүлэх сонирхол нь юун дээр тогтож байна гэж харж байна вэ? -Финланд нь ОХУ-тай хуурай газраар хамгийн урт хиллэдэг улсуудын нэг. Тус улсын тэргүүлэх таван чиглэл нь батлан хамгаалах, мэдээллийн аюулгүй байдал, хувь хүний хамгаалалт өндөр түвшинд тооцогддог. Мөн кибер аюулгүй байдал болон хэвлэлийн эрх чөлөөний индексээр Европт тэргүүлдэг онцлогтой орон. Манай улс Финланд улстай дипломат харилцаагаа өргөжүүлснээр Монголын Европ дахь тэр дундаа нордикийн орнуудын харилцаанд ахиц гарц, олон тулгуурт гадаад бодлогоо бэхжүүлэх ач холбогдолтой юм. Манай зүгээс тус улсад анх удаа 2010 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ улсад төрийн айлчлал хийснээр хоёр улсын хоорондын харилцааны суурь тавигдсан гэж хэлж болно.
2주요
몽골기타최종 54.3
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ [한국어 번역]
    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Григорьевич Лукашенкогийн урилгаар 2026 оны аравдугаар сарын 24-26-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Беларусь Улсад хийж буй анхны айлчлал юм. Айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн нар ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэлд мэдээлэл хийнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Беларусь Улсын Үндэсний Хурлын Бүгд Найрамдах Зөвлөлийн дарга, Төлөөлөгчдийн танхимын дарга болон Ерөнхий сайд нар тус тус бараалхана. Айлчлалын үеэр хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, спорт, магадлан итгэмжлэл, гааль, харилцаа холбоо зэрэг салбарт хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх баримт бичгүүдэд талууд гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Айлчлалын хүрээнд Минск хотноо “Монгол-Беларусийн бизнес форум”, “Монголын соёлын өдрүүд” арга хэмжээг зохион байгуулж, Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” үндэсний урлагийн тоглолтыг толилуулна. Монгол Улс, Беларусь Улстай 1992 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй.
3주요
몽골기타최종 52.2
근거 출처 1개 보기
4주요
몽골기타최종 51.5
근거 출처 2개 보기
  • Ikon.mn (몽골어) — ФОТО: Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна [한국어 번역]
    Нийслэл Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 387 жилийн ойд зориулсан улс, аймаг, сумын цолтой 256 хүчит бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд эхэллээ. Бөхийн барилдааны зүүн жигүүрийг Монгол Улсын аварга О.Хангай, баруун жигүүрийг Монгол Улсын арслан Ц.Бямба-Отгон, зүүн талын дагавар магнайд Монгол Улсын заан Д.Анар, баруун талын дагавар магнайд Монгол Улсын харцага Э.Даш нар манлайлан барилдаж байна. Үндэсний бөхийн барилдааны нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, НИТХ-ын дарга Д.Ихбаяр болон нийслэлийн удирдлагууд оролцлоо. Ойн барилдааныг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Тэртээ 1963 онд Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг, Ширээт цагаан нуурын хөвөөнд өнөөгийн нийслэлийн маань анхны суурь тавигдсан түүхтэй. Түүнээс хойш 28 удаа буурь сэлгэн нүүдэллэсээр Богд хан уулын энгэр, Туул голын хөндийд төвхнөж, Монгол төрийн голомт, улс орныхоо хөгжил дэвшлийн төв болон өргөжин хөгжжээ. Нийслэлийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан 1994 оноос эхлэлтэй билээ. Өнөөдөр тэрхүү сайхан уламжлалыг үргэлжлүүлэн хүчит 256 бөх уран мэхээ уралдуулан, бяр чадлаа сорих гэж байна. Нийт бөхчүүддээ амжилт хүсье. Бяр нь тэгширч, мэх нь уран байж, үзэгч олноо цэнгүүлсэн сайхан барилдаан болох болтугай. Монгол бөхийн босоо цагаан хийморь үргэлж өөдөө байж, нийслэл Улаанбаатар хот минь хөгжин дэвжиж, нийслэлчүүдийн маань ажил үйлс өөдөө, бүтэмжтэй байх болтугай. Улаанбаатар хотынхоо үе үеийн бүтээн байгуулагчид, эрхэм хүндэт нийслэлчүүд та бүхэндээ хотынхоо 387 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье” гэлээ. ФОТО:
  • Ikon.mn (몽골어) — Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ойд зориулсан барилдаанд улсын аварга О.Хангай тэргүүтэй 256 бөх зодоглоно [한국어 번역]
    Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 256 бөхийн барилдаан маргааш 11:00 цагаас Монгол бөхийн өргөөнд эхэлнэ. Тус барилдаанд зодоглохоор нийт 300 бөх бүртгүүлжээ. Тодруулбал улсын аварга О.Хангай, улсын арслан Э.Оюунболд, Ц.Бямба-Отгон, улсын заан Д.Анар, улсын харцага Э.Даш, Л.Лха-Очир, Б.Түвшинтөгс Х.Гантулга, Б.Цэдэнсодном нар барилдах юм байна. Түрүү бөхөд 15 сая төгрөг, үзүүр бөхөд 10 сая төгрөг, их шөвөгт шалгарсан бөхчүүдэд тус бүр зургаан сая төгрөгийн шагнал өгнө. Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ойд зориулсан барилдаанд зодоглох бөхчүүд: 1. у.ав Оргихын Хангай 2. у.ар Энхтөгсийн Оюунболд 3. у.ар Цэдэнсодномын Бямба-Отгон 4. у.з Доржийн Анар 5. у.х Эрдэнэбатын Даш 6. у.х Лхагваагийн Лха-Очир 7. у.х Бямбадоржийн Түвшинтөгс 8. у.х Хүрэл-Очирын Гантулга 9. у.х Баянзулын Цэдэнсодном 10. у.н Булган-Эрдэнийн Түмэндэмбэрэл 11. у.н Батдоржийн Сосорбарам 12. у.н Шоовдойхүүгийн Шинэбаяр 13. у.н Болдбаатарын Батжаргал 14. у.н Батбаярын Даваа-Очир 15. у.н Батжаргалын Лхагвадорж 16. у.н Энхбатын Сумъяабат 17. у.н Одхүүгийн Цэцэнцэнгэл 18. у.н Даваадоржийн Төрболд 19. у.н Мөнхжаргалын Бямбадорж 20. у.н Нямсүрэнгийн Амгаланбаатар 21. у.н Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ 22. у.н Жаргалсайханы Жавхлан 23. а.а Дамбын Тангад 24. а.а Хэвэлхүүгийн Энхчулуун 25. а.а Мягмаржаргалын Эрхэмбаяр 26. а.а Энхбаатарын Төгөлдөр 27. а.а Мөнхдурсгалын Төрбат 28. а.а Мөнхбатын Цэрэн 29. а.а Батчулууны Хашбат 30. а.а Сүхбаатарын Ерөөлт 31. а.а Болдбаатарын Баянсүх 32. а.а Ерболат Көптилек 33. а.а Хүүхэнбаатарын Чойжилсүрэн 34. а.а Будаагийн Батсайхан 35. а.а Бат-Эрдэнийн Хаш-Эрдэнэ 36. а.а Балжиннямын Мөнх-Эрдэнэ 37. а.а Галбадрахын Мөнхбаяр 38. а.а Жавзандуламын Хатанзоригт 39. а.а Пүрвээгийн Өсөхбаатар 40. а.а Цогтбазарын Заяатүшиг 41. а.а Бат-Очирын Гончигтавхай 42. а.а Энх-Амгалангийн Өлзийбаяр 43. а.а Содбилэгийн Ган-Эрдэнэ 44. а.а Пүрэвдоржийн Эрхэмжаргал 45. а.а Баасанжавын Сэр-Од 46. а.а Бямбын Түвшинтөгс 47. а.а Бат-Эрдэнийн Түвшинтөгс 48. а.а Төмөрбаатарын Баттогтох 49. а.а Даваанямын Батбаяр 50. а.а Оргилсайханы Доржсамбуу 51. а.а Болдбаатарын Доржсүрэн 52. а.а Чинбатын Алтангэрэл 53. а.а Нэргүйн Дашдаваа 54. а.а Ядамсүрэнгийн Бумбаяр 55. ц.а Баасанцогтын Өлзийсайхан 56. а.а Бямбадоржийн Батдорж 57. а.а Дорждэрэмийн Цэнд-Аюуш 58. а.а Мягмарцэрэнгийн Гантулга 59. а.а Отгонбатын Баярбаасан 60. а.а Батсуурийн Бат-Эрдэнэ 61. а.а Энхболдын Нандин-Эрдэнэ 62. а.а Ганжуурын Цоггэрэл 63. а.а Дашренчингийн Дэмиддорж 64. а.а Нэргүйн Дэмбэрэлцэрэн 65. а.а Саранцэцэгийн Занданхүү 66. а.а Дашзэвэгийн Эрдэнэчулуун 67. а.а Гансүхийн Мөнх-Ёндон 68. а.а Энхбаярын Бямбадорж 69. а.а Нэргүйбаатарын Уугангэрэл 70. а.а Сайнбаярын Жавхлан 71. а.а Галдандагвын Цэрэнтогтох 72. а.а Цэндээгийн Лувсан-Адъяа 73. а.а Содномцэрэнгийн Майнбаяр 74. а.а Наранболорын Баяржаргал 75. а.а Чулуунбатын Бямбадорж 76. а.а Цэвэгмэдийн Бямбацогт 77. а.з Дэлгэрдалайн Пүрэвдорж 78. а.з Мягмарын Баттүвшин 79. а.з Чулуунбатын Даш 80. а.з Эрдэнэбаярын Алтанбаяр 81. а.з Болдын Адъяарагчаа 82. а.з Энхболдын Төмөрсүх 83. а.з Даваадагвын Дарханбаатар 84. а.з Бүүвэйбаатарын Анхтөр 85. а.з Халтарын Бөхбаяр 86. а.з Мөнхбатын Жамсрандорж 87. а.з Нямжавын Ширчинхүү 88. а.з Тоочингийн Батсүрэн 89. а.з Мишигдоржийн Лувсандорж 90. а.з Гармаагийн Бат-Эрдэнэ 91. а.з Цогтбаярын Хашбат 92. а.з Батхишигийн Одгэрэл 93. а.з Даваанасангийн Төртогтох 94. а.з Баттөмөрийн Батбаян 95. а.з Соёлсүхийн Зээбүргэд 96. а.з Отгонбатын Баяржаргал 97. а.з Лхагвын Сайханбилэг 98. а.з Ганпүрэвийн Мэндбаяр 99. а.з Амарбатын Баянмөнх 100. а.з Төртулгын Ариунболд 101. а.з Мягмаржаргалын Өсөхбаяр 102. а.з Отгонбаярын Чадалбат 103. а.з Санжаасүрэнгийн Баярбаатар 104. а.з Дарханбаатарын Мөнхтогтох 105. а.з Дуламхүүгийн Бямба-Эрдэнэ 106. а.з Мөнхзоригийн Амартүвшин 107. а.з Расол Омар 108. а.з Болдоогийн Хүрэл-Эрдэнэ 109. а.х Галбадрахын Гантулга 110. а.х Болдбаатарын Ренчинжүгдэр 111. а.х Жаргалсайханы Дэлгэрсайхан 112. а.х Батцэнгэлийн Сайнбаяр 113. а.х Мөнгөнхуягийн Анхбаяр 114. а.х Доржийн Гансүх 115. а.н Батхуягийн Адъяасүрэн 116. а.н Цэрэндолгорын Отгонбат 117. а.н Пүрэвжавын Алтанхуяг 118. а.н Буяндэлгэрийн Мөнхтүшиг 119. а.н Ганбатын Ганзориг 120. а.н Өнөрбаянгийн Шийрэв 121. а.н Мягмарсүрэнгийн Од-Эрдэнэ 122. а.н Хишигдаваагийн Бумбаяр 123. а.н Пүрэвжавын Сандагдорж 124. а.н Батсүхийн Эрдэнэбуян 125. а.н Баясгалангийн Бат-Эрдэнэ 126. а.н Норовсамбуугийн Бямбажаргал 127. а.н Батбаярын Дэлгэрдалай 128. а.н Нямцогтын Даваадагва 129. а.н Болдын Лхамдорж 130. а.н Тогтохын Хайдавдорж 131. а.н Баярхүүгийн Улаалзгана 132. а.н Батбаатарын Хүдэрбаатар 133. а.н Ганбаатарын Болдбаатар 134. а.н Лхагвасүрэнгийн Одбаяр 135. а.н Жаргалсайханы Гантогтох 136. а.н Батдоржийн Батжаргал 137. а.н Бүдээгийн Баяраа 138. а.н Сугирын Лундаа 139. а.н Нэмэхбаатарын Будцэрэн 140. а.н Эрдэнэбаатарын Бат-Эрдэнэ 141. а.н Хадбаатарын Нямдорж 142. а.н Батжаргалын Бадрангуй 143. а.н Баярсайханы Батзориг 144. а.н Цэрэнчимэдийн Билэгсайхан 145. а.н Мөнгөндаваагийн Баасанцэнд 146. а.н Төрбатын Мягмаржав 147. ц.н Ганбатын Эрдэнэтогтох 148. а.н Мухтар Бердаулет 149. а.н Ламчогдонгийн Мөнхтулга 150. а.н Батжаргалын Боорчи 151. а.н Сарангэрэлийн Зинамядар 152. а.н Намсрайжавын Амаржаргал 153. а.н Дүгэрсүрэнгийн Дашням 154. а.н Хүрэл-Очирын Дашзэвэг 155. а.н Бат-Эрдэнийн Жигжидсүрэн 156. а.н Амарбаясгалангийн Ширнэндагва 157. а.н Төмөрбатын Мөнхбат 158. а.н Баярсайханы Бямбадорж 159. а.н Цэрэнжавын Мөнх-Эрдэнэ 160. а.н Түдэвдагвын Пэрэнлэйжамц 161. а.н Сүхбаатарын Очирпүрэв 162. а.н Чулуунбаатарын Хүрэлбат 163. а.н Чимэдийн Пүрэвдорж 164. а.н Баянмөнхийн Мөнхбаатар 165. а.н Дуламсүрэнгийн Чимэд-Очир 166. а.н Нүржигдаваагийн Пүрэвдаваа 167. ц.н Амгаланбаатарын Дорждэрэм 168. а.н Ганбаатарын Өнөрбат 169. а.н Гончигсүрэнгийн Батзориг 170. а.н Довдоны Сумъяабазар 171. а.н Мөнхбатын Сумъяабазар 172. а.н Бээжингийн Энх-Оргил 173. а.н Содномжамцын Бат-Эрдэнэ 174. а.н Оюутын Бямбацэрэн 175. а.н Даваадоржийн Энхманлай 176. а.н Лувсандэнзэнпүлжинжигмэдийн Агваансамдан 177. а.н Алтанхуягийн Мөнх-Эрдэнэ 178. а.н Мөнхбаатарын Баяржавхлан 179. а.н Амарсанаагийн Амархүү 180. а.н Дэнзэншаравын Төгс-Эрдэнэ 181. а.н Хүдэрийн Нямдорж 182. а.н Ганбаатарын Пунцагцэрэн 183. а.н Нямцэрэнгийн Сумъяагарав 184. а.н Ганзоригийн Төгсжаргал 185. а.н Даваанямын Далайбаяр 186. а.н Пэрэнлэйдоржийн Лхагварагчаа 187. а.н Батдоржийн Энхбаяр 188. а.н Дармаабазарын Мөнхтулга 189. а.н Болдбаатарын Бат-Эрдэнэ 190. а.н Отгонбаатарын Пүрэвдэлгэр 191. а.н Оргилын Дондов 192. а.н Жаргалсайханы Буянхишиг 193. а.н Ганболдын Ганхүрэл 194. а.н Хурмет Гасырбек 195. а.н Цэдэнбалжирын Баярсайхан 196. а.н Ганхуягийн Мягмарсүрэн 197. а.н Цоггэрэлийн Гомбосүрэн 198. а.н Өсөхбаярын Пэрэнлэйжамц 199. а.н Мөнгөнцоожийн Мягмарцэрэн 200. а.н Дамдин-Очирын Мягмаржав 201. а.н Дондовын Нямдаваа 202. а.н Лутаагийн Энхболд 203. а.н Хумар Жарданбек 204. с.з Оргилсайханы Есөн-Эрдэнэ 205. с.з Энхтайваны Совджамц 206. с.з Бат-Эрдэнийн Ган-Эрдэнэ 207. с.з Дэмүүлийн Саранцогт 208. с.з Ганболдын Энхтүвшин 209. с.з Цэвээндоржийн Сумъяабазар 210. с.з Чинзоригийн Батжаргал 211. с.з Даваагийн Жарантай 212. с.з Ишхандын Улаанбанди 213. с.з Загдсүрэнгийн Нямдорж 214. с.з Гансүхийн Мөнхтулга 215. с.з Баянжаргалын Одхүү 216. с.з Батсуурийн Өлзийням 217. с.з Батнасангийн Доржсамбуу 218. с.з Отгонбатын Мөнхбат 219. с.з Лувсандоржийн Отгонбаяр 220. с.з Хашдоржийн Галхүү 221. с.з Ганхүүгийн Өсөхбаяр 222. с.з Амарсайханы Тодмагнай 223. с.з Цэнгэний Бат-Эрдэнэ 224. с.з Очир-Эрдэнийн Бат-Ирээдүй 225. с.з Ганбатын Дэмбэрэлсан 226. с.з Бямбадоржийн Баярцогт 227. с.з Тулгаагийн Баясгалан 228. с.з Эрдэнэмөнхийн Эрхэмжаргал 229. с.з Галбадрахын Дашлхүмбэ 230. с.з Амаржаргалын Цэрэндагва 231. с.з Цогтоогийн Батсайхан 232. с.з Батнасангийн Цэнд-Очир 233. с.з Баатарзоригтын Алтансүх 234. с.з Лхагвадоржийн Сундуй 235. с.з Оргодолын Сүхбат 236. с.з Амарсанаагийн Мягмарсүрэн 237. с.з Өлзийбатын Билгүүнээ 238. с.з Батжаргалын Өлзий-Орших 239. с.з Еркин Ховланды 240. с.з Зоригтын Анхбаяр 241. с.з Төмөрбатын Мөнх-Эрдэнэ 242. с.з Мөнхдоржийн Шийрэвтавхай 243. с.з Амартүвшиний Буянжаргал 244. с.з Дэмбэрэлийн Дэлгэрдалай 245. с.з Дашзэгвийн Цэнддаваа 246. с.з Хишигтийн Батням 247. с.з Пүрэвбаатарын Наранбаатар 248. с.з Лхагвасүрэнгийн Доржсүрэн 249. с.з Бүрнээгийн Ариундаваа 250. с.з Хүрэлбаатарын Тэмүгэ 251. с.з Төмөрбаатарын Пүрэвжав 252. с.з Хүрэлбаатарын Мөнхбаатар 253. с.з Банзрагчийн Мягмаржав 254. с.з Хасбатын Дандар 255. с.з Эрдэнэбаатарын Дэлгэрхишиг 256. с.з Батсуурийн Батхуяг нарын бөхчүүд бүртгүүлжээ.