ASIA INTELLIGENCE BRIEFING · 12 REGIONS몽골 EDITION

TODAY, TOP 10 HOT NEWS

2026-10-28 · 최근 업데이트 · 2026-10-28T16:52:52.834194+09:00 생성

Archive timelineLatest 날짜가 노란색으로 강조됩니다
1위 핵심 이슈2–4위 주요 이슈5–7위 참고 이슈8–10위 관찰 이슈
1핵심
🔥 TOP ISSUE #01몽골기타📰 Ikon.mn (몽골어)최종 57.0

АСТАНА 2026: Түвшинжаргалын ЭНХЖИН хүрэл медалийн төлөө өрсөлдөнө

Чөлөөт, сонгомол бөхийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Казахстаны Астана хотод болж байгаа билээ. Өчигдөр эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд зодоглосон ДАШТ-ий хүрэл…

검토: 자동 경고 없음

뉴스 사진
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — АСТАНА 2026: Түвшинжаргалын ЭНХЖИН хүрэл медалийн төлөө өрсөлдөнө [한국어 번역]
    Чөлөөт, сонгомол бөхийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Казахстаны Астана хотод болж байгаа билээ. Өчигдөр эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд зодоглосон ДАШТ-ий хүрэл медальт Түвшинжаргалын Энхжин хагас шигшээд Молдавын Ирина Рингачид ялагдсанаар өнөөдөр хүрлийн төлөө хүч үзэх болжээ. Ингэснээр Т.Энхжин Японы Нана Икэхата болон Энэтхэгийн Ражнита нарын ялсантай нь хүрэл медалийн төлөө барилдах юм. Харин эмэгтэйчүүдийн 57 кг-д өрсөлдсөн Б.Хулан, 76 кг-д хүч үзсэн Э.Даваанасан нар дагаж барилдахаар болжээ. Өнөөдөр эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Б.Отгонтуяа, 62 кг-ын жинд Т.Алтжин, 68 кг-ын жинд Э.Дэлгэрмаа, 72 кг-ын жинд З.Болортунгалаг нар өрсөлдөнө.
2주요
몽골기타📰 Montsame (몽골 국영통신)최종 56.1
근거 출처 2개 보기
3주요
몽골기타📰 Ikon.mn (몽골어)최종 56.1

"Хоногт 13 цуваа нэвтрүүлдэг байсныг дөрвөөр хязгаарласнаар зэсийн баяжмал тээвэр, экспорт доголдох эрсдэл үүссэн"

Сүүлийн өдрүүдэд зэсийн баяжмалын экспорт эрс буурсан байна. Уг асуудлаар "Оюу толгой" компаниас өгсөн тодруулгад "Оюу толгой компани нь уурхайн үйл ажиллагаагаа тасралтг…

검토: 자동 경고 없음

뉴스 사진
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — "Хоногт 13 цуваа нэвтрүүлдэг байсныг дөрвөөр хязгаарласнаар зэсийн баяжмал тээвэр, экспорт доголдох эрсдэл үүссэн" [한국어 번역]
    Сүүлийн өдрүүдэд зэсийн баяжмалын экспорт эрс буурсан байна. Уг асуудлаар "Оюу толгой" компаниас өгсөн тодруулгад "Оюу толгой компани нь уурхайн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлтэд онцгой анхаарч, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэхэд хувь нэмрээ оруулахын төлөө ажилладаг. 2026 оны аравдугаар сарын 15-ны өдрөөс хойш Ганцмод боомтоос Гашуунсухайт чиглэлд хилээр буцаж нэвтрэх гарцад тодорхойгүй шалтгааны улмаас хязгаарлалт тогтоон, хоногт 13 цуваа нэвтрүүлдэг байсныг дөрвөн цуваагаар хязгаарлаж байгаа нь баяжмал тээвэр, экспортын хэвийн үйл ажиллагаа доголдож, борлуулалт саатан эдийн засгийн хохирол учруулж болзошгүй эрсдэл үүссэн" гэжээ. Үүсээд буй нөхцөл байдлын талаар Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам(АҮЭБЯ)-наас тодруулахад Эдийн Засаг, Хөгжлийн Яам(ЭЗХЯ)-тай холбогдохыг зөвлөсөн. Харин ЭЗХЯ-наас "Сангийн Яам, АҮЭБЯ-наас энэ талаарх тоон мэдээллийг гаргадаг учир эдгээр яамнаас лавлаарай" гэсэн юм. Сангийн Яамнаас энэ талаар тодруулсан ч одоогоор хариу мэдээлэл өгөөгүй байна.
4주요
몽골기타📰 Ikon.mn (몽골어)최종 56.1

11 дүгээр сарын 1-нээс хөгжлийн бэрхшээлтэй хүнд олгох нийгмийн халамжийн тэтгэвэр ₮600,000 болно

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийн зардлыг 31 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгми…

검토: 자동 경고 없음

뉴스 사진
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — 11 дүгээр сарын 1-нээс хөгжлийн бэрхшээлтэй хүнд олгох нийгмийн халамжийн тэтгэвэр ₮600,000 болно [한국어 번역]
    Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийн зардлыг 31 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир дараах мэдээллийг өглөө. 2026 оны 11 дүгээр сарын 1-нээс эхлэн дараах байдлаар нэмэгдэх юм байна. Тухайлбал хөгжлийн бэрхшээлтэй хүнд олгох нийгмийн халамжийн тэтгэвэр 25.5 хувиар нэмэгдэж 600,000 төгрөг болох аж. Халамжийн тухай хуулиар зарцуулагддаг байсан зарим зардлыг Гэр бүлийн хөгжлийн тухай хууль руу оруулснаар зорилтод бүлэгтээ хүрч чадаж байна гэв. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
5참고
몽골기타📰 Ikon.mn (몽골어)최종 56.1

"Газар тариаланчид хүйтэнтэй уралдаж байгаа энэ цаг үед шатахуунаар тасрахгүй тариа ногоогоо хурааж чадсан"

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат дараах мэдээллийг танилцууллаа. Тэрбээр "2026 оны Монгол Улсын нэгдсэн…

검토: 자동 경고 없음

뉴스 사진
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — "Газар тариаланчид хүйтэнтэй уралдаж байгаа энэ цаг үед шатахуунаар тасрахгүй тариа ногоогоо хурааж чадсан" [한국어 번역]
    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат дараах мэдээллийг танилцууллаа. Тэрбээр "2026 оны Монгол Улсын нэгдсэн төсөвт тодотгол хийгдсэн асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Энэхүү төсвийн тодотголд хүнсний барааны тогтвортой нийлүүлэлт, үнийн өсөлтөөс сэргийлэх зорилгоор төсвийн төсөлд 150 орчим тэрбум төгрөгийг тусгаж өргөн барьсан. Хэлэлцүүлгийн явцад гишүүдийн саналаар 30 орчим тэрбум төгрөг хасагдаж, 120 орчим тэрбум төгрөг батлагдан хуулийн хугацаа болсонтой холбогдуулан үйл ажиллагаа үргэлжилж байна. Дараах чиглэлд зарцуулна. Нэгдүгээрт улаан буудайн нөөц бүрдүүлэх, Хоёрдугаарт нийслэлийн махны асуудал, Гуравдугаарт хүнс Дөрөвдүгээрт шатахуун Тавдугаарт гурилын үйлдвэрүүдийн улаан буудай худалдан авахад зориулна гэсэн дарааллаар оруулсан. Өнөөдрийн байдлаар ургац хураалт 89 хувьтай үргэлжилж байна. Монгол Улсын Засгийн газраас хаврын тариалалтаас авхуулаад шатахууны асуудалд онцгой анхаарал хандуулсан. Хавар 7,000 гаруй тонн шатахууныг хөнгөлөлттэй үнээр буюу өөрсдийнхөө худалдан авсан үнээр тариаланчдадаа өгсөн. Тэр үед үнийн зөрүү нэлээд гарч байсан" гэлээ. Мөн "Намрын тариа хураалтад 2,300 орчим тонн шатахууныг нөөцөлсөн. Шаардлагатай ААН-үүдэд 700-800 тонн шатахууныг нийлүүлж, газар тариаланчид хүйтэнтэй уралдаж байгаа энэ цаг үед шатахуунаар тасрахгүй тариа ногоогоо хурааж чадсан. Энэ удаагийн тодотголд тусгагдсан тодорхой хөрөнгөөр 5,000 тонн түлшний нөөцийг нэмж бүрдүүлэх үүрэг хүлээж байгаа. Импортоор шатахуун оруулж ирдэг ААН-үүд төрийн худалдан авалтад идэвхтэй оролцсон. Дараагийнх нь нийслэлийн махны асуудал байгаа. Нийслэлийн Засаг даргын тамгын газартай ХХААХҮЯ нягт уялдаа холбоотой ажиллах хүрээндээ 10.9 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн татаасыг энэ удаагийн төсвийн тодотголд тусгагдсан. Компаниа сонгон шалгаруулах, компани нь худалдан авах, нөөцөлсөн махаа зоориндоо хийж байгаа эсэхэд хуучин хяналт шалгалт сул байсан. Харин одоо махны худалдан авалтыг и-баримт руу оруулаад ирэхээр мах бэлдэнэ гэж авсан мөнгө болгон мах болдог системийг хэрэгжүүлж явж байна" гэдгийг хэллээ.
6참고
몽골기타📰 Ikon.mn (몽골어)최종 56.1

ТАНИЛЦ: Ирэх сарын 1-нээс нэмэгдэх төрийн үйлчилгээний албан хаагчийн цалингийн дүн

Төрийн үйлчилгээний албан хаагчийн цалингийн доод түвшнийг тогтоох тухай тогтоол өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гарсан байна. Улмаар Цалин нь нэмэгдээгүй байсан за…

검토: 자동 경고 없음

뉴스 사진
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — ТАНИЛЦ: Ирэх сарын 1-нээс нэмэгдэх төрийн үйлчилгээний албан хаагчийн цалингийн дүн [한국어 번역]
    Төрийн үйлчилгээний албан хаагчийн цалингийн доод түвшнийг тогтоох тухай тогтоол өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гарсан байна. Улмаар Цалин нь нэмэгдээгүй байсан зарим салбарын албан хаагчдын цалин тодорхой хэмжээнд нэмэгдэж байгаа юм байна. Энэ талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир дараах мэдээллийг өглөө. 2025 оны байдлаар 4,330 төрийн байгууллагад 213,6 мянган төрийн албан хаагч ажиллаж байгаагаас: 3,644 төрийн улс төрийн албан хаагч, 20,527 төрийн захиргааны албан хаагч 49,871 төрийн тусгай албан хаагч 139,569 төрийн үйлчилгээний албан хаагч байна. Эрүүл мэндийн төрийн үйлчилгээний албан хаагчийн цалин дараах байдлаар өсөх юм байна. Тухайлбал нарийн мэргэжлийн их эмч 2,027,000 төгрөгийн цалин авдаг байсан бол 2026 оны 11 дүгээр сарын 01-нээс 2,339,000 төгрөгийн цалин авах юм байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Улаанбаатар, аймаг, сумын албан хаагчдын цалингийн ялгаа
7참고
몽골기타📰 Ikon.mn (몽골어)최종 56.1

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн талбайг шашны зан үйл үйлдэх зэргээр ашиглахгүй байхыг анхааруулав

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гаднах талбай, ногоон байгууламжийн хашлага болон бусад нийтийн эзэмшлийн эд хөрөнгөд хадаг уях, шашны зан үйл үйлдэх, зориулалтын бусаар ашигл…

검토: 자동 경고 없음

뉴스 사진
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Төв цэнгэлдэх хүрээлэнгийн талбайг шашны зан үйл үйлдэх зэргээр ашиглахгүй байхыг анхааруулав [한국어 번역]
    Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гаднах талбай, ногоон байгууламжийн хашлага болон бусад нийтийн эзэмшлийн эд хөрөнгөд хадаг уях, шашны зан үйл үйлдэх, зориулалтын бусаар ашиглахгүй байхыг иргэдэд анхаарууллаа. Тус хүрээлэнгийн захиргаанаас "Төв цэнгэлдэх хүрээлэн нь нийслэлчүүдийн амарч, зугаалах, чөлөөт цагаа өнгөрүүлэх нийтийн орон зай юм. Иймд нийтийн эзэмшлийн талбай, ногоон байгууламжийг цэвэр цэмцгэр, бүрэн бүтэн байлгаж, бусдын ая тухтай орчинд зорчих, амрах эрхийг хүндэтгэн, нийтийн өмчид зөв зохистой хандахыг хүсье" хэмээв. Аравдугаар сарын 30-ны өдрийг дуустал өглөөний 07:00 цагаас оройн 19:00 цагийн хооронд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хаалгануудыг нээж, иргэд алхах, биеийн тамир, дасгал хөдөлгөөнөөр хичээллэх боломжтой болоод байгаа билээ. Хүрээлэнг хоёр жилийн өмнө нийслэлийн өмчид бүртгэсэн юм.
8관찰
몽골기타📰 Ikon.mn (몽골어)최종 56.1

Ц.Идэрбат: Арваннэгдүгээр сарын дундуур ямааны годрон өвчний вакцин Монгол Улсын үйлдвэрлэлд нэвтэрнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ямааны годрон өвчний эсрэг вакцин арваннэгдүгээр сард Монгол Улсад үйлдвэрлэлд нэвтрэх т…

검토: 자동 경고 없음

뉴스 사진
근거 출처 1개 보기
  • Ikon.mn (몽골어) — Ц.Идэрбат: Арваннэгдүгээр сарын дундуур ямааны годрон өвчний вакцин Монгол Улсын үйлдвэрлэлд нэвтэрнэ [한국어 번역]
    Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ямааны годрон өвчний эсрэг вакцин арваннэгдүгээр сард Монгол Улсад үйлдвэрлэлд нэвтрэх талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат мэдээллээ. Вакцин шинээр үйлдвэрлэхэд 1.5 тэрбум төгрөг хуваарилсан бол ямаагаа устгалд оруулсан өрхүүдэд 5.3 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг нөөц сангаас гаргахаар шийдвэрлэснийг танилцуулав. Энэ талаар хэлэхдээ "24,000 гаруй ямааг устгалд оруулж, 5.3 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ. Одоогоос 14 хоногийн өмнө ямааны годрон өвчтэй холбоотой вакциныг өөрсдөө хийх, энэ вакциныг шинээр дахин үйлдвэрлэж эхлэх процесст зориулж 1.5 тэрбум төгрөг хуваарилах шийдвэр гарсан. Вакциныг дотооддоо үйлдвэрлэхээр шинжлэх ухааны олон шат дамжлага дуусаад өөрсдийнхөө итгэмжлэгдсэн лабораториор баталгаажуулан, олон улсын итгэмжлэгдсэн лабораторид явуулаад байгаа. Арваннэгдүгээр сарын дунд гэхэд ямааны годрон өвчний вакцин Монгол Улсад үйлдвэрлэлд нэвтэрнэ. Ямааны годрон өвчин юунаас болж гарав, буруутай этгээдийг олж тогтоохыг Засгийн газраас Тагнуулын Ерөнхий Газар, Цагдаагийн Ерөнхий Газарт үүрэг болгосон. Үүний дагуу хянан шалгах үйл ажиллагаа явагдаж байгаа. Дараагийн асуудал бол буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ. Годрон өвчнөөс болж ямаагаа устгалд оруулсан 58 өрхийн хохирлыг төр барагдуулж байна гэж ойлгож болно " гэлээ.