TODAY, TOP 10 HOT NEWS

몽골 · 2026-11-11 · 최근 업데이트 · 08:02 업데이트

지난 날짜진한 색이 지금 보고 있는 날짜입니다
이전 날짜 79일 더 보기
1
오늘의 1위

President of Mongolia confers the Order of Chinggis Khaan on the MAS

News.mn (몽골어)𝕏 트위터 공유
출처 2곳 · 요약 보기
뉴스 사진
4
6

ФОТО: Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааны онцлох агшин

Их Эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан өнөө өглөө Төрийн ордонд зохион байгуула…

Ikon.mn (몽골어)𝕏 트위터 공유
출처 1곳 · 요약 보기
  • Ikon.mn (몽골어) — ФОТО: Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааны онцлох агшин [한국어 번역]
    Их Эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан өнөө өглөө Төрийн ордонд зохион байгуулагдлаа. Хүндэтгэлийн хуралдаанд УИХ-ын гишүүдээс гадна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга С.Бямбацогт, Ерөнхий сайд Н.Учрал, Ерөнхий шүүгч Ц.Цогт, Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Эрдэнэбулган болон нийслэлийн удирдлагууд оролцлоо. УИХ-ын дарга С.Бямбацогт хүндэтгэлийн хуралдааныг нээж хэлсэн үгэндээ "Бидний өвөг дээдэс дэлхийн түүхэнд хүчирхэг Монгол Улсын нэрийг мөнхөлсөн. Харин бидний үеийнхний үүрэг бол дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулах, иргэд нь сайн сайхан амьдардаг, хүн бус гагцхүү хууль шударга ёс засагласан, хөгжин цэцэглэсэн Монгол Улсыг цогцлоох явдал юм. Тиймээс Монгол Улсын Их Хурал Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 820 жилийн ойг тохиолдуулан Их Монгол Улсынхаа түүхэн өвийг судлан шинжлэх, хүүхэд залуучуудад эх түүхийн мэдлэг, эх оронч үзэл, үндэсний бахархлыг зүрх сэтгэлд нь шингээн төлөвшүүлэх, Эзэн Чингис хааныхаа түүх шастир, алдар сууг монгол хүн бүр дээдлэн хүндэтгэж, эрхэмлэн дэлгэрүүлэх тухай гүн утга агуулга бүхий тогтоолыг хэлэлцэн баталлаа. Их Монгол Улсын төрийн тогтолцооны үнэт өв, ихэс дээдсийнхээ дэлхийн түүхэнд ямар хувь нэмэр оруулсан тухай түүхийн эх сурвалж бичиг, архивын баримт, судалгааны бүтээлийг хадгалан хамгаалах, цахимжуулах, Монгол судлалыг дэмжих, олон улсын эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэх нь энэ ажлын чухал хэсэг байх учиртай" хэмээн онцлов. Үргэлжлүүлэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Эзэн хааныхаа хэлсэн сургаал номлолыг бид ямагт мөрдөж явах ёстой. Хаан бидэнд хэлж зааж сургасан, хоёр хүн эвтэй бол төмөр хэрэм мэт, 20 хүн эвгүй бол нурсан балгас мэт. Хаана эв нэгдэл байна тэнд хүч чадал оршдогийг захиж бас харуулж үлдээсэн" хэмээн ярилаа. ФОТО:
뉴스 사진
8

Чингис хаан цомын төлөөх барилдаанд дархан аварга Н.Батсуурь, даян аварга Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх зодоглож байна

Их эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан, Чингис хаан цомын төлөөх хүчит 128 бөхийн барилдаан эхлэхэд бэлэн боллоо. Тус барилдаанд …

Ikon.mn (몽골어)𝕏 트위터 공유
출처 1곳 · 요약 보기
  • Ikon.mn (몽골어) — Чингис хаан цомын төлөөх барилдаанд дархан аварга Н.Батсуурь, даян аварга Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх зодоглож байна [한국어 번역]
    Их эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан, Чингис хаан цомын төлөөх хүчит 128 бөхийн барилдаан эхлэхэд бэлэн боллоо. Тус барилдаанд дархан аварга Н.Батсуурь, даян аварга Б.Орхонбаяр, улсын аварга О.Хангай, улсын арслан Э.Оюунболд, Э.Батмагнай, Ц.Бямба-Отгон, Р.Пүрэвдагва, улсын гарди М.Лхагвагэрэл, улсын заан Б.Өсөхбаяр, С.Сүхбат, Д.Алтанцоож нарын чансаа өндөр 128 бөх зодоглож байна. Нэгийн даваанд дархан аварга Н.Батсуурь сумын заан П.Нямжавтай, даян аварга Б.Орхонбаяр сумын заан Д.Дэлгэрдалайтай оноолт таарчээ. Барилдааны нээлтийн зургуудаас:
뉴스 사진