TODAY, TOP 10 HOT NEWS

몽골 · 2026-11-13 · 최근 업데이트 · 08:02 업데이트

지난 날짜진한 색이 지금 보고 있는 날짜입니다
이전 날짜 79일 더 보기
3
4
5
6

Ёкозүна Хоошёорюү гурван өдөр дараалан кинбоши алдлаа

Мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын тэмцээн үргэлжилж байна. Бэртлийн улмаас өнгөрсөн тэмцээнийг өнжсөн ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн эргэн ирсэн ч гурван өдөр дара…

Ikon.mn (몽골어)𝕏 트위터 공유
출처 1곳 · 요약 보기
  • Ikon.mn (몽골어) — Ёкозүна Хоошёорюү гурван өдөр дараалан кинбоши алдлаа [한국어 번역]
    Мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын тэмцээн үргэлжилж байна. Бэртлийн улмаас өнгөрсөн тэмцээнийг өнжсөн ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн эргэн ирсэн ч гурван өдөр дараалан кинбоши алдлаа. Ёкозүна цолтой бөх цолгүй бөхөд унахыг кинбоши гэдэг. Тэгвэл Хоошёорюү сүүлийн гурван өдөрт Фүжирюүга, Үра, Фүжисиеүн нарт дараалан унав. Ингэснээр С.Бямбасүрэн 2025 оны гуравдугаар сараас хойш 23 удаа кинбоши алдлаа. Тэрбээр энэ сөрөг амжилтаараа бүх цаг үед 25-д жагсаж байна. Мэргэжлийн сүмогийн түүхэнд хамгийн олон удаа кинбоши алдсан ёкозүна бол Китаноүми. Тэрбээр 1974 оноос 1985 он хүртэл 11 жилийн хугацаанд 58 удаа "алтан од" алдаж байсан бол араас нь Харүмафүжи Д.Бямбадорж 45-аар бичигддэг аж. Монгол аваргуудаас Харүмафүжи Д.Бямбадорж - 45, Какүрюү М.Ананд - 39, Хакүхо М.Даваажаргал - 31, Асашёорюү Д.Дагвадорж - 30, Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ - 27, Хоошёорюү С.Бямбасүрэн - 23 удаа кинбоши алдаж байна.
뉴스 사진
7

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Улаанбаатарт маргааш үдээс хойш ИХ ЦАС орно

Маргааш буюу 11-р сарын 13-нд Улаанбаатар хот орчмоор үдээс хойш их цас орохыг цаг уурын байгууллагаас мэдээллээ. Иймд замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулж, хооро…

Ikon.mn (몽골어)𝕏 트위터 공유
출처 1곳 · 요약 보기
  • Ikon.mn (몽골어) — СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Улаанбаатарт маргааш үдээс хойш ИХ ЦАС орно [한국어 번역]
    Маргааш буюу 11-р сарын 13-нд Улаанбаатар хот орчмоор үдээс хойш их цас орохыг цаг уурын байгууллагаас мэдээллээ. Иймд замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулж, хоорондын зайгаа барих, халтиргаа гулгаанаас сэрэмжлэх, дулаан хувцаслахыг зөвлөв. Мөн өнөө шөнө буюу 12-13-нд шилжих шөнө Завханы нутаг, Увсын өмнөд болон зүүн, Хөвсгөлийн өмнөд, 13-ны өдөр Архангай, Булган, Орхон аймгийн нутаг, Хөвсгөл, Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн хойд хэсэг, Улаанбаатар хот орчмоор 13-14-нд шилжих шөнө Хэнтийн хойд хэсгээр их цас /0.2-9.0 мм/ орох юм байна. Их хэмжээний цас орж, цасан шуурга шуурах үед шаардлагагүй бол замд гарахгүй байх, зайлшгүй зорчих тохиолдолд автомашины бүрэн бүтэн байдал, шатахууны нөөц, дулаан хувцас, хүнсээ бэлтгэх, Цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдах тул төөрөх, осол аваарт өртөхөөс сэрэмжилж, бага насны хүүхэд, өндөр настан болон мал сүргээ хараа хяналтгүй орхихгүй байх, Хүйтний эрч чангарч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэх тул автомашины хурдыг тохируулж, хоорондын зайг баримтлан, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.
뉴스 사진